ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газрын шийдвэрээр 2019 оны долдугаар сарын 1-нээс гений өөрчлөлттэй папайя жимсийг БНХАУ-аас импортлохыг хориглосон байна.
Мөн долдугаар сарын 1-нээс өмнө хилээр оруулж ирсэн папайя жимснүүдийг зах зээлээс эргүүлэн татах шийдвэрийг гаргажээ.
Удаа дараагийн хяналт шалгалтын эцэст Хэрэглэгчийн хяналтын газар ийм шийдвэр гаргасан хэмээн тус байгууллагын Хэвлэлийн алба мэдээлсэн байна. Хэвлэлийн албаны мэдээгээр 2019 оны эхний хагаст Хэрэглэгчийн хяналтын алба гений өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг илрүүлэх 16 мянга орчим дээжийг шинжилжээ. Шинжилгээний дүнд папайя жимсний 22 дээж гений өөрчлөлттэй болох нь тогтоогдов.
Эх сурвалж: РИА НОВОСТИ