Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш үргэлжилнэ | News.MN

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш үргэлжилнэ

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш үргэлжилнэ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч Б.Хурц, Мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өглөө 09.00 цагт эхэлж, 21.00 цагт хүртэл үргэлжиллээ. Өнөөдөр болсон шүүх хурлаар шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцсэн аж. Шүүх хурал маргааш үргэлжлэн хуралдахаар болжээ


ШҮҮХ ХУРАЛ НЭГ ЦАГ ЗАВСАРЛАЛАА

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж буй шүүх хурал өглөө 09.00 цагт эхэлсэн. Дөнгөж сая шүүх хурлыг завсарлуулж, нэг цагийн завсарлага аваад байна.

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч Б.Хурц, Мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг шүүн хэлэлцэж байгаа билээ. Одоогоор зургаа дахь хүний мэдүүлгийг авч, асуулт хариулт явуулж байна гэдгийг эх сурвалж мэдээллээ.


Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч Б.Хурц, Мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2019.08.12/ 09.00 цагт хэлэлцэж эхэлсэн. Шүүх хурал өнөөдөр /2019.08.13/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Өчигдөр болсон шүүх хурлыг тоймлон хүргэж байна. 

ШҮҮХ ХУРАЛД ХОХИРОГЧ Т.ЧИМГЭЭ ОРОЛЦООГҮЙ

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт шийтгүүлэн ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгаж, Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна Тагнуулын ерөнхий газрын мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны дарга С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн. Ял шийтгүүлсэн хүмүүсийг эрүүдэн шүүсэн газар нь ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Цагдан хорих байр учраас тус аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учраас наймдугаар сарын 12-ныг хүртэл шүүх хурлыг хойшлуулаад байсан юм.

Гэвч шүүгдэгчийн уг хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзсан билээ. Тиймээс өчигдрийн шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцохоор болсон. Өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасны дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн, ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нар шүүх хуралд оролцсон юм.

Харин энэ удаагийн шүүх хурал эхлэхээс өмнө шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч 17 хүн шүүхийн байранд өөрсдийн унаагаар ирсэн бол хохирогчоор тогтоогдсон, талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган өмгөөлөгчийн хамт ирсэн. Мөн хохирогч Б.Содномдаржааг хорих ангиас цагдаа нар хуяглан тус шүүхэд хүргэсэн бол хохирогч Т.Чимгээгийн хувьд хорих ангийн эмнэлэгт хэвтэж буй шалтгаанаар энэ удаагийн шүүх хуралд ирээгүй байв.

Шүүх хуралдааны танхимын гадна талбайд иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Тэдний нэг хэсэг нь Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шүүхэд нөлөөлөхийг оролдож байна гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Б.Хурц нарыг эрүүдэн шүүсэн нь буруу гэж үзэж байсан юм.

Ц.НЯМДОРЖ НАРЫГ ШҮҮХ ХУРАЛД ОРОЛЦУУЛАХГҮЙ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар Олон Улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлтийн дагуу байгуулагдсан УИХ-ын түр хороо өнгөрсөн баасан гаригт тус шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өгсөн юм. Тус хорооны даргаар Ж.Батзандан ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Санжмятав, Л.Болд, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтаж буй.

Шүүх хурлын эхэнд УИХ-ын түр хорооны гишүүдийг хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцуулах эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд тэднийг шүүх хуралд оролцох хүсэлтийг хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл, шүүгчдийн зүгээс Б.Хурц нарт холбогдох хаалттай хуралдаанд УИХ-ын түр хорооны таван гишүүнийг хөндлөнгийн ажиглагчаар оролцуулах шаардлагагүй гэж үзэж, хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзсан байна. Энэ талаар түр хорооны нарийн бичиг н.Хишигбаяр "Хөндлөнгийн оролцогчоор оролцуулах боломжгүй гэдэг шийдвэрийг өгсөн. Шүүхээс энэ талаар мэдээлэл өгөх байх" гэлээ.

Энэ талаар Төв аймгийн шүүхийн Тамгын газраас мэдэгдэл гаргахдаа “Шүүх бүрэлдэхүүн, шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах зарчим алдагдана гэж үзэж байгаа учраас УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын долоон гишүүнийг шүүх хуралдаанд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтийг хүлээж аваагүй болно” гэжээ.

Ингээд шүүх хурал эхэлж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцсэн. Үүний дараагаар 13.30 цагийн орчимд цайны завсарлага авч, 14.30 цаг хүртэл хурал завсарлалаа. Шүүх хуралдаанаас хамгийн түрүүнд хохирогчоор тогтоогдсон Б.Булган гарч ирсэн бол түүний дараа Б.Хурц гарч ирснээр хэвлэлийнд яриа өгөхөөс татгалзсан юм. Түүн рүү жагсагчид элдвээр хашгичиж байсан бөгөөд хамгаалагч залуус Б.Хурцыг машинд суулган авч явсан юм.

Цайны цаг дуусах үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн нэг Г.Батбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Энэ хэрэг хуулиа баримтлаад явбал манай үйлчлүүлэгч ямар ч ялгүй гарах ёстой. Ер нь бол Эрүүгийн хуулийг ижил төстэй хэрэглэхийг хориглодог. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдүүлэг авахын тулд мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулаагүй. Тагнуулын байгууллагын тагнан турших арга хэмжээ буюу гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ явагдсан. Нууц камер байршуулсан гээд л. Тэрнээс биш тагнан турших үйл ажиллагаа явагдаж байхад нэгийгээ алгадлаа гэхээр тагнуулын ажилтан гүйж ороод “Одоо болиорой” гээд салгах боломжгүй. Манай үйлчлүүлэгчдээс “Шууд зод, балба” гэсэн үүрэг даалгавар өгөөгүй.

Ялтан Б.Амгаланбаатарын хүний амь хөнөөсөн гээд байгаа яриаг нь үнэн эсэхийг нь шалгах зорилгоор л Б.Содномдаржаатай нүүрэлдүүлсэн. Тэгээд сүүлд Б.Содномдаржааг мэдүүлгээ нотлуулах гээд нэг алгадсан нь эрүүдэн шүүлт биш шүү дээ. МҮОНРТ-ээр гаргасан тэр видео бичлэг л байгаа болохоос 360 хоног эрүүдэн шүүсэн зүйл байхгүй. Тэр камерыг гэмт этгээдийг гэмт хэрэг хийснийг нь нотлохын тулд халхавчийн байгууллага болгож ашигласан. Халхавчийн байгууллага гэдэг нь хорих газар болон мөрдөн байцаагч нарыг ашиглаж болдог хуулийн заалттай” гэсэн тайлбарыг өглөө.

Шүүх хуралд оролцож буй С.Зоригийн эхнэр Б.Булган ярихдаа “Шүүх хурал эхэлсэн учраас өнөөдөр энэ хэрэг шийдэгдэнэ гэж найдаж байна. Би илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, манай өмгөөлөгчөөс аваарай. Би өнөөдөр шүүх хуралд хохирогчоор орж байна” гэсэн юм.

Энэ удаагийн шүүх хуралдааны гадна хохирогч Б.Содномдаржаагийн ээж болон Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат нар ирсэн бөгөөд хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлж байлаа.  Шүүх хурлын гадна Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа ирсэн байсан юм. Тэрбээр “Энэ хэргийн талаар Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Гадаадын хүний эрхийн байгууллагууд ч гэсэн энэ хэргийн талаар мэддэг боллоо.  Жирийн иргэнийг 100 хувь хэлмэгдүүлж, өчнөөн зодуур, нүдүүрийн арга хэрэглэлээ. Б.Хурц яахаараа ингэж зүтгээд байдаг хүн бэ.  Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг л түргэн суллахгүй бол одоо бие нь улам муудаж байна.

Одоо дөрвөн жил боллоо шүү дээ. Сар болоод нэг удаа хүүтэйгээ уулздаг юм. Сүүлд 20-иод хоногийн өмнө хүүтэйгээ уулзсан. Хүүгийн минь биеийн байдал яах вэ. Саяхан эмнэлэгт хэвтүүлсэн учраас гайгүй байна. Гэхдээ сэтгэл санааны асуудал маш хүнд байна. Би өнөөдрийн шүүх хурлыг үнэн зөв шийдэх байх гэж бодож байна. Би хохирогч хэдий ч шүүх хуралд орж чадахгүй, оруулахгүй байгаа. Яагаад оруулахгүй байгаа юм бэ. Өөрсдөө хуйвалдаан зохион байгуулах гээд ингэж байгаа юм болов уу гэж хардаж байна” гэлээ.

А.СҮРЭН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэуэгмаа 2019-08-13 103.229.122.217

Мангар сурвалчлагч нар болиоч ямар ч урамсар байхгүй яг хөдөөний гарууд юм аа сурвалчлагч гэдэгхүх чинь маш их боловсролтой соёл гэж маш ухамсартай хэлж ярьж байгаа зүйлээ маш сайн бодож хэлэх үгээ хүртэл цэнж ярьдаг байхад тэр төв аймагт шоронгийг гадаа. Сурвалчлага авч байгаа нь үнэхэар аймаар асуулт асуучихаад хариулахаар нь та яагаад хариулаад байгаа юм бэ гэхийм ийм л ухамсар муутай сэтгүүлч нар энэ нийгэмд байгаа болхоор яаж урагшаа алхах вэ тар шар үстэй авгай бол үнэн ухммсар алгаа

Avatar

Зочин 2019-08-13 202.179.31.4

Нэг л их төрийн нууц гэж сүржигнэх юм юу нь төрийн нууц байгаа юм.Төрийн нууц нэрийн доор халахлагдсан а******н хэзээ илрэх юм бэ??

Avatar

Зочин 2019-08-13 150.129.140.156

Барилгын ТМС-ийн бyyны нохой Б.Хурьц ялаа эдлэх естой.

Avatar

Зочин 2019-08-13 202.179.24.85

1990 онд ОХУ-ын Эрхүү хотын Барилгын техникум, 1992 онд Удирдлагын хөгжлийн институт, 1999 онд ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистик ба информатикийн дээд сургууль, 2000 онд ОХУ-ын Сөрөх тагнуулын академид тус тус суралцан төгссөн.

Avatar

Цензургуй яриа 2019-08-13 103.26.195.107

«Тегссен» сургуулийнхаа нэрийг ч хэлж чадахгуй л байсан шуу дээ. Мэргэдил дээшлуулэх курсын хуурамч диплом. Лужникийн зах дээрээс худалдаж авсан диплом.

Avatar

Зочин 2019-08-13 202.126.89.212

БҮГД ХУДЛАА ! ОРОСООР ДҮҮРЭН ХУУРАМЧ ДИПЛОМ !

Avatar

Зочин 2019-08-13 43.228.131.110

Manai aldart chekist HURTS yanar ch buruugui

Avatar

zochin 2019-08-13 112.72.11.105

Hen batvvld baatar hurtsad hen general ugsiin ter zahialagch baij taaraa

Avatar

zochin 2019-08-13 112.72.11.105

Ene heregt batvvl elbegdorj 2 yamar neg baidlaar holbootoi taliigchiig ene 2 vzdeggvi baisan

Avatar

Зочин 2019-08-13 202.179.25.176

батбаярыг чи гэж хэлхэд л үйлчлүүлэгчээ чи гэж хэллээ гэдэг хүн чинь нэг алгадах бол эрүүдэн шүүлт биш гэж авч байх юм хэдэн үзүүртэй зүү вэ

Avatar

ard tumen 2019-08-13 76.65.31.112

Бүх юм тодорхой байхад юугаа удаан үргэлжилдэг юм. Тамлагдсан 2-г суллаад наадуулдаа бүгдэд нь 25 жил өгөхыг ард түмэн харж байна.!

Avatar

Зочин 2019-08-13 202.179.24.85

а******н ялтангууд нэгнээ шоронд дарамталж байгааг харах сайхан байлаа.

Avatar

Зочин 2019-08-13 202.131.245.243

Төв аймгийн мөрдөнгийн зоорийн давхарт Амгаланбаатар, Итгэлцогт хоёртой цуг чи хэд хоноод үзэх юм уу? Камергүйгээр шүү.

Avatar

Зочин 2019-08-13 202.179.24.85

Aлуурчин ялтангууд нэгнээ шоронд дарамталж байгааг харах сайхан байлаа.

Avatar

Зочин 2019-08-13 202.131.245.243

Улс, орон даяар ард нийтээрээ бичлэгийг нь үзчихээд байхад илэрхий улайм цайм юман дээр юу гэж худлаа улин хуцаад байгаа xyжaa пиздa вэ, чи?

Avatar

zocgin 2019-08-13 64.119.24.53

naad turd shurgalsan a*******n chin zugeer baigaa xuniig frantsaas avchiraaad medeej daramt yargalalt baij l baigaa tegeed l ungursun shuu dee tiim xuniig mongoliin shuux yaj shuuxiig uzie xariya. turd odoo zugeer l neg sumiin muu surlagatai baisan xuligaanuud orchixson xurgan darga xiigeed l turiin nereer luivar xiij xun daramtalj ailgaj yavj baigaa shuu dee iim ymaa turiin b***a nar uuruu uugshuulj mongol ulsiig gutaaj uxer mongol bolgoj baigaa baixgui yu

Avatar

Зочин 2019-08-13 202.131.245.243

Захиалагч нь Бат-Үүл гэж Амгаланбаатар хэлсэн гээ биз дээ?

Avatar

Зочин 2019-08-13 202.179.24.85

Нямдорж хэлж бичүүлсэн гэсэн. Энэ олон жил Батүүлийг Нямдорж л гүтгэж ирж. Нэгийг нь алаад бурууг нөгөөхөд нь чихэх КГБ арга. Нэг сумаар хоёр туулай буудна.

Avatar

Зочин 2019-08-13 202.131.245.243

Ардчилсан засгийн үед 4 жилийн өмнө захиалагч нь Бат-Үүл гэж ялтан Амгаланбаатар Б.Хурьцад мэдүүлэг өгсөн байна билээ. Улсын нууцаас гаргасан хаввтаст материал дотор тэр мэдүүлэг нь байгаа.

Avatar

Зочин 2019-08-13 203.91.115.37

Нямдорж, Элбэгдорж нар захиалсан нь тодорхой. Алуурчид суллагдаж илрүүлсэн хүмүүс шоронд орох болох нээ. Ийм юм байж болох уу.

Avatar

Зочин 2019-08-13 202.131.245.243

Үүлэн цагаан лaлap яагаад чив чимээгүй, нам гүм болчихов?

Avatar

Зочин 2019-08-13 64.119.23.183

Алуурчдыг илрvvлсэн тагнуул, хуулийн байгууллагын ажилтнуудыг шvvж байгаа шvvгчид дараа нь еерсдее шvvгдэнээ Нямдоржийн хэлмэгдvvлэлт албан есоор 37 он шиг эхэлж! Зоригийн аллагын захиалагч Нямка сайд Монголын албан бус удирдагч болж!

Avatar

Зочин 2019-08-13 202.131.245.243

Улс, орон даяар ард нийтээрээ бичлэгийг нь үзчихээд байхад илэрхий юман дээр юу гэж улин хуцаад байгаа пиздa вэ, чи?

Avatar

Зочин 2019-08-13 150.129.140.212

хурцын өмгөөлөгч ялтанууд харилцан зодолдсон тул сахилгын шийтгэл хүлээлгээд л өнгөрөх ёстой. Ялтанууд харилцан зодолдож байхад тэднийг тагнах зорилгоор камераар бичлэг хийж байсан хурц буруугүй,ажилаал хийсэн гэж айлдсан шүү дээ.

Avatar

Зочин 2019-08-13 202.179.24.85

Үзсэн тэгээд юу гэж? Энэ нь тэдний буруугүйг батлахгүй шт.

Avatar

Зочин 2019-08-13 202.131.245.243

Хөөе хам аа, чам шиг муу шуумрын нусан б** батлах, батлахгүйг нь мэддэггүй юм л даа, амьсгаа минь.

Avatar

Зочин 2019-08-13 64.119.23.183

Ардчиллын удирдагч Зоригийн амийг зэрлэгээр хенеесен нь юу ч биш vv? Зоригийн алуурчид яагаад хаданд гарч, шударгаар зоригтойгоор илрvvлсэн тагнуул, хуулийн байгууллагын ажилтнуудыг алуурчдын хvcэлтээр шийтгэх болов? Аллагын захиалагч Нямка сайд, МАН одоо больж vз!!! Ард тvмэн тэнэг биш!!!

Avatar

Зочин 2019-08-13 202.131.245.243

Захиалагч нь Бат-Үүл гэж Амгаланбаатар хэлсэн гээ биз дээ?

Avatar

Зочин 2019-08-13 202.131.245.243

Улс, орон даяар ард нийтээрээ бичлэгийг нь үзчихээд байхад илэрхий улайм цайм юман дээр юу гэж Ард түмний нэр барьж худлаа улин хуцаад байгаа xyжaa пиздa вэ, чи?

Avatar

Жижиг ээ 2019-08-13 64.119.27.194

Жүжиг жүжиг

Avatar

Шүүхэд найдаж бна 2019-08-13 43.242.243.213

Шүүх улайн цайм гэмт хэрэгтэн Хурцын талд ажиллахгүй байх гэж найдаж байна. Хурц бол "Хүний эрхийн" жинхэнэ дайсан.

Avatar

цуэ 2019-08-13 103.11.195.34

Зоригийн эхнэр байгаагүй юм. Танай сайт албаар ингэж захиалгаар бичиж байна

Avatar

Зочин 2019-08-13 202.179.24.85

С.Зоригийг гэрт нь гахай шиг төхөөрсөн хэрцгий алуурчдыг хооронд нь зодолдуулахад юу нь болохгүй гэж.

Avatar

Зочин 2019-08-13 202.131.245.243

Төв аймгийн мөрдөнгийн зоорийн давхарт Амгаланбаатар, Итгэлцогт хоёртой цуг чи хэд хоноод үзэх юм уу? Камергүйгээр шүү.

Avatar

Зочин 2019-08-13 103.229.122.132

ШҮҮГЧ нар одоо арай хууль гажуудуулагч нарын талд ажлахгүй байлгүй дээ. ГАДАА нь хурц нарын хөлсний , нүүрээ боломжоороо нуусан жагсагч нар жагсаж байна гэхээр хурцтан нар шүүгч нарт нөлөөлөх оролдлого хийж байна. ОДОО шударга шүүгч нарт л найдаж байна.

Avatar

Зочин 2019-08-13 192.82.65.224

Нямдорж Батзандан нар шударга үнэний төлөө байгаа шүү ард түмэн тэнэг биш бүгдийг ойлгоноо

Avatar

Зочин 2019-08-13 103.57.95.48

shal xudlaa jujig

Avatar

Зочин 2019-08-13 103.229.123.174

ЗОРИГИЙГ ХЭН АЛСАН БЭ?

Avatar

Зочин 2019-08-13 64.119.23.183

Ял авсан алуурчид, захиалагч нь Нямка сайд+МАН-ын удирдлага!

Avatar

Зочин 2019-08-13 202.131.245.243

Улс, орон даяар ард нийтээрээ бичлэгийг нь үзчихээд байхад илэрхий улайм цайм юман дээр юу гэж Ард түмний нэр барьж худлаа улин хуцаад байгаа xyжaa пиздa вэ, чи?

Avatar

зочин 2019-08-13 202.9.43.83

Монгол минь эгнэгт ардчилсан улс болжээ …. Орос , Хятадууд ирээд бусниулчихгүй л бол …

Avatar

Зочин 2019-08-13 64.119.23.183

Ардчиллыг авчирсан ардчиллын удирдагч Зоригийг алсан алуурчид Нямка сайд удирдах болж дээ даанч!

Avatar

Зочин 2019-08-13 202.131.245.243

Улс, орон даяар ард нийтээрээ бичлэгийг нь үзчихээд байхад илэрхий улайм цайм юман дээр юу гэж Ард түмний нэр барьж худлаа улин хуцаад байгаа xyжaa пиздa вэ, чи?

Avatar

Зочин 2019-08-13 202.126.88.157

Гүзээ нь дэндсэн цувдай нарт дарлуулсан Монгол Улсын иргэд хөөрхий.

Avatar

ЗОЧИН 2019-08-13 202.126.89.212

ШУУДАЙНД ХИЙСЭН БӨӨН БААС !!! ХАГАРВАЛ ДУУСАА !!! ХА ХА ХА !!!

Avatar

зочин 2019-08-13 64.119.16.40

"дүгнэлтийг дагуу байгуулагдсан" "зарчим алагдана" Энэ мэтээр маш их алдаатай бичих юм Гэтэл үүний цаана хүний хувь заяа, нэр хүнд, шүүхийн хараат бус байдал, шудрага ёс зэрэг маш том асуудал хөндөгдөж байна. Эрх мэдэлтэй хүмүүс Шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож буй илэрхий хандлагын цаана юу нуугдаж байна вэ. Энэ бүхнийг бодолцож асуудалд маш нягт нямбай алагчлахгүй хандах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг гэж үзнэж байна.

Avatar

Amar 2019-08-13 202.179.27.111

Хуулиар гэмгүй хүнийг хэлмэгдүүлчихсэн бол хохирлыг хэн хүлээх вэ?Мэдээж хэлмэгдүүлсэн хүмүүс хүлээх ёстой.Гэтэл хуулиар Хурц хэрэг хүлээхгүй гэж өмгөөлөгч нь юу яриад байгаа юм бэ?Бид нарыг эсвэл өөрсдийгөө доромжлоод байгаа юм уу.Хаашаа юм бэ?Нүгэл нүдээрэй гарна гэсэн өвгөдийн үг бий шүү.Үйлийн үр гэсэн шашны сургааль ч бий.

Avatar

Зочин 2019-08-13 64.119.21.206

Жинхэнэ алуурчид мултрах нь дээ. Нямдорж яагаад ингээд бгаа нь цаг хугацааны шүүлтүүрээр тодрох бх.

Avatar

Зочин 2019-08-13 202.126.88.172

Нямдорж,Батзандан нарын МАНАН-ын попуудын дэглэсэн жүжиг гэсэн шүү

Avatar

Зочин 2019-08-13 202.126.89.212

ОДОО Л ШҮҮГЧ НАРЫН НҮҮР , ЦАРАЙ ХАРАГДАНА ДАА !

Avatar

Зочин 2019-08-13 64.119.23.183

Алуурчдыг илрvvлсэн тагнуул, хуулийн байгууллагын ажилтнуудыг шvvж байгаа шvvгчид дараа нь еерсдее шvvгдэнээ Нямдоржийн хэлмэгдvvлэлт албан есоор 37 он шиг эхэлж! Зоригийн аллагын захиалагч Нямка сайд Монголын албан бус удирдагч болж!

Avatar

Зочин 2019-08-13 202.131.245.243

Улс, орон даяар ард нийтээрээ бичлэгийг нь үзчихээд байхад илэрхий улайм цайм юман дээр юу гэж Ард түмний нэр барьж худлаа улин хуцаад байгаа xyжaa пиздa вэ, чи?

Avatar

зочин 2019-08-13 202.21.120.66

Шударга бусын хонгил аль хэдийн ажилласан байна энэ хэрэг Хурцын талд шийдэгдэх юм байна тэр Батбаярын ярианаас бүх зүйл тодорхой байна ш даа зүгээр нэг алгадах ч гэнэ үү нөгөө толгой дээр нь алгасан баас шээсийг энэ нөхрийн толгойд асгавал таарна

Avatar

Зочин 2019-08-13 64.119.23.183

Нямка сайдын хэлмэгдvvлдэг хонгил!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж