Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Ашигт малтмалын газрын тосны газрынхантай хамтран дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд олгогдсон “Сауд гоби коэл транс” компанид хамаарах ашигт малтмалын лицензийг цуцалсан болохыг мэдэгдлээ. Тодруулж хэлбэл, энэ нь Тост, тосон бумбад олгогдсон байсан ашиглалтын лиценз юм байна.
Ашигт малтмалын хуулийн дагуу цуцлагдсан тохиолдолд нөхөн олговор байхгүй. Байгаль орчныг нөхөн сэргээх үүрээг биелүүлээгүй, байгаль орчинд хохирол учруулсан үндэслэлээр лицензийг цуцалсан тул нөхөн олговор олгохгүй гэлээ. Орон нутгийн болон улсын өмчлөлд авсан тохиолдолд нөхөн олговор олгогддог юм байна.
Тост, тосон бумбын нуруу орчимд 34 лиценз олгогдсон байдаг аж. Харин Өмнөговь аймгийн хэмжээнд ашиглалтын 102, хайгуулын 99 зөвшөөрөл олгогджээ.
Хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахгүй, ямар ч асуудалгүй гэдгийг холбогдох албаныхан онцлов.
Холбоотой мэдээ