Хувийн хэвшлүүд цэцэрлэг байгуулснаар гэртээ цоожлогдох хүүхдийн тоо буурна

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Хувийн хэвшлүүд цэцэрлэг байгуулснаар гэртээ цоожлогдох хүүхдийн тоо буурна

Хувийн хэвшлүүд цэцэрлэг байгуулснаар гэртээ цоожлогдох хүүхдийн тоо буурна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам/БСШУСЯ/, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран "Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл" уулзалтыг өнөөдөр /2019.08.12/ зохион байгуулав.

Уулзалтаар хувийн хэвшлийн байгуулага ч ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын цаг ашиглалтын сайжруулаад дэргэдээ цэцэрлэг байгуулан ажиллуулах нь чухал ач холбогдолтой хэмээн МҮХАҮТ үзэн нийт ААН, байгууллагуудаа дэргэдээ цэцэрлэгтэй болохыг уриалж, хамтран ажиллах талаар ярилцав.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтыг нээн хэлсэн үгэндээ, "Сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол маш чухал зүйл учраас цэцэрлэгийн асуудлыг зөвхөн төр дангаар шийдэх ёстой биш. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бид хамтарч шийдэх ёстой. Өнөөдөр ажилтнуудын санааг хамгийн их зовоодог, ажлын бүтээмжийг нь бууруулдаг зүйл бол яах аргагүй хүүхдийн асуудал. Тэд аль цэцэрлэгт хүүхдээ өгөх, хэнээр харуулах, яаж анхаарал халамж тавих вэ гэдэгт үргэлж санаа зовдог. Мэдээж ар гэртээ санаа зовж байгаа ажилчин бүтээмжтэй ажиллах боломж нь тааруу болно. Тиймээс бид хамтран өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Томоохон байгууллагууд тодорхой хэмжээний зай талбай гаргаад өгвөл төрөөс хувьсах зардлыг нь дааж, багш сурган хүмүүжүүлэгчээр ханган ажилчдынх нь хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах, хамтран цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг нь шийдэхийг уриалж байгаа юм” гэлээ.

Одоогийн байдлаар дэргэдээ цэцэрлэгтэй 11 байгууллага байгаа юм.  Үүнийг ядаж 50 болгож нэмэгдүүлвэл сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хамруулах боломжтой. Улсын хэмжээнд одоогоор нийт 1,435 цэцэрлэг ажиллаж, 212 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Гэтэл манай улсад 312 мянга гаруй цэцэрлэгийн насны хүүхэд бий. Судалгаанаас үзэхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа нийт 46,305 хүүхэд байна.

Уулзалтын үеэр ААН, компаниуд байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

"Тус солюшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан " Байгуулагууд цэцэрлэг ажиллуулна гэдэг зүгээр дулаахан өрөөнд хүүхдүүдийг цуглуулах биш байх гэж бодож байна. Тиймээс төр хувийн хэвшил шаардлагад нийцсэн цэцэрлэг бий болгох чиглэлээр хэрэгжүүлэх энэ хамтын ажиллагаа нь бодитой, эерэг үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Бид илүү нийгмийн ирээдүй болсон хүүхдүүдээ дэмжих чиглэлд одооноос бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй" гэв.

"Сүү" ХК-ийн захиргаа, нөөцийн албаны дарга Б.Цэрэндорж "Манай компани ажилчидынхаа хүүхдүүдийг хамруулах цэцэрлэг байгуулахаар төлөвлөж байгаа хэдий ч төсөв хөрөнгө нь тодорхой хэмжээнд шийдвэрлэгдээгүй байна.

Тиймээс өнөөдрийн арга хэмжээг цаг үеэ олсон нийгэм болон улс эх оронд маш их хэрэгцээтэй үйл ажиллагаа болж байна гэж харж байна. Мөн төрийн зүгээс энэ чиглэлээр байгуулагуудад үзүүлэх дэмжлэгүүд нь ч нэлээн бодитой санагдаж байна" гэсэн юм.

Харин БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан 2019-2020 онд нийт 130 цэцэрлэг ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ онд багтан 93 цэцэрлэг ашиглалтад орсноор 13 мянга гаруй хүүхэд хамрагдах боломжтой. Өнгөрсөн жил төр хувийн цэцэрлэгүүдтэй хамтарснаар 3000 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулсан. Бид 3,500 гаруй гишүүнтэй МҮХАҮТ-тай хамтран ажиллаж танхимын гишүүнчлэлтэй аж ахуйн нэгжүүдэд ажилтнуудынхаа нийгмийн асуудлын шийдэх саналыг тавьсан. Байгууллагын цэцэрлэгийг танхимын гишүүнчлэлд байдаг 150 ТОП аж ахуйн нэгж л дэмжихэд цэцэрлэгийн хүртээмжтэй асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Засгийн газраас цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг нэмлээ ч хүн амынхаа хөгжлийн өсөлтийг гүйцэхгүй байгаагаас гадна Улаанбаатар хотод цэцэрлэг барих газаргүй байна. Өнөөдөр нийслэлийн хэмжэээнд цэцэрлэгийн барилга барих төсөв нь шийдэгдсэн ч газрын асуудал шийдэгдээгүй 22 газар байна.  Төр хувьсах зардлыг нь даах учир нь тухайн байгууллагад ач холбогдолтой" гэлээ.

Уулзалтад 20 гаруй үндэсний томоохон ААН, БСШУСЯ болон Нийслэлийн боловсролын газар дүүрэг  оролцлоо.

Ц.АРИУНЗАЯА 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж