Шинэ цолны мялаалгын наадмаа Д.Анар, Б.Орхонбаяр нар хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

Шинэ цолны мялаалгын наадмаа Д.Анар, Б.Орхонбаяр нар хийжээ

Шинэ цолны мялаалгын наадмаа Д.Анар, Б.Орхонбаяр нар хийжээ

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын цолонд хүрсэн олон бөх бий. Баяр наадмаар Улсын аварга 1, Улсын харцага 1, Улсын начин цолтон 5 төрсөн билээ. Наадмын дараа бөхчүүд шинэ цолны мялаалгын наадмыг хийдэг уламжлалтай.

Шинэ цолонд хүрсэн бөхчүүдээс Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын харцага Д.Анар, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын начин Б.Орхонбаяр нар цолны мялаалгын наадмаа хийжээ. Эдгээр бөхчүүд шинэ цолны наадмаа өнгөрөгч долоо хоногт төрсөн нутагтаа хийсэн байна.

Энэ долоо хоногт зарим бөхчүүд шинэ цолны наадмаа хийх товыг гаргаад байгаа.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн барилдаанд түрүүлж, Улсын аварга цолыг хүртсэн Э.Оюунболдын шинэ цолны наадам наймдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулахаар тов гараад байгаа билээ.

Мөн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Улсын начин Б.Цэдэнсодномын цолны мялаалга наадам мөн наймдугаар сарын 18-д болохоор тов гарсан байна.

ШИНЭ ЦОЛТНУУД:

  • Улсын аварга Э.Оюунболд
  • Улсын харцага Д.Анар
  • Улсын начин Б.Орхонбаяр
  • Улсын начин Н.Баярбаатар
  • Улсын начин Ж.Ням-Эрдэнэ
  • Улсын начин Б.Цэдэнсодном
  • Улсын начин А.Давааням

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж