Хятадын “Cathay Pacific” компанийн хувьцаа огцом унав

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Хятадын “Cathay Pacific” компанийн хувьцаа огцом унав

Хятадын “Cathay Pacific” компанийн хувьцаа огцом унав

Даваа гаригийн өглөө Хятадын томоохон нислэгийн компани болох “Cathay Pacific Airways”-ийн хувьцаа 4 хувиар унаж, хувьцааны ханш нь 9.82 ам.доллараар буурсан нь 2018 оны аравдугаар сараас хойшхи хамгийн доод үзүүлэлт болжээ. Тус компанийн шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь 2009 оны санхүүгийн хямралаас хойш ажиглагдаагүй доод түвшинд хүрсэн үзүүлэлт болжээ.

“Jefferies” компанийн шинжээч Эндрю Ли “Энэ нь Хятадын шууд нислэгүүдэд нөлөөлөх төдийгүй Европ, АНУ зэрэг орнуудын агаарын тээврийн нислэгт нөлөөлнө” гэж хэлсэн байна. Тус компанийн мэдээллээр эх газрын Хятад, Европ, Хойд, Америк дахь зорчигчдын урсгал энэ оны эхний хагаст Кататай хотын нийт тарифын 50 хувийг эзэлж байжээ.

Мөн Хонгконгийн  их жагсаалын үеэр баривчлагдсан нисгэгчид холбогдох хэргийг түдгэлзүүлж, бямба гаригт Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газраас тавьсан шаардлагын дагуу ажлаас нь чөлөөлсөн байна. Үүнтэй холбогдуулан Хонгконгийн их жагсаалыг дэмжиж байсан ажилтнуудыг агаарын орон зайд нислэг үйлдэхийг хориглосон мэдэгдэл гаргажээ.

Э.УНДРАХ
Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж