Намгүй намын дарга Ж.Батзандан | News.MN

Намгүй намын дарга Ж.Батзандан

Намгүй намын дарга Ж.Батзандан

Намгүй намын дарга Ж.Батзандан

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/ нам байгуулан, Төрийн ордонд сүр дуулиантайгаар намын их хурлаа хийж байв. Шинэ намынхаа анхдугаар хуралдаанаар намын удирдлагуудаа томилж, намын даргаар Ж.Батзандан томилогдсон. Тэдний хувьд шинэ намын дүрэм, дарга, үзэл баримтлалаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байгаа ч шүүхээс намыг нь бүртгэхээс татгалзжээ. Тиймээс өөрсдийнх нь намыг бүртгэхээс татгалзсан Улсын дээд шүүхийг хууль зөрчсөн гэж үзэж, шаардлагаа хүргүүлээд байгаа аж.

Одоогоор улс төрийн ууган нам болох ШИНЭ намыг шүүх албан ёсоор бүртгээгүй байгаа учраас Ж.Батзандан гишүүн намын дарга бус бүр нам ч үгүй гэсэн үг. Харин Дээд шүүх тэдний намыг бүртгэх эсэх нь тодорхойгүй байсаар байна.

Сонирхуулахад, Улсын дээд шүүхэд хамгийн сүүлд бүртгүүлсэн намаар Монгол Шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгэснээр 33 дахь улс төрийн нам болсон юм.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-12 202.131.227.114

100 ямаанд 60 ухана гэж… 3-хан сая хүнтэй хирнээ 33 намтай. Энэ бол Монголчуудын улс төрийн хийрхэл, төрийн эрх мэдлийг гартаа авах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн увайгүй үйлдлийн тод жишээ. 127 сая хүнтэй Япон улсад 12 улс төрийн нам байна. Хэн дуртай нь нам байгуулдаг энэ гажиг тогтолцоог хүн бүр бодох цаг болжээ.

Avatar

Зочин 2019-08-12 66.181.161.122

Үзэл бодол нь тогтоогүй цагийн аясанд төөрсөн л амьтан ш дээ. Энэ хүнд өөрийн гэсэн хатуу бодол алга зүгээр л би хашгирч байх ёстой гэсэн шиг хүн дээ, амажлын зөрүү нь Нямдорж шиг л хүн.

Avatar

Erdene 2019-08-12 150.129.142.161

Batzandangiin nam gej yu baih ve hooson hashgarsan surtei nuhur yajch magadgyi hyn

Avatar

Зочин 2019-08-12 202.179.31.81

Та нар Батзандан нарыг яаж ч харлуулах гээд чадахгүй Монголын ард түмэн тэнэг биш……………….

Avatar

иргэн 2019-08-12 66.181.180.247

шинэ нам байгуулагдах бүрт гишүүнээр орж гал тогоог нь бузарлаж явдаг улс төрч гэхэд хэцүү иргэний нийгмийнхэн гэхэд хэцүү арчаагүй хов ярьж явдаг хэсэг хорчингууд бүгд л хуралд нь сууж байна лээ шүү дээ. Болд Батданзан 2 биш энэ новшнууд нь намыг нь удахгүй булшилна даа

Avatar

НУС.МН 2019-08-12 23.129.64.158

НУС.МН Нусаа нийж сурдаа

Avatar

mgl 2019-08-12 202.9.43.68

Ene muu deed shuuh MANAN-giin gar hul bolson shuuh dee. Sugar metiin shaarnuudiin orgonoh gazar. Yaj ch unen zuv shiidver gargah ve dee. Taraagaad dahin baiguulbal taarna.

Avatar

Зочин 2019-08-12 103.57.93.188

Setguulch nertei yaridag nohoinud bhima piz gj

Avatar

ЗОЧИН 2019-08-12 202.9.42.183

УДАХГҮЙ БОЛД БАТЗАНДАН ХОЁР НАМЫН ДАРГЫН СУУДЛАА БУЛААЦАЛДААД АЛАЛЦАХ БАЙХДАА ЗАНДАНГИЙН ХИЙДЭГ АЖИЛ НЬ ХИЙРХЭЖ ТЭМЦЭХ

Avatar

Зочин 2019-08-12 122.201.20.194

uugn nam gheer MAHN bishuu

Avatar

ард түмэн 2019-08-12 182.160.36.135

энэ хутган үймүүлэгч сайтыг хаа. ард түмнийг олон жил талцууллаа.

Avatar

Зочин 2019-08-12 202.170.71.157

ОДОО ДЭЭД ШҮҮХИЙН ӨМНӨ УЙЛАЛДААД БАЙЖ ДЭЭ

Avatar

Иргэн 2019-08-12 66.181.188.110

Ууган нам гэж буруу бичжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж