Банкны салбарын Хангайн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Банкны салбарын Хангайн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Банкны салбарын Хангайн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Хангайн бүсийн Банкны салбарын удирдах ажилтны зөвлөгөөн наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Орхон  аймгийн төв Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнийг нээж, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир үг хэлэв. Үндсэн хэлэлцүүлгээр Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засаг, банкны салбар: Үр дүн, сорилт, сургамж”, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Мөнгөний бодлогын асуудлууд”, Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Банкны эрх зүйн шинэчлэл, хяналт шалгалтын чиг хандлага, цаашдын хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогсдын асуултад хариуллаа.

Зөвлөгөөнд Хангайн бүсийн 8 аймгийн банк банкны салбарын 100 гаруй төлөөлөгч, Монголбанкны салбар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Монголбанк 2017 оноос хойш банкны салбарын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж байна.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж