АНУ хүн төст роботоо сансарт илгээнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

АНУ хүн төст роботоо сансарт илгээнэ

АНУ хүн төст роботоо сансарт илгээнэ

АНУ хүнтэй төстэй “Robonaut2” роботоо Олон улсын сансрын станц /ОУСС/ руу илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Уг роботыг 2019 онд багтаан илгээж магадгүй гэж “NASA” агентлагийн төлөөлөгч мэдээлсэн байна.

“Robonaut2” роботыг өмнө нь ОУСС руу илгээж байсан ч уг робот тойрог замын станцад 2011-2018 оны хугацаанд ажиллаж байгаад эвдэрч, ашиглалтаас гарсан байна. Удалгүй роботыг засч, шинэчлэхээр дэлхий рүү буцаасан аж.

Дашрамд дурдахад, энэ сарын 22-ны өдөр Оросын “Фёдор” роботыг тээвэрлэсэн “Союз МС-14” хөлөг онгоц Олон улсын сансрын станцыг зорих юм байна. Станц дээр робот удаан байхгүй бөгөөд сансрын нисэгч Александр Скворцов роботтой хамт станц дотор цөөн тооны туршилт хийн, есдүгээр сарын долооны өдөр Федор дэлхий рүү эргэн ирэх юм.

Эх сурвалж: SUPERNEWSWORLD

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж