Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Итали улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Итали улсын шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Итали улсын шигшээ баг

Олимпийн наадмын хошой мөнгөн медальт Италийн шигшээ баг олимп, дэлхийн дэвжээнд хэзээ ч сул өрсөлдөгч байгаагүй. Ж.Поццоссо, Ж.Басиле нарын үеийн Италийн сагсан бөмбөг хүчтэй байсан бол тэднээс хойш амжилт нь буураад байгааг сүүлийн 2 удаагийн ДАШТ-д оролцож чадаагүйгээс харагдаж байна.

Апеннины хойгийн Итали улсын шигшээ баг ДАШТ-д оролцох эрхээ авахын тулд Европын бүсийн эхний шатанд Хорват, Нидерланд болон Румын улсын шигшээ багуудтай нэг хэсэгт өрсөлдөн 4 хожил, 2 хожигдолтой хэсгээ тэргүүлснээр дараагийн шатанд шалгарсан. Эхний шатанд хүчирхэг Хорватын шигшээ багтай 2 тоглоход 1 хожсон нь Италийн шигшээ баг чамгүй хүчтэй баг бүрдээд байгааг харуулсан. Европын бүсийн II шатанд Литва, Польш, Хорват, Унгар болон Нидерландын шигшээ багуудтай өрсөлдөн хэсгээс 2-р шалгарч Хятад улсыг зорих эрхээ авсан. Хэсэгтээ Литва, Польш зэрэг багуудтай тоглож 1:1 хожил байгуулсан.

ДАШТ-д Италийн шигшээ баг Серби, Филиппин болон Анголын шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан. Тэдний хувьд тивийн өрсөлдөгч Сербитэй хэсгээ тэргүүлэх эрхийн төлөө өрсөлдөх боломжтой. Гэхдээ “хар” тивийн төлөөлөл Ангол болон “шар” тивийн төлөөлөл Филиппиний шигшээ багуудыг басч болохгүй. Италийн шигшээ баг бүрэлдэхүүнээ зарласан. Р.Саккеттигийн баг НБА болон Евро лигийн тоглогчдоос бүрдэж байгаа бөгөөд М.Белинелли, Д.Галлинари нар дээр нэмэгдээд ЦСКА Москвагийн Д.Хакетт, Олимпиа Миланы Ж.Брүүкс, Фенербахчегийн Л.Датоме нарын хүчирхэг залуус бий. Евролигийн 2017 оны аварга Фенербахче клубын Л.Датоме өнгөрсөн улирал 9.8 оноо дундажласан бол Д.Галлинари өнгөрсөн улирал өөрийн карьерынхаа шилдэг улирлыг үзүүлж 19.8 оноо дундажласан. Энэ тоглолтоо одоо шигшээ багийнхаа төлөө гаргах үлдэж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж