Дэлхийн хамгийн баян гэр бүлийн хөрөнгө

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн баян гэр бүлийн хөрөнгө

Дэлхийн хамгийн баян гэр бүлийн хөрөнгө

Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 24 хувиар нэмэгдэж, 1.4 их наяд ам.долларт дөхөж очжээ. Энэ нь минутад 70 мянган ам.доллар, цагт 4 сая доллар, өдөрт 100 сая ам.доллар нэмэгдэж байна гэсэн үг аж. Өнгөрсөн жил “Блүүмберг”-ээс дэлхийн хамгийн баян гэр бүлийн жагсаалтыг зарласан бөгөөд түүнээс хойш “Уолтмарт Инк”-ийн Уолтоны гэр бүлийн хөрөнгө нэлээн өссөн байна.

Уолтонынхны хөрөнгө сүүлийн жилд 39 тэрбум ам.доллараар нэмэгдсэн бөгөөд дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг 191 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тэргүүлжээ. Жагсаалтын хоёрдугаарт, шоколад үйлдвэрлэгч “Mars” компанийн эзэн Марсын гэр бүл орсон байна. Нийт хөрөнгө нь 127 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй тус гэр бүлийн чансаа жагсаалтад нэг байраар урагшилжээ. Жагсаалтын гуравдугаарт, газрын тос, химийн үйлдвэрлэл эрхэлдэг “Koch Industries” компанийг удирддаг ах дүү Дэвид, Чарльз Кохов нар 125 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр бичигдсэн байна.

Саудын Арабын хааны гэр бүл анх удаа жагсаалтад нэмэгдэж, дөрөвдүгээрт оржээ. Сүүлийн 15 байранд Канад, Герман, Франц, Их Британи, Швейцар, Индонез, Хонконг, Тайланд, Италийн гэр бүлүүд орсон байна.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж