ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин наймдугаар сарын 10-ны өдөр Крым болон Севастопольд зочилсонтой холбоотойгоор Украины Гадаад хэргийн яам цахим хуудсаараа дамжуулан эсэргүүцэл илэрхийлжээ.
Тус яамны мэдэгдэлд “Украинаас булаан авч түр эзэлсэн газар нутагт ОХУ-ын эрх баригчид Киевтэй тохиролцолгүйгээр айлчлал хийж байна. Энэ нь ОХУ-ын зүгээс манай улсын газар нутгийн нэгдмэл байдал, үндэсний тусгаар тогтнолыг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг” гэж бичжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ням гаригт /2019.08.11/ ”Шөнийн чононууд” мотоклубын зохион байгуулсан “Вавилоны сүүдэр” олон улсын наадамд зочилсон нь ийнхүү Украины эсэргүүцэлтэй тулгарчээ. Тус наадамд Крымийн Бүгд найрамдах улсын удирдагч Сергей Аксиаонов, Севастаполь хотын дарга Михайл Расвочаев нар мөн оролцсон байна.
Эх сурвалж:APNEWS