Б.Хурцыг эсэргүүцэгчид У.Хүрэлсүхийг дэмжигчид болов

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг эсэргүүцэгчид У.Хүрэлсүхийг дэмжигчид болов

Б.Хурцыг эсэргүүцэгчид У.Хүрэлсүхийг дэмжигчид болов

Төв аймгийн Шүүхэд өнөөдөр Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал болж байна. Үүнтэй зэрэгцэн тус шүүхийн үүдэнд хэд хэдэн бүлэг жагсагчид эсэргүүцлээ илэрхийлж, эцэстээ бие биенээ “хэмлэх” нь холгүй өдрийг өнгөрөөж байна. Тэдгээр жагсагчдын зарим нь сайн дураар ирсэн бол зарим нь “төлбөртэй”, “захиалгатай” жагсч байгаа гэх яриа ч тэр хавиар жиг жуг гэлцэнэ.

Тэгвэл үд дундын үед тэмцэж, Б.Хурц болон шүүгч нарыг эсэргүүцэж байсан тэмцэгчид Ерөнхий сайдыг дэмжиж байгаагаа илэрхийлэн ухаалайв. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Д.Сумъяабазар, Н.Цэрэнбат сайд нарыг дуудаж Тос, тосон бумбын нуурыг улсын хамгаалалтад авах, зарим арга хэмжээг авахыг холбогдох хуулийн байгууллагад даалгавар өгсөн юм. Ийнхүү түүний шийдвэр Б.Хурц нарыг эсэргүүцэж байсан тэмцэгчдийг үнэхээр баярлуулав уу эсвэл жагсаал цуглаан хийгчдийн “захиалагч”-дын нэг байв уу гэж хардмаар. Гэнэт л Төв аймгийн шүүхийн өмнө уухайлан орилж, Тост, тосон бумбаа аварсан Ерөнхий сайд аа “магтаж” гарав. Ямартай ч Төв аймгийн иргэд энэ шүүхэд Тост, тосон бумбын шүүх хурал болоод байна уу, Б.Хурц нарт холбогдох хурал байна уу гээд хэсэг л эргэлзсэн сурагтай.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж