Дэлхийн аваргад өрсөлдөх Австралийн шигшээ багийн бүрэлдэхүүн

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргад өрсөлдөх Австралийн шигшээ багийн бүрэлдэхүүн

Дэлхийн аваргад өрсөлдөх Австралийн шигшээ багийн бүрэлдэхүүн

Урд хөрш БНХАУ-д энэ сарын 31-нд эхлэх сагсан бөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх шигшээ багууд урьдчилсан байдлаар бүрэлдэхүүнээ зарлаж байгаа. Тэгвэл “ногоон” тив Австрали улсын шигшээ баг Хятадад ирэх үндсэн багийн 12 тамирчнаа албан ёсоор зарлаад  байгаа.

Австралийн шигшээ багийн бүрэлдэхүүнд NBA-д тоглодог 6 тоглогч нэгдсэн бол Евро лигээс 2 тоглогч үлдсэн нь дотоодын лигийн тоглогчид ажээ. NBA-ээс Голден Стэйт Уорриорс багийн А.Богут, Финикс Санс багийн А.Байнес, Филадельифиа76 багаас Й.Болден, К.Кавальерс багаас М.Деллаведова, Юта Жазз багаас Ж.Инглес, Сан-Антониос Спөрс багаас П.Миллс нар багтаад байна.

Австралийн шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Төвийн тоглогч: А.Байнес (Финикс Санс), А.Богут (Голден Стэйт Уорриорс), Ж.Лэйндал (Жалгирис Каунас)
  • Хамгаалагч: М.Деллаведова (Кливленд Кавальерс), П.Миллс (Сан-Антонио Спөрс), Н.Собей, К.Гоулдинг (хоёулаа Брисбени Буллетс), К.Глиддон (Мельбурн Юнайтед)
  • Довтлогч: Ж.Инглес (Юта Жазз), Й.Болден (Филадельфиа76), Н.Кай (Перт Вайлдкатс), Х.Күүкс (Си Ай Жи Баскет)

Номхон далайн орнуудын босоо аварга Австрали улсын шигшээ баг ДАШТ-д 1982, 1994 онуудад хамгийн өндөр амжилтаа үзүүлж байсан бөгөөд 5-р байранд шалгарч байсан. Хамгийн сүүлд 5 жилийн өмнө Испанид болсон ДАШТ-д шөвгийн 16-д шалгарч Туркийн шигшээ багт хожигдсон байдаг.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж