Ах дүү хоёр “Дэлхийн оюуны спортын их наадам”-аас алтан медаль хүртэж, ганзага дүүрэн эх орондоо ирлээ. Энэ сарын 10-11-нд БНСУ-ын Пёнчон хотод зохиогдсон уг наадамд 17 улсын 1500 гаруй өсвөрийн тамирчин оролцсоноос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын улсын тэргүүний ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн сурагч, "Таван Хан" шатрын клубийн тамирчин, олон улсын дэд мастер Д.Цэлмүүн 10 хүртэлх насанд алтан медаль, түүний ах Д.Чингүн 12 хүртэлх насанд алтан медаль хүртэв. Түүнчлэн мастер ангилалд 16 нас хүртэлх ангилалд шагналт дөрөвдүгээр байрт тус тус шалгарлаа.
Б.ЦЭЦЭГ