Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Эвертон клуб
  • Цэнгэлд хүрээлэн: “Goodison Park” цэнгэлдэх 39,221 хүний суудалтай
  • Дасгалжуулагч: Марко Силва
  • Багийн ахлагч: Коулман Шеймус
  • Лигийн аварга: 9 удаа
  • Цомын аварга: 5 удаа
  • Холбоодын цомд: 9 удаа
  • Лига кап цомд: 0
  • Европын тавцанд үзүүлсэн амжилт: Цомтой багуудын цом

Ливерпүүл хотын анхны хөлбөмбөгийн клуб Эвертон байгуулагдаад даруй 141 жилийг үджээ. Энэ хугацаанд Английн хөлбөмбөгийн дээд лигээс 1951-1954 оны улиралд ердөө 3 улирал доош унасан. Эвертон клуб бол Английн хөлбөмбөгийн дээд лигийн байнгын өрсөлдөгч, ялангуяа Д.Мойс дасгалжуулагчийн эрин үед тогтмол дундаж түвшний өрсөлдөөн үзүүлж ирсэн. 2013 онд Д.Мойс багаа орхисноос хойш 6 жилийн хугацаанд 5 дасгалжуулагчийн нүүр үзээд байна. Өнгөрсөн улирал Португал дасгалжуулагч М.Силвагийн удирдлага дор лигийн 38 тоглолтоос 15 хожил авч, 9 тэнцээ, 14 хожигдолтой хүснэгтийн 8-р байранд бичигдсэн.

Энэ зун Эвертон клуб солилцоонд идэвхтэй оролцсон. Барселона клубээс А.Гомес, Ювентус кулбээс М.Кейн, Арсенал клубээс А.Ивоби гээд Европын том багуудаас тоглогчид авч хүчээ зузаатгасан. Мөн Франц хамгаалагч Ж.Сибидег Монакогоос авснаас гадна хэд хэдэн тоглогчийг бусад клубуудээс авчирсан. Зөрүүлээд нэгдүгээр багаас тоглогчдыг явуулсан ч багийн цөм тоглогчдоо авч үлдсэн. Энэ улирал Эвертон клуб хүснэгтийн байрлалаа ахиулах бүрэн боломжтой байгаа. Г.Сигурдссон болон Ричарлисон нарын довтолгооны тоглогчид дээр нэмэгдэж М.Кейн, А.Ивоби, А.Гомес гэсэн тоглогчдыг авчирсан. Хамгаалалтандаа сайн байж чадвал хагас болон довтолгооны шугам Англидаа ТОП-уудтай өрсөлдөх хэмжээнд ирсэн гэхэд хилсдэхгүй. Ийм боломжийн бүрэлдэхүүнтэй Эвертон клуб өнгөрсөн улирлын амжилтаа ахиулж чадахгүй бол магадгүй дасгалжуулагч М.Силва ажлаа орхих ёстой болох болов уу?

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж