А.Абрамовичийн баг нээлтийн тоглолтонд хаалгандаа 4 гоол алдав

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

А.Абрамовичийн баг нээлтийн тоглолтонд хаалгандаа 4 гоол алдав

А.Абрамовичийн баг нээлтийн тоглолтонд хаалгандаа 4 гоол алдав

Английн хөлбөмбөгийн премьер лигийн 2019-2020 оны улирал өнгөрсөн долоо хоногт эхэллээ. Улирлын нээлтийн тоглолт Ливерпүүл болон Норвич клубын хооронд болсон бол энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт нь Манчестер Юнайтед талбайдаа Челси клубыг хүлээн авсан тоглолт байв.
Хоёр багийн тоглолт Манчестер Юнайтед клубын талбайд болж талбайн эзэд 4-0 харьцаатай Лондоны Цэнхэрүүдийг буулгаж авсан байна. Тус тоглолтонд М.Рашфорд дубль хийсэн бол А.Марсиал нэг гоолыг, энэ зуны шинэ “цэрэг” Д.Жеймс мөн нэг гоол оруулсан. Харин тус тоглолтонд ялагдал амссан Челси клуб Орос бизнесмен А.Абрамович эзэнтэй болсноосоо хойш анх удаагаа нээлтийн тоглолтонд хаалгандаа 4 гоол алдан хожигдож байна.

Оросын бизнесмен А.Абрамович 2003 онд Челси клубыг худалдаж авсан бөгөөд Орос эзэнтэй Челси клуб өнгөрсөн 16 жилийн хугацаанд нээлтийн тоглолтонд 12 удаа ялалт байгуулсан бол 2011-2012 онд Стоук Сити, 2015-2016 онд Суонси Сити клубуудтэй тэнцэж, 2017-2018 оны улиралд Бөрнли клубт 3-2 харьцаатай хожигдож байсан. Энэ улирлын нээлтийн тоглолт Челси клубын хувьд тун хүндхэн боллоо. Челси клубын хувьд энэ зуны солилцоонд оролцох эрхгүй болж, дээр нь түлхүүр тоглогч Э.Азарыг Реал Мадрид руу, хамгаалагч Т.Кэхилл болон Д.Луиз нар багаа орхисон зэрэг нь клубын хүчийг сулруулах нэг шалтгаан болж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж