АТГ-аа татан буулгах ёстой юм биш үү?

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

АТГ-аа татан буулгах ёстой юм биш үү?

АТГ-аа татан буулгах ёстой юм биш үү?

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/ өнгөрсөн хавар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын даалгавраар агуулахаас нөөцөлсөн мах илрүүлж байсан бол энэ удаад Ерөнхий сайдын даалгавраар Тост, Тосон бумбын ордтой холбогдуулан иргэдэд санал болгож байгаа авлига хээл хахуулийн хэргийг шалгах нь ээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.08.12/ Засгийн газрын сайд, хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ Тагнуулын даргад дээрх үүргийг өгсөн юм. Энэ тухай тэрбээр “Байгаль орчны сайд өнөөдөр Ашигт малтмалын газартай Тост, Тосон бумбад ашигт малтмал олборлож буй газрын лицензийг цуцлах үүрэг өглөө шүү. Машин, техникийг нь журамла. Цагдаагийн дарга газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа асуудлаар Тагнуулын ерөнхий газрын дарга хэрэг үүсгэж шалга. Хууль бусаар олборлолт хийсэн “Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлт хийлгэ. Хэрэв энэ ажлыг хийж чадахгүй бол сайд нар, албан тушаалтнууд ажлаа өг” гэдэг үүрэг өгөөд байна.

Авлига, хээл хахуулийн хэргийг шалгадаг Авлигатай тэмцэх газар /АТГ/ нэртэй бие даасан байгууллага бий.  Харьяаллаар нь хөөвөл авлига хээл хахууль, албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг тус газар шалгах ёстой юм. Харин Ерөнхий сайд өөрт ирсэн мэдээллээ АТГ-аар шалгуулах хүсэлт тавиагүй нь тус газарт итгэхгүй байгаагийнх уу, эсвэл ийм байгууллага байхын хэрэггүй ч болсон уу.

Авлига, хээл хахуулийн хэргийг Тагнуулын байгууллага нь шалгачих юм бол АТГ-ыг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээх хэрэг бий гэж үү,  татан буулгачихсан нь дээр юм биш үү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж