Хятадын зүүн эрэгт дэгдсэн хар салхи хойд зүгийг чиглэжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Хятадын зүүн эрэгт дэгдсэн хар салхи хойд зүгийг чиглэжээ

Хятадын зүүн эрэгт дэгдсэн хар салхи хойд зүгийг чиглэжээ

Хятадын зүүн эрэгт дэгдсэн хар салхины улмаас 32 хүн ам насаа алдаж, 16 хүн ор сураггүй алга болжээ. Хар салхи хойд зүгийг чиглэсэн тул аялал жуулчлалын үйлчилгээ саатсан тухай CCTV мэдээлэв. Лекима хар салхи нь өнгөрсөн Бямба гаригт Хятадын зүүн нутагт байрладаг Жэжян мужийг дайрч, нэг цагт 187 км хурдтай байсны улмаас олон мянган нислэг цуцлагдаж, төмөр замын үйлчилгээ зогссон байна.

Мөн хар салхины улмаас Жэжян, Зянсу муж, Шанхай хотын нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж тус мужийн Онцгой байдлын албанаас мэдэгджээ.

Гамшгийн улмаас учирсан хохирол 16.6 тэрбум юань хүрсэн тухай “Синхуа” мужийн мэдээллийн агентлаг Ням гаригт мэдэгдэв. Тус агентлагийн мэдээлснээр, Шандун мужийн Чиндао хотод Ням гаригт хүчтэй бороо орох улаан дохио өгч, аялал жуулчлалын бүх чиглэл хаагдсан бөгөөд 127 галт тэрэг, автобусны бүх чиглэлийн үйлчилгээг зогсоосон байна. Бямба гаригаас хойш 3200 гаруй нислэг цуцлагдаж, Ням гаригт өндөр хурдны төмөр замын шугамын ажлуудыг зогсоосныг CCTV мэдээлэв.

Э.УНДРАХ
Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж