Өсвөрийн аврагч сурагчид сургагч багшаар бэлтгэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Өсвөрийн аврагч сурагчид сургагч багшаар бэлтгэгдэв

Өсвөрийн аврагч сурагчид сургагч багшаар бэлтгэгдэв

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” ОУБ-ын Дархан салбарын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөлтэй хамтран “Өсвөрийн аврагч” клубийн хүүхэд багачуудад зуны сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Энэхүү  дадлага сургалт нь албаны хэмжээнд анх удаа зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд өсвөрийн аврагч 30 сурагчийг хамруулсан юм.

Өсвөрийн аврагч сурагчид “Бэлэн бай” сургалтын багцын хүрээнд гарын доорх материал ашиглан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, обьектын болон ой, хээрийн түймэр, газар хөдлөлт, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аврах арга ухаанд суралцан  “Сургагч сурагч”-аар бэлтгэгдлээ.

“Сургагч сурагч”-аар бэлтгэгдсэн өсвөрийн аврагчид аймгийн ерөнхий боловсролын сургуулийн үе тэнгийн хүүхэд, багачуудад сурч мэдсэн мэдлэгээ түгээн дэлгэрүүлэх сургалтыг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж