Олон улсын энхийг сахиулагчдын тэмцээнд тэргүүн байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Олон улсын энхийг сахиулагчдын тэмцээнд тэргүүн байр эзэллээ

Олон улсын энхийг сахиулагчдын тэмцээнд тэргүүн байр эзэллээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэж байгаа Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал “DANCON UNMISS 2019”  олон улсын маршийн тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд 3:01 цагийн амжилтаар тэргүүн байрт шалгарлаа.

Тус тэмцээн нь 1972 оноос хойш Олон Улсын энхийг сахиулагчдын дунд тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд 40-45 хэмийн халуунд 10 кг ачаатай 25 км замыг туулдаг, тамирчдаас хурд хүч, тэсвэр хатуужлыг шаарддаг байна. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 37 орны 352 тамирчин оролцон өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн төрөлд 28 орны 157 тамирчин оролцжээ.

Ахлах ахлагч Д.Отгонжаргал нь Онцгой байдлын байгууллагаас Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй гурав дахь эмэгтэй юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын албанаас 28 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж