ХААН Банк ажилтнууддаа зориулсан номын сантай боллоо

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

ХААН Банк ажилтнууддаа зориулсан номын сантай боллоо

Орчин үеийн интерьерийн сонирхолтой шийдлээр дамжуулан үзэсгэлэнт байгалийн сайханд амарч суух мэт жаргалтай мэдрэмжийг авах боломжтой, оффисын орчноос тэс өөр нөхцөлийг бүрдүүлсэн нэгэн гайхалтай номын санг ХААН Банк ажилтнууддаа зориулан шинээр нээлээ. Нээлтийн арга хэмжээний үеэр зочин илтгэгчид хүрэлцэн ирж, ХААН Банкны ажилтнуудтай чөлөөт ярилцлага хийсэн юм.

Энэхүү номын сан нь чөлөөт уншлагын сонголт бүхий зургаан хэсгээс бүрдэх бөгөөд 100 орчим уншигчийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай. Мэдээж номын санд тавигдах бүхий л шаардлагыг хангасан, дуу тусгаарлаж, гал дэмждэггүй материал болон орчныг чийглэх агаар чийгшүүлэгч зэрэг хэрэгцээтэй бүхий л тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоногложээ. Мөн усны урсгалыг санагдуулам тэгш бус хэмтэй тааз нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, анхаарал төвлөрүүлэх увидастай аж. Ерөөс хүнд хамгийн таатай мэдрэмж төрүүлэх орчин бол амьд байгаль билээ. Тэгвэл ХААН Банкны номын сан танд тэр л мэдрэмжийг эрхгүй төрүүлэх нь лавтай.

Номын сангийн цонхон талаар тухтай том буйдангууд болон жижиг ширээнүүдээс тавьсан байх агаад тухайн хэсгийг “Free reading zone” хэмээн нэрлэжээ. Энд залуус чөлөөт орчинд ном уншиж, уншсан номынхоо тухай хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Бүтээлч, шинэлэг байдлаараа эрс ялгардаг ХААН Банкны ажилтнуудын шинэ санаа эндээс л урган гарах болов уу гэлтэй.

Харин “Study zone” хэсэгт цэлгэр том ширээ байрлана. Энд төвлөрч суух шаардлагатай буюу олон улсын шалгалтад бэлдэх, судалгаа хийх үедээ ирэхэд тохиромжтой аж. Мэдээж цахим сүлжээнд бүрэн холбогдсон. Үүнээс гадна хамтдаа суугаад ярилцах, бусдадаа өөрийн санаагаа танилцуулах, багийн ажил шаардлагатай  үедээ “Team study zone”-ийг ашиглах боломжтой. Энэ хэсгийн дуу чимээ шингээх тоноглол нь том дэлгэцтэй төгс хосолж, багийн ажиллагааг илүү дэмжиж өгөхөөрөө давуу талтай.

Бидний сонирхлыг илүү татсан удаах хэсэг бол номын тавиуруудын ард, далд хэсэгт байрлах, нэг талын хана тэр чигтээ дэлгэц байхаар шийдсэн “Mini Theater” юм. Энд ажилтнууд хувь хүний хөгжлийн тухай видео үзэж, цахим сургалт зохион байгуулах боломжтой. Өмнө нь ийм бичил театр бүхий номын сантай тааралдаж байснаа санахгүй байна шүү.  Харин ажлын ширээнээсээ түр ч болов холдон орчноо сольж, цонхоор хотыг тольдон сууж, өөрийгөө сонсох хэсэг бол “Comfort zone”. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд орчноо солих хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгвэл энэ хэсэг яг тохирно. Харин төвлөрлийн дээд цэгт очих боломжийг олгосон дараагийн онцлох хэсэг бол “Focusing area”. Ажлын шаардлагаар зөвхөн өөртэйгөө ярилцаж, хаалттай орчинд ганцаар суух шаардлагатай бол энэ хэсэгт сууж ажиллах боломжтой.

Чөлөөт сонголт бүхий энэхүү номын сан нь 500 орчим номын фондтой. Сонголтын хувьд сүүлийн үед залуусын дунд трэнд болж буй номнууд, гадаад хэлний сурах бичгүүд, толь бичиг, утга, уран зохиол, хувь хүний хөгжил, түүх, намтар, бизнес эдийн засаг, бусад гэсэн долоон төрлийн номтой. Үүнээс 200 орчим нь шинэ, 200 гаруй нь хуучин гэнэ. Ажилтнуудаас хандиваар цуглуулсан номнууд ч энд багтаж буй аж.

Бид зогсолтгүй бүтээсээр…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж