Түлшгүй гэр хорооллынхон хөлдөх үү, торгуулах уу? | News.MN

Түлшгүй гэр хорооллынхон хөлдөх үү, торгуулах уу?

Түлшгүй гэр хорооллынхон хөлдөх үү, торгуулах уу?

Түлшгүй гэр хорооллынхон хөлдөх үү, торгуулах уу?

Улаанбаатар хотын гэр хорооллынхон энэ өвөл хөлдөх үү, хориглосон түүхий нүүрс түлээд торгуулах уу гэдэг сонголттой тулах болоод байна. Засгийн газар 2018 онд “Тавантолгой түлш” компанид нийслэлийн гэр хорооллынхны түлшний хэрэгцээг хангахад зориулж 2019 оны есдүгээр сарын 15-н гэхэд 600 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэн, нөөцөлсөн байх даалгавар өгсөн ч биелэгдсэнгүй.  Ердөө сарын хугацаа үлдсэн байхад 150 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэсэн нь нөөцлөх ёстой түлшнийхээ ердөө дөрөвний нэгийг л базаасан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, галлагаа буурдаг зуны гурван сард сайжруулсан түлш бэлтгэж чадаагүй “Тавантолгой түлш” компани нэг сарын хугацаанд багтаан 450 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэх боломжгүй.

Нийслэлийн гэр хороололд өнөөдөр 220 мянган өрх байна. Бэлтгэгдсэн 150 мянган тонн түлшээ 1 тонноор нь өрх бүрт хуваахад цаана нь 70 мянган өрхөд түлш сох дутна. Гэтэл нэг тонн сайжруулсан түлш нь нэг айлын сарын хэрэгцээг ч хангаж хүчрэхгүй. Ердөө 20 хоногийн л түлш болбол их аж. Учир нь сайжруулсан түлш түүхий нүүрсийг орлохуйц дулаан ялгаруулдаггүй, илч муутай тул ихээр хэрэглэх шаардлага тулгарч буй юм байна.

Нийслэлийн гэр хорооллын иргэд “Илчгүй түлштэйгээр өвлийг давах боломжгүй” гэдгээ мэдэгдэж ирсэн. Гэвч түлшний чанар сайжраагүй нь нөөц бэлтгэгдээгүйн дээр бас нэг бэрхшээл нэмэх нь тодорхой болоод байна.

Зөрчлийн тухай хуулиар гэр хорооллынхон түүхий нүүрс түлбэл, мөн гэр хорооллынхонд нүүрс худалдан борлуулбал иргэн 300 мянган төгрөгөөр, аж ахуй нэгж 3 сая төгрөгөөр торгуулна. Хороо бүрт нүүрсний байцаагч, нүүрсний цагдаа ажиллаж түүхий нүүрс түлж, борлуулж байгаа эсэхэд хяналт тавина.

Агаарын бохирдолтой тэмцэхээр гаргасан УИХ, Засгийн газрын шийдвэрийг буруутгах гэсэнгүй, гол нь баталсан тогтоол шийдвэрүүд хэрэгждэг байхын тулд дагалдах ажлуудыг урьдчилан хийж, иргэдийн амьдралд нэвтэрсэн байх ёстой юм.

Наад зах нь сайжруулсан түлш түүхий нүүрсийг орлохуйц илчтэй байж гэмээнэ иргэд хэл амгүй хэрэглэж хэвшинэ. Үнийн хувьд түүхий нүүрсний үнэтэй мөн өрсөлдөхүйц байж, иргэд сонголт хийх боломж нь нэмэгдэнэ.  Гэтэл аль нь ч амьдралд туршигдаагүй байхад Засгийн газар нийслэлийн хэмжээнд 2019 оны тавдугаар сарын 1-ээс нүүрс хэрэглэх, худалдан борлуулахыг хориглосон. Шийдвэр нь жилийн өмнө гарсан боловч Тавантолгойн нүүрсээр сайжруулсан түлш хийх шийдвэр нь дараа нь гарах жишээний.

Угтаа бол Тавантолгойн нүүрсээр хийсэн түлшээр нийслэлийн гэр хорооллынхны хэрэгцээг хангаж чадах уу, түүхий нүүрсийг орлохуйц чанартай байж чадаж байна уу гэдгийг ядаж нэг өвөл хэрэглэж үзэн, туршилтаар баталгаажуулсны дараагаар түүхий нүүрсийг хориглох шийдвэрийг гаргах эсэхээ шийдэх ёстой байв. Гэтэл түлш нь туршигдаж сайн, мууг нь мэдэж чадаагүй байхад түүхий нүүрсээ хориглох шийдвэр гаргачихсан. Нэгэнтээ шийдвэр гарчихсан тул түлш чанаргүй байсан ч гэр хорооллынхон түлэхээс өөр сонголтгүй болж байна. Эрэлтийг нь хангахуйц сайжруулсан түлш нийлүүлэгдэх боломжтой бол яах вэ, гэтэл нийлүүлэлт нь асуудалтай.

Нийслэлийн гэр хороололд хэдэн тэрбумаар үнэлэгдэх хаустай дарга, сайд нар амьдардаггүй. Ихэвчлэн тэтгэвэрт гарсан эмээ, өвөө нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орлого багатай иргэд амьдарна. Эхнэр, нөхөр хоёр ажилтай байх тохиолдол цөөн. Эхнэр нь ажил хийдэг бол нөхөр нь ажилгүй. Нөхөр нь ажилтай бол эхнэр нь ажилгүй байх тохиолдол олонтаа. Тэдэнд ажил олддог бол орлогоо нэмэгдүүлж, утаатай бүсээс гарах сонирхол их байдаг. Хашааныхаа газрыг орон сууцаар солих сонирхолтой иргэд ч олон. Харамсалтай нь, энэ талын зохицуулалт байдаггүй.  Уг нь хашааны газраа байраар сольдог байсан юм, МАН гарч ирээд хүчингүй болгочихсон. Харин одоо гэр хорооллынхон энэ өвөл хөлдөх үү, торгуулаад түүхий нүүрсээ түлэх үү?. Ийм л сонголтын өмнө ирээд байна. Орлого багатай иргэдэд торгуульд төлөх 300 мянган төгрөг байтугай сайжруулсан түлшээ худалдаж авах 3000 төгрөг ч олдохгүй болох өдөр заримдаа таарна. Гэлээ гээд хүний төлөө амьдарч байгаа биш бакришик, хуучин гутал хувцас ч болтугай түлээд хүйтнийг давдаг аргаараа л өвлийг туулах гэж оролдох байх даа.

Төр гуай харин гэр хорооллынхноо сайжруулсан түлшээр хангаж чадахгүй болонгуутаа "хөдөө рүүгээ явцгаа" гэж хөөх вий дээ. Чаддаг ажил нь нураах, хураах, хөөх л болчихоод байгаа шүү дээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-12 139.5.216.186

Mah uned orood bga shdee g horoolliinhon mini hulduj uheegui deeree heden mal hudaldaj avaad huduunuu amidarsan ni deer yum bishuu yanz buriin daramtgui amar shd

Avatar

иргэн 2019-08-12 192.82.66.152

Үнэн үнэн эн ЗГ хөөх халах солих хорих ажлыг маш сайн гардан цаг хугацаатай уралдан хийж чадаж байгаа.Бусад ажил нь амаар л хийдэг шүү.Үнэнг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж ямар үнэн үг бэ.удахгүй эд нарын булхай булт хийж хэнч биш болно.Тэрнээс өмнө амжуулах ажил их байгаа учир янз бүрээр л эрх мэдлээ ашиглаж байна дөө.

Avatar

зочин 2019-08-12 103.26.194.62

Энэ түлшийг түлж өвөлжсөн маш сайн шаталттай илчээ удаан барьдаг сайн түлш байна лээ.Өөрөө үзээгүй байж бүү бур.

Avatar

Хотын иргэн 2019-08-12 103.111.68.3

Түлшний үйлдвэр ажиллаж байгаа, санаа зоволтгүй, энэ өвөл хүссэн ч эс хүссэн ч сайжруулсан түлш түлэх болно, үүнийг эсэргүүцэж байгаа хүнийг бидний дайсан гэхээс өөрөөр нэрлэх боломжгүй!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Irgen 2019-08-12 202.131.225.150

Bitii erguuted bai setguulcheee. saijruulsan tulsh nii oots bgaa. gantshan baiguullagin talaar yriad bh yum oor companuud hiij bgaa sh. yg adil une ortogtei bolovsruulagdana. niigmiin esreg turshirsan aguulagtai yum bichhee bolih heregtei

Avatar

Зочин 2019-08-12 202.131.242.254

ЗГ гаргасан шийдвэртээ хэр бат зогсож чадахыг харна даа. Энэ өвөл. Хүйтний эрч хасах 20 даваад тэсгэм хүйтэн тас хийх үед сайжруулсан түлш нь хэр хүрэлцээтэй байх юм, хэр илчтэй байх юм. Сонгуулийн өмнөх өвөл их л эрсдэлтэй шийдвэр гаргасан. Ажил хийж чаддаг эсэх нь 60-хан хоногийн дараа жинхэнэ харагдана даа.

Avatar

Иргэн 2019-08-12 66.181.179.143

Түлш түлш гэж байхаар шалны халаалт тавихад нь хөнгөлөлт үзүүлээд шөнийн цахилгааны хэрэглээг нь үнэгүй болгох тал дээр анхаарвал яасан юм бэ. Түлшний талаар хэдэн жилийн өмнөөс яриад хэрэглээд үр дүн гараагүй. Дундаас нь мөнгө завших гэсэн хэдэн нөхдийн л санаа байх даа. Шинэ юм ерөөсөө сэдэж гаргахгүй юм.

Avatar

иргэн 2019-08-12 202.21.108.154

хүүе, тогны мөнгө тэртээ тэргүй нэмэгдсэн. Дээрээс нь гэр хорооллыг халаах гэж өнөөх л хохирдог ажил хийж татвараа төлдөг хэд нь халаасаа хоослох ёстой юу? тог үрж л байгаа бол тэр мөнгө хэн нэгний халааснаас гарна, больмоор байна! иргэд өөрсдөө сайжруулсан түлшээ хэрэглээд байшингаа дулаалаад сайжруулсан түлш нь болохгүй бол сайжиртал нь санал гомдлоо илэрхийлээд явах хэрэгтэй. Үр хүүхдүүдийнх нь уушги устах гэж байхад нүүрсээ түлнэ, эсвэл үнэгүй халаалт тавьж өг гээд сууж баймааргүй байна.

Avatar

Зочин 2019-08-12 202.21.100.210

Үнэггүй нүүрсний хог оруулж ирээд бөөрөнхийлөөд иргэдэд шахаж байгаа шүү.. 120 тэрбум төгрөг улсын төсвөөс гаргасан иргэдээс 90 тэмбумыг авна энгээд 210 тэрбум төгрөг зарлагдан барин хийж байгаа ажлаа сайн л хийгээрэй дэ…..
Заавал Улсын үйлдвэр дангаараа хийх ёстой юм уу . Хувийн хэвшлийн үйлдвэрүүдээ дэмжээд хийлгэж яагаад болохгүй байгаа юм бэ..

Avatar

А 2019-08-12 64.119.18.218

Гэр хороолол ч яахав нүүдэг юм бна, тэгвэл байр халаагаад бгаа ТЭЦ-г нүүрс түлүүлэхээ болье

Avatar

Зочин 2019-08-12 66.181.177.105

Энэ Хорол гэгч хорлогчин юм бичдэг шүү дээ.

Avatar

Зочин 2019-08-12 202.126.89.198

Чадахгүй бол зүгээр тэр сэтгэлийн чавхдас юу юу билээ болсон хөдөө рүүгээ зайлцгаа! Та нараар еөөр дутаагүй! Үнэхээр өсөж дэвшиж урбанек соёлд сурах гэж буй бол хотжиж соёлжиж хотын дүрэм тогтсон соёл уламжлалыг дагацгаа!!!

Avatar

Зочин 2019-08-12 202.126.89.198

Сдааа хэдий болтол эвий минь ядуу юм чааваас даа гэж өрөвдөж суух юм, ЗГ-н зөвөө зөв өөр тэгээд яахын?! Мэргэн ухаан төгс цэцэн шийдвэрүүдийг хүлээсээр байтал энэ утаа гээч юманд нь үндэстэнээрээ улсаараа сүйрээд дууслаа ш дээ!!! Яаахаараа ер нь шударгаар үхтэлээ хөдөлмөрлөж татвар төлчихөөд түй ч нэмэр үгүй ядуусын хөөрхийллийн төлөө амь нас эрүүл мэнд үр удмаараа дэнчин тавьж тэжээх ёстой юм?! Хотод амьдарч чадахгүй бол ажил хийж чадахгүй бол үхсэнээ хийж миний хотыг бузарлаад байдгийн

Avatar

Зочин 2019-08-12 122.201.31.210

Hulduu tolgoinuud bugd hulduj uhsenii daraa utaagui bolnodoo

Avatar

Hotiin irgedees sar bur 100 myanga tatvar av 2019-08-12 64.119.16.236

Ingej zuvhun utaatai temtseh bish utaa, tugjrel 2-toi zereg temtsehiin tuld zugeer l hotiin irgedees sar bur tom hun 100 maynga, huuhed 0-18 hurtel 50 myanga geed tatvar avbal deer. Tegvel jiliin daraa ger horoolol ter chigeeree huduu ruugee nuuj hot dorhnoo tsegtserj yun utaa yun tugjrel l bolno.

Avatar

Иргэн 2019-08-12 103.26.193.214

ҮНЭНИЙГ Л БИЧСЭН БАЙНА Ш ДЭЭ. ҮРСЭНДЭЭ БООЖ ҮХЧИХ ГЭЭД ОРИЛОЛДООД БАЙГААМ БЭ. х****л БИЧИГЧИД БҮҮР ЭРҮҮЛ УХААНАА АЛДЧИХАЖ……КККККККК

Avatar

Зочин 2019-08-12 203.91.115.37

Өвөл хөлдөөд ирэхээрээ гэр хорооллын борчууд ойлгоно, хэрүүлч луйварчингууд байранд байгаа болохоор ойлгохгүй. Энэ өвөл түүхий нүүрс оруулж утаагүй зуухаа асаахгүй бол хөлдөх нь тодорхой, бослого гарна даа. Асуудал сайтандаа биш үнэн бодит байдал ийм байгаа, одоохон хүйтэрлээ, тэгэхээр үхэрүүд хөлдөнө, тэр цагт сайтаа муулаарай.

Avatar

Зочин 2019-08-12 202.21.108.200

Энэ жил утааны бохирдол нэмэгдэж улам хортой болох байхаа. Учир нь нүүрс түлэхийг хориглосон тул хүмүүс хөлдөж үхэхгүйн тулд машины хуучин дугуй буюу бакришик л их шатаах байхдаа тэр чинь нүүрснээсээ хямд байдаг гэсэн гэхдээ хамгийн хортой утаа гаргадаг гэж байгаа одоо яана даа

Avatar

Зочин 2019-08-12 122.201.31.210

ene horoliig hamgiin turuund hulduuh heregtei. ugaasaa hulduu tolgoi bololtoi

Avatar

з 2019-08-12 66.181.161.110

Чи өөрөө хөлдүү юм биш үү мал аа

Avatar

Зочин 2019-08-12 182.160.36.135

энэ сайтыг хаахгүй бол улс орон тайван байхгүй юм байнаа

Avatar

иргэн 2019-08-12 66.181.180.247

жирийн иргэдээсээ долоон доор сэтгэхүйтэй, уул нь сэтгүүлчид нийгмийг сайн сайхан бүтээлч зүйлд уриалан дуудах хүчин байлтай. энэ сайтыг хаавал таарна.

Avatar

Зочин 2019-08-12 203.91.115.37

Сайт ямар хамаа байна оркоо, бичсэн юм нь үнэн байна шүү дээ, энэ өвөл хүмүүс хөлдөж балрах гээд байна.

Avatar

иргэн 2019-08-12 66.181.180.247

өөрөө жинхэнэ орк байна даа. гэр хороололд эхлээд чи өөрөө амьдраад үзчих. дараа нь сайт ашиглан олон нийтэд буруу мэдээлэл түгээ. снтгүүлч нэртэй сэтгэхүйн өөрчлөлттэй хүмүүс олонхи болж дээ мөнгө дагаад нис нис хамелон минь

Avatar

Зочин 2019-08-12 66.181.161.6

Horol bitgii horolmaad

Avatar

Зочин 2019-08-12 182.160.34.51

утаатайтайгаа баймаар байна гэж энэ сайт уриалж байна. энэ сайтыг хаа.

Avatar

Зочин 2019-08-12 182.160.34.51

өдөр шөнөгүй түлш үйлдвэрлэж байна. АН-ы үхсэн нохойн оцгор сайт аа?

Avatar

Зочин 2019-08-12 202.9.42.227

Нутагтаа харь

Avatar

Зочин 2019-08-12 202.126.88.197

Энэ дургүйцээд байгаа Хүмүүс хотоос хол хүссэнээрээ нүүрсээ түл Ирээдүй үр хүүхдүүд л Их хохтрч байна шүү!

Avatar

Зочин 2019-08-12 202.126.88.234

Ямар мэдлэг муутай сэтгүүлч вэ. Танай сайт боловсон хүчин тааруу юмаа. Олон олон юман дээр харагдаад байна даа. Тэгээд танайх түүхий нүүрс түл гэж уриалаад байгаа юмуу. Малнууд

Avatar

зочин 2019-08-12 103.9.90.130

утаагаас салах нь зөвхөн төрийн шийдвэр биш ард иргэд өөрсдөө ухамсартай байх хэрэгтэй гадаадад бол гэр нь тас хүйтэн бараг гарч дулаацдаг ш дээ /япон/ 2 давхар ноолууран өмд өмсөөд л хүний нутагт болоод байдаг байтлаа эх орондоо болохоор утаа гаргасан ч хамаагүй гэж сэтгэж байвал муу л бна

Avatar

захын хорооллын хүн 2019-08-12 202.179.24.115

багануурын нүүрсээ 1 тн ыг нь 80 мянгаараа авдгаараа авяая.

Avatar

Хүрэлсүх 2019-08-12 66.181.167.198

Маш сайн түлш шүү дээ. Түлсэн иргэд болгон ам сайтай байна

Avatar

Зочин 2019-08-12 66.181.177.105

Харин тэгээд л Хорло нэрий нь хугалмаар байна шүү дээ

Avatar

Эрдэнэтуяа 2019-08-12 66.181.167.198

Энэ л*****н Элбэгдоржийн сайт Засгийн хийж байгаа ажил болгоныг муулна. Элбэгдоржийн эхнэр Болормаагийн дүү Болдбаатар гэдэг луйварчин чи дууссан шүү.

Avatar

Зочин 2019-08-12 202.126.89.233

Фисдаа ллрдаа, заавал нүүрс түлж амьдрах гээд байвал хотоос зайл л даа. Ялархчихын фисдаа нар

Avatar

зочин 2019-08-12 64.119.20.242

энэ бичсэн хүн жаахан бодож юмаа бич ээ, нэг зэрэг 600000тн хэрэглэхгүй шүүдээ, явцын дунд үйлдвэрлэнэ,
утаагүй болохыг бүгд л дэмжиж туслана шүү

Avatar

mgl 2019-08-12 202.9.42.92

Mongol hun bol uherees dor mal gedeg ni ilt haragdah yum daa. Hort utaagaa sanaad uhlee yu, malaa.

Avatar

РАВДАН 2019-08-12 66.181.161.40

ЭНЭ ЗУСНУУД ЭНЭ ӨВӨЛ МАНУУСЫГАА ХӨЛДӨӨЖ АЛАХААР ШИЙДСЭН НЬ ҮНЭН БАЙНА. АМИН ДЭЭРЭЭ ТУЛБАЛ ЭНЭ ӨВӨЛ БАКРИЙШИГ НҮҮРС ТҮЛЖ БАЙГААД АМЬД ҮЛДЭЭД ИРЭХ СОНГУУЛИАР ОНХОЛДУУЛЖ БАЙГААД ХАРИУГАА АВНАА ЗАА! ЧАДИЙШД!

Avatar

Зочин 2019-08-12 202.126.89.233

Хотоос зайлж болно шд

Avatar

Зочин 2019-08-12 202.126.88.225

Энэ сэтгүүлч бусдыг муу зүйлд уриалсан утгатай зүйл бичихээ БОЛЬЖ ҮЗ!!! Утаанаасаа салахыг бүгд хүсэж байгаа шүү!

Avatar

Ахмад настан 2019-08-12 103.229.120.116

Энэ жил нөөцөд үлдсэн нүүрс их асуудал дагуулна юманд ул суурьтай хандахгүй юм ПОП хүрэлсүх минь

Avatar

хотын иргэн 2019-08-12 202.126.88.64

Таван толгой түлш компанийн удирдлагыг үтэр түргэн солихгүй бол байдал сайжрахгүй

Avatar

Иргэн 2019-08-12 66.181.190.233

МАНАН-гийн попуудын мөнгө угаалт ямар ч судалгаа тооцоогүй шийдвэр юм байна. Сонгуулийн дараа идсэн уусан гээд По.Ганбаагаас эхлээд л шалгуулна даа

Avatar

Зочин 2019-08-12 202.131.227.114

Танай мэдээллийн бодлого, олон нийтэд хүргэж буй мэдээний агуулга гэж авах юм алга аа. Хорт утаанаас салах юмсан гэж хотын иргэн бүр хүсэж байна. Төр засаг нь олон төрлийн арга хэмжээ авч байна. Болох юм байна, болохгүй юм байна. Ард түмнээ хөнөөе, хөлдөөж алъя гэдэг төр хаана ч байдаггүй юм. Зөв зүйлийг ард түмэн, олон нийтэд сурталчлах үүрэгтэй хэвлэл мэдээллийн байгууллага, нэг намын, нэг хүний заавраар үнэнд үл нийцэх, бохир, хүмүүнлэг бус, ийм ёс зүйгүй мэдээ мэдээлэл нийтлэхээ боль.

Avatar

Зочин 2019-08-12 202.126.88.51

Хэвлэл мэдээллийнхэн үнэн бодит мэдээллийг хүргэх ёстой гэвэл зөв байх. Энэ сэтгүүлч зөв шүүмжилсэн байна.

Avatar

Sonnen 2019-08-12 202.126.89.175

1. Одоо болтол түлшний үзүүлэлтийг албан ёсоор зарлаагүй. 2. Өмнө нь туршсан иргэдээс сайн гэсэн дүгнэлт өгөөгүй. 3. Энэ нүүрсний тээврлэлтээс болж Улаанбаатар Даланзадгадын зам их хэмжээгээр гэмтэж жолоочтнар зэргэлдээ шороон замыг сонгож байнар

Avatar

Зочин 2019-08-12 103.26.194.236

KHOROLOO tur asgiin bodlogyg bitgii guywuulaad surtal ukhuulga khiigeed baygaaray . bid utaaguy amidramaar bayna , yaj amidrakh ni khuwi khunii asuudal . khenii tuluu amidraad bayna ,niitiin tuuu baytsgaa

Avatar

Зочин 2019-08-12 139.5.219.51

лалараа зөв бичиж сурчихаад хошногоо долоо.

Avatar

Зочин 2019-08-12 66.181.176.235

Угаасаа хотоос шахаж зайлуулах бодлоготой биз ядарсан иргэд хөлдөж үхэхгүйн тулд хотоос явахаас аргагүй байдалд орно торгуул төлж дийлэхгүй

Avatar

Зочин 2019-08-12 202.126.89.233

Ер нь зайлсан нь дээр. Бид нар ч дүүрч. Үр хүүхдээ бодохоор хэцүү юм. Фисдаа нар зайлаасай

Avatar

зочин 2019-08-12 202.126.89.199

их сайн асдаг нүүрс юм бна лээ сайн нүүрсийг түлж чадахгүй бол ирсэн газарлуугаа нүүцгээ бусад иргэдээ бүү хордуул.

Avatar

Ydin bi ger horoolold amidardag tgd wu gj 2019-08-12 66.181.161.79

Hotos garch z**l nuu l ghin bitgi h*** za ger horoololiihon ch gsen hun shuu ger horoolold ch bs huuhed bdin hotod amidarch bj l ajilda yvj tsetserleg surguulid hamragddin za tgj l ih utaand hordood uheh gd bval uursduu huuhduude avad hotoos zailku wu ta nariin mashini utaa alga bolhoor bs utaa ni arai gaigui bolhol bh ymarch songoltgui hunii erhend haldsan teneg shiidver gargachad wu gd hutsad bgan

Avatar

Чагнаа 2019-08-12 66.181.177.105

Залхуу болохоор малаа маллаж чадахгүй, хотод ирээд байж чадахгүйчүүд Улаанбаатарыг нийслэл биш болгосон доо…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж