ОХУ-ын алт, валютын нөөц Саудын Арабаас давж магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

ОХУ-ын алт, валютын нөөц Саудын Арабаас давж магадгүй

ОХУ-ын алт, валютын нөөц Саудын Арабаас давж магадгүй

“Bloomberg”-ийн урьдчилсан таамаглалаар ОХУ-ын алт валютын нөөц сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа Саудын Арабын нөөцөөс давж магадгүй байна гэж мэдээлжээ.

Олон улсын валютын сангийн /ОУВС/ мэдээлэлд дурдсанаар, ОХУ-ын алт валютын нөөц сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 45 хувиар өсч, энэ оны зургадугаар сард 518 тэрбум ам.доллар болжээ. Харин Саудын Арабын хувьд энэ үзүүлэлт 527 тэрбум ам.доллар болж буурчээ. Одоогийн байдлаар алт валютын нөөцөөр БНХАУ тэргүүлж байгаа бол Япон болон Швейцар удаалж байна.

Саудын Арабын эрх баригчид нефтийн үнэ буурч байгаатай холбоотойгоор илүү хуримтлалаа нийгмийн зардалд зарцуулж байгаа бол ОХУ Америкаас ирэх хоригуудын нөлөөгөөр төсвийн бодлогоо чангатгаж, илүүдлийг хадгалсаар байгаа нь ийм үр дүнд хүргэж байгаа хэмээн тайлбарлажээ.

 Эх сурвалж: LIVEMINT

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж