Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Шри Чинмойн марафоны багтай хамтран зохион байгуулсан “Өөрийгөө ялах” 12 ба 24 цагийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний 6 цагийн гүйлтийн 35-49 насны ангилалд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал 63 км гүйж, мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр энэхүү амжилтаараа ирэх аравдугаар сард Франц улсад зохион байгуулагдах 24 цагийн гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.
Улсын аварга шалгаруулах тус тэмцээн нь 12 ба 24 цагийн төрлөөр 20-34, 35-49, 50-иас дээш 3 насны ангилалд тамирчдыг шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.