Хонгконгийн жагсагчид тэмцлээ зогсоохгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Хонгконгийн жагсагчид тэмцлээ зогсоохгүй гэжээ

Хонгконгийн жагсагчид тэмцлээ зогсоохгүй гэжээ

Хонгконгод үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал нь сүүлийн арван жилийн хугацаанд тохиогоогүй хамгийн ноцтой хямралд хүргэж байна. Жагсаалд оролцогчид худалдааны томоохон хорооллын замуудыг хааж, автобус, метро, галт тэрэг зэрэг нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориод байв. Тэгвэл өнөөдөр буюу Даваа гаригаас Хонгконг дахь метроны станцууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлжээ.

Өнгөрсөн ням гаригт цагдаа нар жагсагчид руу дайрч, нулимс асгаруулагч хий, бороохой ашиглан тэднийг баривчилсан бөгөөд хоёр сар гаруйн хугацаанд нийтдээ 600 гаруй хүнийг баривчилжээ. Гэвч жагсаалд оролцогчид цаашдаа ч эсэргүүцлийн жагсаалаа зогсоохгүйгээ илэрхийлж, Даваа гаригийн орой цагдаагийн төв байрны гадаа жагсахаар төлөвлөөд буй аж. Нийт долоон сая гаруй хүн амтай улсын хувьд жагсагчдын тоо улам нэмэгдэх төлөвтэй байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Харин тус улсад өрнөөд буй үйл явдлын талаар Хойд Солонгос “Хятад улсыг бүрэн дэмжиж байна” гэж мэдэгдсэн бол ХонгКонгийн эрх баригчид “Гадаад хүчнийхэн Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна” гэж үзэж буй аж. Хятад нь Хойд Солонгосын хувьд эдийн засгийн хамгийн ашиг тустай улс юм. Хонгконг Хятадын “Нэг улс ба хоёр систем”-ийн хүрээнд тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сүйтгэхийг аль ч улс, аж ахуйн нэгж, хувь хүнд зөвшөөрөх ёсгүй” гэж Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэлснийг KCNA-д мэдээлжээ.

Э.УНДРАХ
Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж