Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдсан бөхчүүдийн хоёроос нь допинг илэрсэн гэх мэдээлэл олон нийтэд цацагдаад байгаа билээ. Тэгвэл Үндэсний баяр наадмын комиссын Үндэсний бөхийн комиссоос өнөөдөр /2019.08.12/ мэдээлэл хийсэн юм.
ҮНДЭСНИЙ БӨХИЙН КОМИССЫН ДАРГА ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.БИЛГҮҮН:
-Тэрбээр, Тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Монгол Улсын хувьд Солонгос руу шинжилгээгээ явуулдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 32 лаборатори байдаг. Шинжилгээ авсан бөхчүүдийн 14-өөс нь сэргээш илрээгүй, хоёроос нь илэрсэн. Нэгээс нь нэг төрлийн, нөгөөгөөс нь дөрвөн төрлийн сэргээшийн бодис илэрсэн. Наймдугаар сарын 8-нд хоёр бөхтэйгээ холбогдсон бөгөөд нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө бөх нь өчигдөр хариутайгаа танилцсан. Допинг илэрсэн бөхчүүд 10 хоногийн дотор В сорьцийн шинжилгээ өгөх эсэх хариугаа өгөх ёстой. Одоогоор хоёр бөх ямар нэгэн хариу хүсэлт өгөөгүй байна. В сорьцод хийх шинжилгээний төлбөрийг хариуцагч өөрөө төлнө. Баяр наадмын Хувийн нууц ба хувийн нууцыг хамгаалах гэсэн хууль байдаг учраас бид нэрийг нь ил зарлах боломжгүй. Нэг бол сэргээшийн хариуг хүлээн зөвшөөрөх гэсэн сонголт байгаа. Хоёр бөх өөрсдөө хүсэлтээ гаргаад сорьцийн шинжилгээ хийлгэх эрх нь нээлттэй байгаа. В сорьцын шинжилгээ өгсний дараа нэрсийг нь ил болгох боломжтой. Хамгийн сүүлчийн хугацаа наймдугаар сарын 19-нд гэсэн үг. Хэрэв наймдугаар сарын 19-ний өдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй бол бид сэргээш илэрсэн бөхчүүдийн нэрсийг зарлах юм. Бид хариу авснаас 10 хоногийн дотор тухайн бөхөд мэдэгдэх ёстой байсан. Тиймээс бид тухайн бөхчүүдэд мэдэгдсэн байгаа" гэлээ.
ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН НЬ ТОГТООГДВОЛ БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСЧ ЦОЛЫГ ХУРААНА
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Бөхчүүд шинжилгээний хариугаа олон нийтэд мэдээлсэн. Харин хориотой бодис хэрэглэсэн хоёр бөхийг яаралтай зарлахыг шаардаж эхэллээ. Та бүхэн одоо нэрийг нь хэлж болохгүй юу?
-Хуулийн дагуу 10 хоногийн хугацаа бий. Бидэнд шууд нэрийг нь хэлэх боломж байхгүй. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны журамд тодорхой хугацаа заасан байдаг.
-Өчигдөр ихэнх бөхчүүд шинжилгээний хариугаа олон нийтэд мэдээлсэн. Гэтэл хоёр бөх одоогоор ямар ч хариу хэлээгүй байна. Үүнд Бөхийн салбар хорооноос анхаарч байгаа зүйл байна уу?
-10 хоногийн дотор бид мэдээллэх үүрэгтэй. Хүн тус бүрт нь мэдэгдсэн. Шинжилгээний хариугаа мэдсэн хүн хэндээ юу гэж хэлэх нь тэдний асуудал.
-“Б” сорьцийн асуудал яваад байна. Энэ нь мэдээж тухайн бөхөд шинжилгээгээ нотлуулах арга байх. Гэтэл “А” сорьцоор хориотой бодис илэрсэн нь батлагдсан байхад “Б”-г хүлээх шаардлага байна уу. Үүнд бас нэг нууцлалын асуудал яваад байна?
-Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны 2018 оны зургадугаар сарын 22-ны өдрийн тогтоол байна. Допингийн шинжилгээнд хамрагдсан этгээд “А” сорьцод допингийн эм зүйн ангилалд хамрагдах бодис, түүний задралын бүтээгдэхүүн хэвийн үед байх ёстой хэмжээнээс их байгаа тухай лабораторийн хариу гарсан тохиолдолд “Б” сорьц хийлгэх хүсэлтээ бичгээр илэрхийлнэ гэсэн байгаа. Энэ талаар 10 хоногийн дотор Монголын Допингийн эсрэг төвд хандана. Тиймээс “Б” сорьцын шинжилгээний хариу гартал “А” сорьцын шинжилгээний хариуг олон нийтэд зарлахгүй. Журамдаа ингэж заасан учраас бид хугацаандаа мэдээлэл хийх болно.
-Энэ сарын 19-нд эхний 10 хоногийн хугацаа дуусна гэнэ. Хэрвээ Улсын наадамд түрүүлсэн түрүү бөхөөс хориотой бодис илэрсэн гэдэг нь тогтоогдвол ямар шийтгэл оногдуулах вэ?
-Хоёр төрлийн хариуцлага байгаа. Нэгд барилдах эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хасах, хоёрт авсан цол, бай шагналыг хураах. Гэхдээ барилдах эрхийг нь хасахыг Баяр наадмын зохион байгуулах хорооны салбараас шийднэ. Харин цол хураахыг Ерөнхийлөгчөөс гаргана. Өнгөрсөн жил ийм асуудал гарсан шүү дээ. Тав давсан Улсын цолтой бөхөөс хоритой бодис илэрсэн нь тогтоогдсон учир энэ жилийн Улсын наадмын өмнө шинээр начин цол олгосон тохиолдол гарсан. Гэхдээ бас шийтгэлийн хугацаанд хоёр жил хүртэлх гэсэн заалт бий гэдгийг сайн анхаарах хэрэгтэй.
БӨХЧҮҮД СУРГАЛТАД ИРДЭГГҮЙ
Мөн өнөөдрийн хэвлэлийн хурлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбат мэдээлэл өгсөн юм.
-Яагаад бөхчүүд допинг хэрэглээд байна вэ. Допингийн эсрэг сургалтыг хэрхэн явуулж байна вэ?
-Бид Дэлхийн Допингийн эсрэг төвийн журмын дагуу бүх үйл явцыг хийдэг. Үүнд ямар нэгэн алдаа дутагдал гардаггүй. Бид хангалттай хэмжээний сурталчилгааг хийдэг. Хамгийн сүүлд Үндэсний бөхийн холбооноос наадмын өмнө бөхчүүдтэй хамтарсан сургалтыг хийсэн. Биднийг Бөхийн өргөөнд сургалт хийхэд 10 хүрэхгүй бөх ирж байна. Уг нь үндэсний бөхөөр хичээллэж байгаа 4-5 мянган бөхчүүд байна гэсэн мэдээлэл байдаг. Допингийн төрлийн эм бэлдмэл, хориотой бодис зэргийг хангалттай сурталчилж байна. Өөрсдөө бөхчүүд сургалтад ирдэггүй.
-Хориотой бодис хэрэглэсэн тохиолдолд шийтгэлийн хугацаа янз бүр байгаад байна. Үүнд тайлбар өгөөч?
-Допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдвол шийтгэлтэй. Гэхдээ үүнд хугацааны хувьд янз бүр бий. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас эмийн жагсаалтыг жилд нэг удаа баталж гаргадаг. Эмийн бодисын жагсаалт маш олон төрөл байдаг. Тэмцээний үед болон тэмцээний бус үеийн хориглосон эмийн жагсаалтууд өөр өөр бий. Мөн бүх цаг үед хориглосон бодис байна. Тэгэхээр тухайн хэрэглэсэн бодисын үйлчлэх хугацаа, хүчин чадлаас шалтгаалаад шийтгэлийн хугацаа харилцан адилгүй байдаг. Мэдээж тэмцээний үед хэрэглэсэн хориглосон бодис байх юм бол шийтгэлийн хугацаа их гарах тохиолдол бий. Тухайн бодисын хэрэглэсэн тунгаас шалтгаалаад шийтгэлийн хугацаа өөр гарна. Мөн хувийн нууц болон хувь хүний мэдээлллийг хамгаалах гэсэн олон улсын заалт бий учир үүнд болгоомжтой хандах ёстой.
-Допингийн шинжилгээг БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлээд удаж байна. Нэг бөхөөс гарах шинжилгээний зардал ямар үнэтэй байдаг вэ?
-Шинжилгээний зардал өндөр байдаг. Дэлхийн хэмжээнд нэг хүний зардал 300-350 ам.долларын өртөгтэй байдаг. Бид БНСУ-д допингийн итгэмжлэгдсэн шинжилгээг явуулж байна. Ер нь итгэмжлэгдсэн лабораторийн зардал өндөр байдаг. Бид Японтой хамтарч үзэхэд 400-500 долларын хэмжээнд хүрч байсан. Мөн БНХАУ-ын лабораторитой хамтарч байлаа. Тухайн шинжилгээ хийдэг зургаан шинжилгээний багаж авлаа гэхэд 400-500 сая ам.долларын хэмжээнд байдаг. Яагаад гэхээр энэ нь хүний биед байгаа бодисуудыг хэдэн жилийн дараа ч илрүүлэх боломжтой багажууд гараад байна. Хамгийн сүүлийн нэг жишээ хэлье. “Лондон 2012” Олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд түрүүлсэн ОХУ-ын бөхөөс хориотой бодис энэ онд илэрч медалийг нь хураагаад байна. Энэ шийтгэлийн дагуу Монгол Улсын тамирчин Ж.Чулуунбатын амжилт 8-р байраас 5-р байр руу дэвшсэн. Тэгэхээр хэрэглэж байгаа бодисуудыг илэрүүлж байгаа төхөөрөмж сайжирсан учир зардал өндөр гардаг.
Өнөөдөр Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос ийнхүү мэдээлэл хийлээ. Энэ жилийн наадамд тав давсан буюу шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээг авч БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд хоёр бөхөөс хориотой бодис илэрээд байна. Өчигдрөөс эхлэн бөхчүүдээс өөрсдөө шинжилгээний хариугаа олон нийтэд мэдээлсэн. Одоогоор Улсын аварга Э.Оюунболд, Улсын гарьд Б.Гончигдамба нар шинжилгээний хариу авсан эсэхээ албан ёсоор олон нийтийн сүлжээгээр дамжуулж мэдэгдээгүй байгаа аж.
Бид энэ удаа Ардын хувьсгалын 98 жилийн ойн барилдааны тавын давааны дүйцийг дахин хүргэж байна. Улсын начны даваа учраас шинэ цолтнууд энэ даваанаас эхлэн төрдөг. Тиймээс тавын давааны ам авсан болон давсан байдлыг үзүүлж байна.
Энэ жилийн баяр наадмаар Улсын аварга 1, харцага 1, начин цолтууд 5 төржээ.
Тавын давааны дүйц: /Тодруулсан бөх нь давсан/
Улсын аварга Ч.Санжаадамба – Цэргийн заан О.Батжаргал
Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар /Улсын начин цолонд хүрсэн/
Улсын аварга Н.Батсуурь – Улсын начин Б.Ганхуяг
Улсын аварга С.Мөнхбат – Аймгийн арслан П.Мөнхбат
Улсын арслан П.Бүрэнтөгс – Аймгийн арслан Д.Бадамгарав
Улсын арслан Э.Оюунболд – Аймгийн арслан Н.Мустафа /Э.Оюунболд Улсын аварга цолонд хүрсэн/
Улсын арслан Ц.Содномдорж – Улсын нанчин Ц.Одбаяр
Улсын гарьд Б.Гончигдамба – Аймгийн арслан Б.Тайван
Улсын заан Н.Жаргалбаяр – Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Улсын начин цолонд хүрсэн/
Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Б.Бат-Амгалан
Улсын харцага Х.Гантулга – Аймгийн арслан Б.Цэдэнсодном /Улсын начин цолонд хүрсэн/
Улсын харцага М.Бадарч – Аймгийн арслан А.Давааням /Улсын начин цолонд хүрсэн/
Улсын харцага О.Хангай – Улсын начин Д.Цэрэнтогтох
Улсын өсөх идэр начин Э.Энхбат – Улсын начин Б.Амарзаяа
Улсын начин Д.Анар – Улсын начин Д.Амарсайхан /Д.Анар Улсын харцага цолонд хүрсэн/
Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр – аймгийн арслан Ц.Сандагдорж /Улсын начин цолонд хүрсэн/
Дээрх бөхчүүдийн 14 бөх нь өөрийн цахим сүлжээнд допингийн шинжилгээний хариугаа сонссон, допинг хэрэглээгүй гэдгээ илэрхийлээд байгаа бол Улсын аварга Э.Оюунболд, Улсын гарьд Б.Гончигдамба нар хариу авсан эсэхээ албан ёсоор болон олон нийтийн сүлжээгээр дамжуулж мэдэгдээгүй байгаа аж.
Гэхдээ олон нийтийн сүлжээгээр хийсэн мэдэгдэл нь допинг хэрэглээгүй гэдгийн албан ёсных хариу биш бөгөөд албаныхан хувь хүний нууцтай холбоотой учраас нэрийг нь зарлах боломжгүй юм байна. Хэрэв допинг илэрсэн хоёр бөх B сорьцын шинжилгээ өгөхгүй, ямар нэг хариу тайлбар хийхгүй бол Баяр наадмын комисс нэрсийг албан ёсоор зарлах юм байна.
Ө.ЭНХТҮВШИН: B СОРЬЦЫН ДАРАА ХОЁР БӨХИЙН НЭРИЙГ ЗАРЛАНА
Харин энэ талаар Баяр наадмын үндэсний комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Манай Баяр наадмын бөхийн салбар комисс өнөөдөр мэдээлэл хийсэн. Хуулиараа баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авах хуультай. Шинжилгээгээ аваад Солонгос руу явуулсан. Бараг сарын дараа хариу ирсэн байна. 14 хүнд эсрэг буюу хориотой бодис илрээгүй. Хоёр бөхөд асуудал байгаа. Журмаараа тухайн хоёр бөх В сорьцын дүнг харна гэж санал гаргах юм бол зардлаа өөрөө хариуцаад В сорьцын шинжилгээ хийлгэнэ. Тэр дүн гарах хүртэл бөхчүүдийн асуудлыг нийтэд хэлэхгүй гэсэн журамтай. В сорьцын шинжилгээний дараа нэрийг нь шууд зарлана. Гэхдээ хэдийд ямар нотолгоо, үндэслэл байгаа вэ гэдгийг харах ёстой" гэлээ.
зочин 2019-08-12 103.229.121.125
няамкын яамны төрийн нарийн найруулаад байна уу?
Зочин 2019-08-12 73.92.12.67
Яана даа Оюунболд минь…… Хоер дахь нь ч яахав, ямар туруулсэн биш…. Оюунболд ч монгол бехийн туухэнд нэрээ бичууллээ шуу….. Анх удаа допинг хэрэглэсэн бех улсын наадамд турууллээ…… Тэр нь шинжилгээгээр илэрж шившиг болов….. ЕС Ухна нуур хийх газаргуй болов…… Honda корпорац цомоо буцааж авах эсэхээ мэдэхгуй алмайрч байна…….
Зочин 2019-08-12 182.160.37.218
Анх удаа биш шүү дээ.А.Сүхбат бас хэрэглээд түрүүлээ биз дээ
Зочин 2019-08-12 202.179.25.34
ЗА ТЭГЭЭД ОЮУНБОЛД МӨН БАЙСАН БАЙЛАА ГЭХЭД ТЭР ХҮҮКЭЭРЭЭ ДУУДУУЛААД БАЙГАА БАС БАТ-ЭРДЭНЭ АВАРГА ЭДНҮҮС ХОР НАЙРУУЛААГҮЙ Л БАЙГАА ЮМ. ЮУ ГЭХЭЭР ХЭРЭВ ОЮУНБОЛДЫГ АВРАХААР ШИЙДСЭН БОЛ БУСАД 14-ЫГ БИ БИШ МИНИЙ ХАРИУ ИРСЭН ГЭХЭЭС НЬ ӨМНӨ АМЖААД 5 ТЭРБУМААР Ч ЮМ УУ ЧИ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БОЛЧИХ 2 ЖИЛ ЭРХЭЭ ХАСУУЛНА БИЗ ЭРГЭЭД ИРЭХЭД ЧИНЬ ДАВАА ЦОЛЫГ ЧИНЬ ЗОХИЦУУЛААД ӨГӨЕ. ОДОО ЭНЭ МӨНГИЙГ АВААД ХИЛС ХЭРЭГ ХҮЛЭЭЧИХ ГЭХ ЁСТОЙ. НЭГ АЙМГИЙН АРСЛАНД БОЛ МЭДЭХГҮЙ ЭМ УУГААЛ БИЗ 5 ТЭРБУМ БОЛ ТОМ МӨНГӨ Ш ДЭЭ.
Зочин 2019-08-12 66.181.161.77
ymr huuhediin setgehuigees doloon dor yum yaridag ork we
Зочин 2019-08-12 202.179.25.34
ОЮУНБОЛДЫГ ӨМӨӨРӨХ ГЭСЭНГҮЙ. ЗҮГЭЭР СОНИРХУУЛАХАД НОДНИН 18 ОНЫ НААДМААР БЯМБА-ОЧИРТ 5-ЫН ДАВААНД БАРЬЦ СОНГУУЛААД УНАСАН БАС БЯМБА-ОЧИР ТАХИМАА АВАХДАА ЭГЭМ РҮҮ НЬ МӨРГӨСӨН БИЧЛЭГИЙГ СОНИРХОХ НЭГ НЬ ҮЗЭЦГЭЭНЭ БИЗ. БЯМБА-ОЧИР ТЭГЭЭД ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ГЭЭД ДАВАА НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН. ОЮУНБОЛД БИШ Ч БАЙЖ БОЛНО.
зочин 2019-08-12 202.9.43.238
Учиргүй допинг хэрэглэнэ гэж юу байхав Уусан эм тариа юунд ч байж болох талтай Эм хамаагүй уудаг хэнээс ч допинг илрэх аюултай байх гэж бодож байна Санаатай биш санамсаргүй байхаа
zochin 2019-08-12 64.119.23.167
ene adiyahuu hund dandaa gai bolohiin
Зочин 2019-08-12 202.9.42.176
Dopingiin tuv chine yu bilee toriin bus biluu ali her naidvartai baiguullaga bol
Зочин 2019-08-12 64.119.23.74
Билгүүн гэж энэ нөхөр 2014 онд жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа орох ёстой эхчүүдийг дарамталж хууль бусаар ажлаас халах ба тушаал бууруулж ажилд нь авсан хүн дээ
БНМАУ 2019-08-12 64.119.23.74
Бөх үзэх шаардлага байна уу.Найраа хийнэ.хоорондоо зодолдоно.допинг хэрэглэнэ.нутгархаж талцана.бизнесийн бохир ажилд хөлсөөр ажиллана
хэхэ 2019-08-12 64.119.25.239
увсуудаас хэрэглэсэн байх
OB 2019-08-12 139.5.216.177
Оюунболд хэргэлсэн нь тодорхой харин дараад өнгөрөх магадлал маш өндөр шүү
хэхэ 2019-08-12 64.119.25.239
увсуудаас хэргэлсэн байх
Зочин 2019-08-12 73.15.211.77
Lee dugai baigaarai Mongol chuudiig hagarduulah naad zavaan hatgalgaa zogsoo
Зочин 2019-08-12 43.228.129.69
mongolin ard tymneer toglochih yumaa Mahan tolgoinuud.Naadmaa ahij hiihyy yahuu yaya da baiz
иргзн 2019-08-12 202.179.24.143
Муу нуухаар Сайн илчил гэдэг юм хаашдаа энэ хоёр Бөх ямар нэг Мэдэгдэл хийгээгүй болохоор Сэжигтэй л байна л даа , Хэрвээ Түрүүлсэн бөх Оюунболдоос илэрсэн бол Жүжигчин Алтаншагай Нутгийн Бөх гээд Биенийх нь Хөлсөөр байн байн Нүүр гараа арчаад Үнсээд байсан Алтаншагайд юм мэдрэгдээгүй л юм байх даа , кк кк
Зочин 2019-08-12 103.229.121.148
г*** гэсэн үнэн үү Лагай
Зочин 2019-08-12 103.229.121.148
Гоомой
зочин 2019-08-12 202.131.243.118
Оюунболдод унасан хүмүүсээс шинээр Мустафад начин, Анард заан, Батсуурьд даян аварга цолыг олгое.
zochin 2019-08-12 202.131.243.118
Оюунболдод 5 даваад унасан Мустафад УЛСЫН НАЧИН ЦОЛЫГ олгое.
Оуюнболд арай л аймар байсан уу? 2019-08-12 175.38.157.122
Ингээд эрийн 3 допинг наадам болов оо, хөөрхий… Энэ 2 маш хатуу шийтгэхгүй бол жил бүр жонкуурсан наадам болно
Зочин 2019-08-12 124.158.88.62
манай улсад үнэн аэж хаа байна аа
Zochin 2019-08-12 103.26.195.208
14 n uursdiigu zarlachaach, tegeed uldsen 2 n l bolj taaraa bizde. Gehdee huulinda b soritsiig songoj bj zarlaj yostoi bdag.
Зочин 2019-08-12 150.129.140.59
За за одоо торохой боллоо. Оюунболд 4 төрлийн сэргээш илэрсэн бол В сорьцыг өгөөд нэмэргүй дээ ард түмнээс уйчлал гуйх хэрэгтэй. 18-нд болох аваргын наадам бүр өнгөрсөн бна. Цаашид том цолтой гээд допингийн сургалтад хамрагдахгүй том толгой гаргахаа болих хэрэгтэй бас эмийн жагсаалтыг сайн үзэж бай.
Иргэн 2019-08-12 203.91.115.38
16 БӨХӨӨС 14 НЬ ХЭРЭГЛЭЭГҮЙ ГЭЖ МЭДЭГДВЭЛ ТОДОРХОЙ БОЛЧИХ ЮМ БИШ ҮҮ
хэхэ 2019-08-12 64.119.25.239
увсын бөхчүүд хэрэглэсэн байх
Даваа 2019-08-12 192.82.65.76
Заавал наадын талбай дээр Ерөнхийлөгч зарлиг гаргаад гарын үсг зураад сууж байх албагүй шүү дээ. Наадмын комисс бай шагналыг нь өгөөд, допингийн шижилгээний хариу гарсны дараа Ерөнхийлдөгч зарлигаа гаргаад цол, чимгийг өгч байх нь зүйтэй юм байна даа.
булчин барьдаг 2019-08-12 162.247.73.192
Допинг хийлгээд булчингаа зогсоож болдоггүй юм гэнэ лээ тэгэхгүй бол булчин барьчихдаг гэсэн тэгэхээр байнга гүйгээд байсан шалтгаан энэ байх нь ээ
зочин 2019-08-12 66.181.166.196
Сайхан луйвар хийв ээ, цолыг нь буцааж өгөөд, машин тэрэг, байр энэ тэр гээд олсон долсоныг бол яг буцааж өгч харагдаач
Бигэр 2019-08-12 202.9.43.165
Олон улсад сорьцыг 2дахин авч шинжилдэг юм уу. Пүрэвбаатар Орхон 2-ыг пал хийтэл шууд зарласан санагдах юм. Манайхан будилаан хутгах гээл байлгаад байх юм. Боломж гарвал хууль зөрчих гээд хүлээгээд сонин хүмүүс.
zochin 2019-08-12 202.131.251.130
1 hunees 1 dor 2 sorits avdag yumaa hu. A soritsiin hariug zovshoorohgui bol B soritsoo ooriin zardlaar shinjluulj boldog, gehdee ene 2 hariu hoorondoo zorson tohioldol odoog hurtel garaagui.
Зочин 2019-08-12 66.181.170.73
odoo tegeed uvchin zovlon yarij orilood l aris hurs n zulgardag, ganc aspirin uucan ym geed l muuruh baih da
Зочин 2019-08-12 193.119.71.160
Аваргын ард асаалттай танк баыгаа юм чини яаадын бол яасан хэцүү хорвоо вэ
Долдой 2019-08-12 202.131.242.254
за за өчигдөр бүр сандарсан амьтан гүйж явсан аргагүй зүйл дээр л гардууллаадаа. зүгээр ах нь аргалнаа гээд л өгсөн юмсан. аргалж өгөх байх л гэж найдахаас гэж байсан даа. Хан хэнтий нутгийн минь нэр хүнд юул болох гээд байна даа. Батэрдэнэ аварга минь зохицуулбал дээр л байна. их бага ялгаа юу байхав дээ. обо минь б**в чинь ажиллахгүй байна гээд байсан нээд додинг чинь лийм болгоно шүү дээ.
Руугаа 2019-08-12 202.126.89.33
Хүүк улс төрдөө ашиглах гэж тэртэй тэргүй аварга болох хүүхдийг баллаад хаячихлаа ирэх жилийн улстөрийн сонгуулийн эхний хохирогч тодорлоо бөхчүүд минь улстөрчидөөс хол бай
Ойр төрөл 2019-08-12 59.153.114.140
ХЗДХЯ-ны сайд нь Уфс улсын толгойлогч. Төрийн нарийн нь юу хийж, ямар шийд гаргах нь ойлгомжтой
Зочин 2019-08-12 202.179.26.43
2 бөхөөс допинг илэрсэн гэдэг нь бусад 14 бөх допинг хэрэглээгүй гэсэн үг биш. Хэдэн жилийн дараа өөр аргаар илрүүлж болно гэсэн үг. Иймээс 5 даваагүй бөх начин цол авахгүй гм-ээр бөхийн дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Зочин 2019-08-12 66.181.161.111
Оюунболдод унасан хүмүүсээс шинээр Мутафа начин, Анар заан, Батсуурь даян аварга болох нь дээ
зочин 2019-08-12 43.242.242.59
допинг хэрэглээд цол аваад дээрээс нь бөөн шагнал аваад дараа нь цолоо хураалгаад байвал хөрөнгөтөй болох юм бна ш дээ
бат 2019-08-12 202.9.43.187
Үнэн юм үнэнээрээ Оюунболдын аварга цол "хураагдаж" Батсуурь даян аварга болох нь тодорхой боллоо..Тэр бай шагнал яах вэ өгсөн хүмүүс нь авна л биз.
Иргэн 2019-08-12 202.179.27.242
Бүгдээрээ хүссэн допингоо хэрэглээд барилддаг болчвол амар юм байна доо.
Зочин 2019-08-12 103.229.123.208
ҮНДЭСНИЙ БӨХ СПОР БИШ , МӨНГӨӨР ДАВЖ , УНАЖ БОЛДОГ , ЖИН ХАМААГҮЙ , ДЭВЖЭЭН ДЭЭРЭЭ ГАРЧ ИРЭЛГҮЙ БҮТЭН ЦАГ Ч ХҮЛЭЭЛГЭЖ БОЛДОГ , ХЭТ УДААН БАРИЛДДАГ , ДЭВЖЭЭ ГЭЖ ХЭМЖЭЭ ХЯЗГААРГҮЙ . ЗҮГЭЭР Л ЗАН ҮЙЛ , ҮЗҮҮЛБЭР .
СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭДЭГ НОВШНУУД 2019-08-12 66.181.177.108
ШИНЖИЛГЭЭ ЗӨРДӨГГҮЙ ЮМ АА !!! ОЮУНБОЛД НАРАА!!!
Зочин 2019-08-12 66.181.161.91
Цол ч яахав хүчингүй болно. харин тэр их шагналуудыг буцаахуу яахуу. Хойшдоо допингийн дүн гарсан хойно нь юмнуудаа өгдөг болёоо
denduu yumaa 2019-08-12 202.131.251.130
bur 4 torliin baih daa yahav dee, hamag yum uimuuleed.
ДОПИНГ 2019-08-12 202.179.27.249
ОЮУНБОЛД БАЙХ ВИЙ ДЭЭ. НААДМАА ДАХИЖ ХЙИЖ ТААРАХ НЭЭ ДЭЭ..
irgen 2019-08-12 59.153.84.70
Oyunbold geseeen arai yumaa … battai eh survaljuud tegej heleed bna le odoo baa avarga huuh 2 hav darah bh lda
Зочин 2019-08-12 106.186.208.29
Аливаа спорт гэдэг бяр чадал, хурд хүч, авъяас билэг, оюун ухаанараа өрсөлддөг шударга талбар байх ёстой. Хүч тамир оруулах эм бэлдмэл хэрэглэж болохгүйг, шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авдгийг бүх бөх, бөхийн хорхойтнууд мэднэ. Үүнийг мэдсээр байж хэрэглэсэн, хэрэглэсэн нь шинжилгээгээр нотлогдож тогтоогдсон тохиолдолд дүрэм журмынхаа дагуу оногдуулах шийтгэлийг нь өгөх ёстой. Тухайн тамирчин мэдээд хэрэглэсэн байна уу, мэдэхгүй хэрэглэсэн байна уу, багийн эмч нь өгсөн байна уу ямар ч хамаагүй.