Турк F-35-ыг Су-35 сөнөөгч онгоцоор солино

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Турк F-35-ыг Су-35 сөнөөгч онгоцоор солино

Турк F-35-ыг Су-35 сөнөөгч онгоцоор солино

Туркийн эрх баригчид ОХУ-ын “Су-35” сөнөөгч онгоцыг худалдан авахаар хэлэлцэж буй юм байна. Тус улсын "Йени Сафак" сонинд мэдээлснээр, Оросын цэргийн нисэх онгоц Анкарад Америкийн тав дахь үеийн “F-35” онгоцыг орлох хувилбар болж магадгүй аж. Өдгөө Бүгд найрамдах улсын Батлан хамгаалах салбарынхан болон Туркийн агаарын хүчин "Рособоронэкспорт" ХК-ийн саналыг судалж буй талаар мөн мэдээлжээ.

“Йени Сафак”-т “Туркийн холбогдох газрууд “Су-35” сөнөөгч онгоцны онцлог шинж чанаруудыг судалж байна. Оросын шинэ үеийн нисэх онгоцыг Анкара эерэгээр үнэлсэн тохиолдолд хоёр орны Батлан хамгаалах яамны төлөөлөгчид ОХУ-аас “Су-35” сөнөөгч онгоцыг худалдаж авах асуудлаар албан ёсны яриа хэлэлцээ хийж эхэлнэ” гэж нэмж мэдээлжээ. “Ростех”-ийн дарга Сергей Чемезов өнгөрсөн долдугаар сарын 18-нд “Анкара сонирхож буй тохиолдолд ОХУ Туркийг дөрөв дэх үеийн “Су-35” сөнөөгч онгоцоор хангахад бэлэн байна” гэж мэдэгдсэн байна.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга долдугаар сарын 17-ны өдөр бичгээр хийсэн мэдэгдэлдээ, Турк улс ОХУ-ын С-400 агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг эзэмших шийдвэр гаргасан тул Америкийн тав дахь үеийн “F-35” сөнөөгч-бөмбөгдөгч бүтээх хөтөлбөрт үргэлжлүүлэн оролцох боломжгүй боллоо” гэжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж