Дархан-Уул аймагт 12 айлын гэр, хашаа усанд автжээ | News.MN

Дархан-Уул аймагт 12 айлын гэр, хашаа усанд автжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймагт 12 айлын гэр, хашаа усанд автжээ

Дархан-Уул аймагт 12 айлын гэр, хашаа усанд автжээ

Дархан-Уул аймгийн Дархан суманд өчигдөр орой 18:23 цагийн орчим аадар бороо орж, 12 айлын гэр, хашаа байшин усанд автсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын найман алба хаагч гурван автомашинтайгаар 19:20- 22:00 цагийн хооронд үерийн голомтод ажиллаж үерийн усны голдрилыг  өөрчилж, нэг айлын гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Аймгийн хэмжээнд олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Хараа, Ерөө голын ус үерийн төвшнөөс давж аюулын зэрэгт хүрсэн байна. Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг аймгийн онцгой байдлын газраас зөвлөж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-08-12 66.181.161.87

DUA-n Darkhan sumiin 15 dugaar bagt huchtei boroo orokh bolgond uyer boldog havar tsas hailakh uyed ulsiin ontsgoi comiss hurtel irj ajillaj baisan Aimgiin udirdlaguud 15 dugaar bagt uyeriin dalangaa guitseej bariachee !!!
Hii hooson irj uzeed l yavdagaa boliochee !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж