“Versace” Хонгконгийг тусгаар улс гэж бичсэндээ хүлцэл өчив

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

“Versace” Хонгконгийг тусгаар улс гэж бичсэндээ хүлцэл өчив

“Versace” Хонгконгийг тусгаар улс гэж бичсэндээ хүлцэл өчив

Италийн алдарт “Versace” брэнд саяхан танилцуулсан шинэ загварын цамцан дээрээ Хятадын засаг захиргааны тусгай бүс болох Хонгконг, Макаог Хятадын харьяа бус тусгаар улсуудтай адил тэмдэглэсэн нь шүүмжлэлд өртжээ. Тус брэндийн Хятад дахь нүүр царай болдог загвар өмсөгч Ян Ми “Versace”-ийн энэ алдаа нь бүх Хятадын “Нэг Хятад” бодлоготой зөрчилдөж байна гэж үзсэн учир энэхүү байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцалсан байна.

Дуучин, жүжигчин, загвар өмсөгч Ян Ми өчигдөр /2019.08.11/ өөрийн сошиал хуудсаараа дамжуулан “Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдал бол хэзээ ч зөрчигдөх ёсгүй ариун зүйл. Хятадын иргэн бүр “Нэг Хятад” зарчмыг дээдэлж, улс үндэстнийхээ эв нэгдлийг хамгаалах ёстой. Тиймээс би БНХАУ-ын иргэн хүний хувьд үнэхээр гомдолтой байна” хэмээн мэдэгджээ.

Мөн энэхүү цамцны загварыг гаргасан алдарт дизайнер  Донателла Версаче ийм алдаа гаргасандаа уучлал гуйж, маргаантай бичиг бүхий бүтээгдэхүүнээ худалдаанаас татаж байгааг зарлажээ. Тэрбээр “Би Хятадын үндэсний эв нэгдлийг үл хүндэтгэхийг хүсээгүй. Иймд миний алдаанаас болж буруу ташаа мэдээлэл тарсанд биечлэн уучлал хүсч байна” хэмээн мэдэгдсэн байна.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж