Италийн алдарт “Versace” брэнд саяхан танилцуулсан шинэ загварын цамцан дээрээ Хятадын засаг захиргааны тусгай бүс болох Хонгконг, Макаог Хятадын харьяа бус тусгаар улсуудтай адил тэмдэглэсэн нь шүүмжлэлд өртжээ. Тус брэндийн Хятад дахь нүүр царай болдог загвар өмсөгч Ян Ми “Versace”-ийн энэ алдаа нь бүх Хятадын “Нэг Хятад” бодлоготой зөрчилдөж байна гэж үзсэн учир энэхүү байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцалсан байна.
Мөн энэхүү цамцны загварыг гаргасан алдарт дизайнер Донателла Версаче ийм алдаа гаргасандаа уучлал гуйж, маргаантай бичиг бүхий бүтээгдэхүүнээ худалдаанаас татаж байгааг зарлажээ. Тэрбээр “Би Хятадын үндэсний эв нэгдлийг үл хүндэтгэхийг хүсээгүй. Иймд миний алдаанаас болж буруу ташаа мэдээлэл тарсанд биечлэн уучлал хүсч байна” хэмээн мэдэгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ:CNN