Гадаадын иргэн сураггүй алга болжээ | News.MN

Гадаадын иргэн сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэн сураггүй алга болжээ

Гадаадын иргэн сураггүй алга болжээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Манзуширын-Ам” гэх газар “Цэцээ гүн”-ний оргил өөд явган аялал хийж байсан БНСУ-ын иргэн Л /61 настай, эмэгтэй/ наймдугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй алга болжээ. Уг дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги, Онцгой байдлын газрын алба хаагчид эрлийн ажиллагааг одоог хүртэл явуулсаар байгаа аж.

Үүнээс гадна Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Түмэн-Өлзий” хорооллын 3 дугаар давхарт Иргэн У /32 настай, эрэгтэй, согтуу/ амиа хорлох үйлдэл хийж болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн дуудлага энэ сарын 11-ний өдөр Онцгой байдлын газар иржээ. Энэ дагуу Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч тухайн газар очиж, задаргааны багаж ашиглан хаалгыг онгойлгож, иргэн амиа хорлож болзошгүй байсныг таслан зогсоожээ. Улмаар эмнэлгийн анхны тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж