УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.08.12/ 10.00 цагаас хуралдахаар товлогджээ. Тус бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг болон зөвшилцөх ажлын хэсгүүдийн саналыг хэлэлцэж байна.
Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санал болон бусад саналуудыг нэгтгэх, хасах, өөрчлөх зэрэг ажлуудыг хийсэн бөгөөд Ерөнхийлөгч МАН-ын зүгээс зарим тодорхой заалтууд дээр зөвшилцсөн байна. Харин УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч тэдний зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд оруулах саналуудаа ажлын хэсгийн ахлагчид хүргүүлээд байгаа юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ