Энэтхэгт үерийн улмаас амиа алдагсдын тоо 147 болж өсчээ | News.MN

Энэтхэгт үерийн улмаас амиа алдагсдын тоо 147 болж өсчээ

Энэтхэгт үерийн улмаас амиа алдагсдын тоо 147 болж өсчээ

Энэтхэгт үерийн улмаас амиа алдагсдын тоо 147 болж өсчээ

Энэтхэгийн Карнатака, Керала болон санхүүгийн төв Махараштра мужид үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 147-д хүрч өссөнийг тус мужийн эрх баригчид Ням гаригт мэдэгдсэн байна. Аврах ангиуд хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж буй аж.

Олон зуун мянган хүн усархаг бороо, хөрсний гулгалтад өртсөн бол үерийн гамшигт нэрвэгдсэн хэд хэдэн газарт галт тэрэгний үйлчилгээ зогсжээ.

Энэтхэгийн Өмнөд Керала мужид борооны улмаас 57 хүн амь үрэгдэж, 165 мянган хүн хоргодох байруудад байрлаж байгаа талаар тус мужийн эрх баригчид Ням гаригт мэдэгдсэн байна. Кералагийн зарим хэсэгт аадар бороо орж буй бөгөөд байшин барилгууд гүн шаварт шигдсэн нь аврах ажиллагаанд саад учруулж байгаа аж. Өнгөрсөн жил тус мужид 100 жилийн хугацаанд хамгийн хүчтэй үер бууж, нийт таван сая гаруй хүн өртсөнөөс 200 гаруй нь амиа алджээ.

Эх сурвалж: DAILY MAIL

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж