Орост 5G сүлжээг бүрэн хөгжүүлэх хараахан болоогүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Орост 5G сүлжээг бүрэн хөгжүүлэх хараахан болоогүй байна гэв

Орост 5G сүлжээг бүрэн хөгжүүлэх хараахан болоогүй байна гэв

ОХУ-ын Харилцаа холбоо, тоон сүлжээний яамны дэд сайд Алексей Волины хэлснээр Орост 5G сүлжээг ойрын үед өргөн хүрээнд хөгжинө гэж хүлээх хэрэггүй гэж үзэж байгаагаа “Территория смыслов” форумын үеэр асуултад хариулахдаа хэллээ. "Өнөөдрийн байдлаар 5G технологийн хөгжлийн талаар ярих арай эрт байна. Үүрэн телефоны операторууд 2G технологийн сүлжээнд оруулсан хөрөнгө оруулалтаа дөнгөж одоо л нөхөж байна. Харин 3G, 4G сүлжээний хөрөнгө оруулалт нөхөгдөх болоогүй байна. Тиймээс 5G сүлжээг нэвтрүүлэх нь дахиад л хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн үг” хэмээн дэд сайд Волин хэллээ.

5G сүлжээг туршилтын журмаар энэ 2019 оны сүүлээр Москва хотын Тверская гудамж, ВДНХ, Воробьевые горы, Парк Горького, инновацийн "Сколково" төвүүдэд нэвтрүүлэх гэж байгаагаа Москва хотын захиргаа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. 5G сүлжээг туршилтын журмаар нэг саяас дээш хүн амтай Оросын хотуудад нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж