Байкеруудын цугларалтад Путин мотоцикльтой очжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Байкеруудын цугларалтад Путин мотоцикльтой очжээ

Байкеруудын цугларалтад  Путин мотоцикльтой очжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Себастополь хотноо зохион байгуулагдсан байкеруудын цугларалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Урал” маркийн мотоцикльтэй хүрэлцэн очжээ. "Ночные волки" мотоклубээс зохион байгуулсан "Тень Вавилона" цугларалт наймдугаар сарын 10-ны Бямба гаригт болсон. “Ночные волки” клуб энэ цугларалтыг 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Путин Ерөнхийлөгч “Урал” маркийн гурван дугуйттай очсон бөгөөд тэрбээр Крымын тэргүүн Сергей Аксенов, Севастополийн Амбан захирагч Михаил Развожаев нарыг мотоцикль дээрээ сундлан очжээ. "Ночные волки" клубийн тэргүүн Александр Залдостанов Ерөнхийлөгч Путинд байкеруудын малгай, мөн “Русский реактор” киног бэлэглэлээ. Энэ киног байкеруудын нэгэн цугларалтын үеэр хийжээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж