Т.Галсан: Бүх нүглээ өмнөх Үндсэн хууль руу чихэх нь юутай ичгүүртэй | News.MN

Т.Галсан: Бүх нүглээ өмнөх Үндсэн хууль руу чихэх нь юутай ичгүүртэй

Т.Галсан: Бүх нүглээ өмнөх Үндсэн хууль руу чихэх нь юутай ичгүүртэй

Т.Галсан: Бүх нүглээ өмнөх Үндсэн хууль руу чихэх нь юутай ичгүүртэй

Монгол Улсын Ардын уран зохиолч Тангадын Галсантай хөөрөлдлөө.


-МОНГОЛЫН БҮХ НАМ УЛААНБААТАРЫН НАМ БАЙГАА НЬ ГАЖУУДАЛ-

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Ардын уран зохиолчийн саналыг төрд, бас түмэн олонд хүргэхээр зорьж ирлээ…

-Бид 30-аад жил төрөөрөө тоглож, улсаа уруудууллаа. Тэр нүглээ өмнөх Үндсэн хууль руу чихэх нь юутай ичгүүртэй. Одоо найман бум гаруйхан гэр-улстай, гурван сая гаруйхан хүн амтай эх орноо хар! Үнэний онош хэлбэл сэхээн амьдруулахын орон дээр ёолж хэвтэнэ. Амьдрах уу, авслагдах уу гэдэг эгзэг отож, эрлэг эргэлдэж байна. Ийм үед цаашдаа Монгол эх орноо, ард түмнээ тэнхрүүлэх ямар бодлого хэрэгтэй вэ гэдгээс Үндсэн хуулийн өөрчлөлт урган гарч байна даа. Бидний үеийн ахмадууд үүнийг дэмжиж байгаа. Бидний энэ их оронч үзэл гурван саяын хөрөнгийг гудхийлгэсэн хулгайч нарт, үндэсний бүх үйлдвэрийг үрэн таран хийсэн дээрэмчдэд таалагдахгүй. Эх орноо идэгсэд, байгалийн фашистууд гадаадын гар хөл бологсод, ил далд эсэргүүцнэ. Засгийг үүрд зайдалж суухыг мөрөөдөгсөд, гай хөө хоёроо гавьяа сүү болгон сурталчлагсдын уурыг миний хэлэх дараахь саналууд хүргэж, уушгиных нь хөөсийг сахруулна. Энэ сэдвээр уруулаас угзарсан чинь сайн хэрэг.

-Монголд маш олон нам бий. Үндсэн хуульд тэдгээр намуудыг яаж зохицуулвал дээр вэ?

-Монголын бүх нам Улаанбаатарын нам байгаа нь гажуудал. Уг зүй нь аймаг бүхэн нэг нам байгуулууштай. Улаанбаатарын нам бол Увсын, Дорнодын, Баянхонгорын… ард түмний эрх ашгийн илэрхийлэл байж чаддаггүй. Аймаг бүхний тулгам асуудал өөр өөр. Түүнийг тухайн аймгийн нам л төгс илэрхийлж чадна. Тэгээд ч 21 нам 42 хүнээ төрд эмчээр илгээдэг болууштай. Нэг нь Их хурлын, нөгөө нь Бага хурлын гишүүн болж тангараг өргөнө гэсэн үг. Хот, дүүргээс 24 гишүүн нэмэгдээд, 66 болно. Нутаг нэгт ард түмэн төрд төлөөлөл болон өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалах хүнийхээ бүх давуу талыг мэдэж, тооцож сонгоно. Хазгай гишгэх, халаасаа зузаалах харьд үйлчлэх этгээд сонгогдож, төр түйвээх боломж тас үсэрнэ.

-Яагаад?

-Араас нь аав ээж, ах дүү тэргүүтэй ард түмэн хянана. Сонгуульд өрсөлдөөд, эхний гурван байрын оноо авсан, нэг намынхан нь хянана. Итгэл алдсан тохиолдолд Их хурлын дарга нь биш, нутгийн нам нь итгэл хөсөрдүүлэгчийг эргүүлэн татна. Алтаар уйлсан ч ахин үл сонгоно.

-Дахиад сонгууль, дахиад баахан мөнгө урсах юм биш үү?

-Үгүй, 12 жилд дахин сонгууль болохгүй. Мөнөөх онхолдсон түшээгийн оронд, түрүүчийн сонгуулиар түүний ард эрэмбэлэгдсэн өрсөлдөгч шууд УИХ-д тангараг өргөн сууна даа.

-Аймаг болгон нам, хот дүүрэг бүр нам болохоор улс төр намаар “бөөстөх” биш үү? 

-Ардчилсан Монгол Улс (АМУ) нийтийг хамарсан нэг л намтай байна. Мөнөөх 33 нам чинь нийлээд Монголын нам болно. Монголын нам бол Монгол Ардын Нам, Монголын Ардчилсан нам, МАХН гэдэг шиг намын эрх ашгийн жижиг нам бус. Монгол даяарын хувь заяаг дээдэлсэн, Монголын хэтийн заяаны урд хариуцлага үүрсэн том ганц нам болох учиртай. Тийм намыг гурван зууны тэртээ Монгол туургатны дээдэс байгуулсан түүхтэй. Нэр нь Монголын нам байв шүү. Энэ намын гишүүд нь монгол үндсээ гэх чин сэтгэлтэй түүний төлөө эд хөрөнгө, тэр ч байтугай алтан амиа зориулах андгай тангарагтай монголчууд байв. Монголын намын туйлын зорилго нь Манжийн талхинаас Монголоо аврах, тусгаар тогтнолоо гагнах явдал байв. Энэ намын сүүлчийн гишүүд нь Богд гэгээн, Да лам Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй ихэс дээдэс. Тэр ч байтугай гяндангийн хуяг цагаан дээлт Дамдин байсныг санацгаа.

-Энэ тухай одоо яриад байдаггүй…

-Мэдэхгүй юмаа мэргэд маань яаж ярих юм бэ. Нам тийм нууц оршдог. Түүхэнд үүргээ биелүүлсэн бол татан буулгадаг. Монголын нам тийм аугаа нам байв. Нам гэдэг үг чинь сэм сэм уулзаад, гүм гүм шивнэлдээд, нам нам дарах гэсэн утгатай. Нам гэдэг үг бэлэн байсны ачаар Бодоо, Данзан нар нам байгуулахдаа үг эрж, үсээ зулгаагаагүй. Партия гэж эх хэлэндээ эрлийз үгийн холион бантан хутгаагүй…

-Монголын намыг гадаадад мэддэг байсан болов уу. Баримт дурдахгүй юу?

-Том гүрний дуран холч хараатай, соотон чих нь сонор сайтай байдаг. Тэгээд ч хар, шар феодал нэрээр Монголын намын гишүүдийг эрлэгт илгээчихсэн. Морин дээр нь МАХН дөрөөлөн давхисан. Америкийн эрдэмтэн Латимор Монголын намын тухай мэдэхийн дээдээр мэдэж байв. Дилав хутагт тэтгэсэн нь ч мэдээж. Америк цустай, монгол зүрхтэй тэр эрдэмтэн Монголч эрдэмтдийн их хуралд Монголын намын тухай онц сонирхолтой илтгэлтэй ирсэн дээ. Тэр илтгэлээс манай нам төрийн удирдагчид цус харватлаа айжээ. Тэгээд Монголын түүхийн тэр чухал мэдээллийг нам дарсан. Аз байвал До яамны архивт эрдэмтэн Латиморын авчирсан илтгэл байгаа байх. Монголын нам бол хэсэг бүлгийн нам биш, бүх үндэстний нам. Миний ярьж хэлсэн 33 жижиг нийлэхээрээ Монголын нам болно. Монголын нам л Монголыг аварна. Үндсэн хууль үүнийг дархлах ёс суртахууны өртэй.

-Бага хурлын гишүүдийг сонгох уу?

-33-ыг нь сонгоно, 11-ийг нь Ерөнхийлөгч томилно. Тэдний ихэнх нь (С.Нарангэрэл, Х.Тэмүүжин, н.Баясгалан) хуульчид, Батсуурь Нямзагд шиг эдийн засагчид, Д.Төмөртогоо, Ш.Чоймаа шиг эх хэлний мэргэд, Д.Содном, Д.Бямбасүрэн шиг ардын ахмадын төлөөлөл байх ёстой.

 –ХЭНТИЙН ГАНТУЛГА ХЭРЭГ ТӨВӨГТ ОРООЦОЛДСОН НЬ ТҮҮНИЙ БУРУУ БИШ-

 -Та өөрийнхөө мэргэжлийн төлөөллийг ордонд оруулах гээд байна аа даа?

-Их хурал эх хэлний мэргэжилтнийг үл ойшоосныхоо лай ланчгийг одоо эдэлж, эргүүтэн тарчилж байна. Улсынхаа нэрийг Монгол Улс гэсэн. Түүнийг нь товчлохоор Му болчихдог. Нангиадаар бол мангуу, мал гэсэн утгатай. Муу-гийн Засгийн газар, Муу-гийн төрийн сайд гэж дуудах ямар вэ? Монгол хүнд бол муу ёр. Хэрвээ тэр үед их эрдэмтэн Чой.Лувсанжаваас, Ц.Шагдарсүрэнгээс, ядаж надаас асуусан бол Ардчилсан Монгол Улс гэж нэрлэх байсан. Товчлохоор АМУ. Амуу гэж юу билээ? Хавар нэг мөхлөгийг газарт булахад намар 108 мөхлөг болж ургадаг тариа шүү дээ. Үүнийг Д.Цэдэв, С.Дулам нарын бэлгэдэл зүйгээр шинжээд үзэхэд өсөн дэвжих, өөдлөн мандах, өнөржин олшрохын сайхан утга мэлтэсхийнэ. Улс гүрний нэр жагсаахад АНУ-ын урд АМУ-г бичнэ шүү дээ. Их, бага хуралд эх хэлний мэргэжилтэн чухагийн захын баримт энэ. Алба тушаалын нэрийг онож өгөөгүй баримт ичиж үхмээр зөндөө. Ерөнхийлөгч гэдэг үгийн үндсэн утга нь ерөнхий. Ерөнхий гэдэг албанд очсон хүн тодорхой юу ч бодох хэрэггүй. Юу ч шийдэх хэрэггүй. Юу ч хийж түүх чимэх эрхгүй. Ерөнхийд нь хараад, хааяа гадаад явж алга тосоод, одонгийн нярав хийгээд л. “Эв нэгдлийн бэлгэдэл” гээд инээж суугаарай гэсэн утга. Хэрвээ Ардчилсан Монгол Улсын төрийн тэргүүн гэсэн бол Монголынхоо төлөө, эх орон, ард түмнийхээ төлөө тархиныхаа гэгээг, зүрхнийхээ цусыг зориулна аа даа. Ардчиллын ололтыг бүү авслуул! Овт шааруудыг бүү оодруул! Байгалийн фашистуудыг араагүй арслан, хумсгүй муур болго! гэсэн өндөр хариуцлага үүрнэ ээ дээ. Улсын Бага хуралд Ерөнхийлөгчийн томилолтоор очих 11 хүний ядаж хоёр нь эх хэлний мэргэжилтэн, түүхч байх ёстойн учир! Түүхээ мэдэхгүй улс төрч бол шатрын бэрс биш, түүхий хүү. “Халзан” Болдбаатар, “хашир” Чулуун нар бол түүхий хүү биш, бэрс шүү дээ. Иймэрхүү (33+44) цомхон, тиймэрхүү чадварлаг УИХ-тай болсон цагт Монгол хөгжинө.

-УИХ-ын гишүүн байх гол шалгуурын талаар та ямар бодолтой явна вэ?

-Худалдаж авсан эрдмийн зэрэг цол биш, хуйвалдаж идсэн хөрөнгө биш, монгол амьдралаа мэддэг, монгол хүн чанартай байгууштай. Завханаас сонгогдсон Санжмятав анхан шатнаас нь эхлээд аймгийн дарга байсан болохоороо, ард түмний амьдралд ойр байгаа учраас Ардчилсан намаас их хуралд сууж байгаа цөөнх дотор улс төрийн мунаар олонхио нам цохих гэж дөвчигнөх биш, учир шалтгааныг үндсээр нь хөөн, зөвийг дэмжиж, бурууг нь лантуудаж сууна. Өвөрхангайгаас сонгогдсон Тогтохсүрэн гэж дараачийн Их хуралд тогтоож байж болох хүн гэдэг нь тодорлоо. Яагаад вэ гэхээр нөгөө боловсон хүчний өсөж өндийх жамыг алгасаагүй учраас. Бас нас тогтсон идэр эрс учраас ид сайхан шижигнүүлж байна шүү дээ. Эгэл ажилчнаас амьдралын гараагаа эхэлсэн Элдэв-Очир ч тулхтай гишүүн.

-Та залуусыг УИХ-д оруулах дуртай биш байх шиг санагдлаа?

-Бүү хард! Би залуусыг дэмждэг өвөө. Гэвч даага үрээг их настай уралдуулж болдоггүй. Хэнтийн Гантулга хэрэг төвөгт орооцолдсон нь түүний буруу биш, хуулийн буруу. 25-хан настай залуу гэдэг чинь адуугаар үрээ азарга. Үрээ азаргад жороо байдас учирсан л хэрэг. Иймд УИХ-ын гишүүн болох босго насыг 40 гэж зааж өгөх ёстой.

-Ахмад гишүүнд насны хязгаар тогтоох хэрэгтэй юү?

-Тэгвэл хууль утгаа алдана. Чи гадаадын парламентыг хар даа. Дарга нь эмгэд голдуу, гишүүд нь өтгөс голдуу байсан, одоо ч тийм л байна. Ойроор нь урд хөршийнхөө төрийн зөвлөлийг хар. Ихэнх нь 70-аас дээш насныхан. Тэдний толгойд эх орон, ард түмнийх нь эрх ашиг байхаас идэх цуслахын дон огт үгүй. Хурал таслах гэж үгүй. Ор хөнжлийн хэрэгт огоот орооцолдохгүй…

-Ерөнхийлөгчийг ганц удаа сонгоно, эрхийг нь хязгаарлана, эс тэгвэл дарангуйлагч дэглэм тогтоно гэж ярих боллоо?

-Дэлхийн хүчирхэг гүрнүүд, шинэ тутам хөгжиж байсан улсуудын туршлагыг хар даа. Төр нь, Ерөнхийлөгч нь хэдийчинээ хүчирхэг байна улс төдийчинээ хүчирхэг болж байна. Казахстан гэхэд ямаршуухан улс байлаа даа. Одоо хөгжлийн ямар өндөр түвшинд хүрчихсэн байна вэ? Үндэсний бичиг үсэггүй гэж доромжлуулж байсан улс одоо дэлхийн соёлтой нийлэхийн учир гээд латин үсэг хэрэгжүүлэх болчихож байна. Энэ чинь жаахан юм шиг атлаа холч ухааны их дэвшил. Гэтэл манайхан үндэснийхээ бичгийг өөрийн бичиг болгох нь байтугай гудамжны хаягаа сольж чадахгүй дэлхийн доог болж байдаг. Ичмээр! Хойд Солонгосыг хар. Бага улс хүчирхэг төртэй, хүчирхэг жолоодогчтой байхын үлгэр дууриал биш гэж үү?

 -ИЙМ ҮЕД ЭНХ ЦАГИЙН ТӨР ТОХИРДОГГҮЙ ЮМ-

 -Та Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж хэлэх гээд байна уу?

-Гучаад жил уран сайханчид улс төрд жүжиглэлээ. Харийн халаасны улс болох хар ёр шүглэлээ. Байгалийн фашистууд, эх орноо идэгч мангасууд, улсаасаа урвагчид диваажинг минь там болгож байна. Ийм үед энх цагийн төр тохирдоггүй юм. Ши Жиньпин шиг, Трамп шиг, Путин шиг, Эрдоган шиг эрс шийдэмгий хүнд төр төвхнүүлэх хариуцлагыг түүх үүрүүлдэг. Түүнийг Ерөнхийлөгчийн засаглал гэдэг болой.

-Та бол тийм санал гаргах байсан уу?

-Чиний хүний амийг эрлэг, бурхан хоёр булаалдаж байгаа үед эрс шийдэмгий мэс заслын эмч хэрэгтэй болдог. Сэхээнд орсон Монголоо аваръя гэвэл шийдэмгий Ерөнхийлөгчийн засаглал нэгэн зууртаа хэрэгтэй.

-Ерөнхий сайдад бүх эрхийг өгье гэж хууль санаачлагчид сурталчилж байгаа шүү дээ?

-Та нар буруу ойлгожээ. У.Хүрэлсүх өмхий хотыг үнэргүй болгож эхэллээ. Шатахууны хөөрөгдлөөр эдийн засгийг шатаадаг чоно-гахайн эрлийзүүдээс үүрд аврах их үйлсийг эхлүүллээ. Ерөнхий сайдад эрх дутаагүй, эрхэлж суух завгүйг Хүрэлсүх баталлаа. “Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг гэж амнаасаа Алтай, Хангай ургуулчихаад, идэхийн ихээр идсэн Ерөнхий сайд бол Монголын түүхэнд “ёрын сайд” болж үлдэнэ. Хүрэлсүх сайд түүхэнд хүндэт сайд болж мөнхөрнө.

-Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоё гэлээ. Та юу гэж бодож байна?

-Бэлгэдэл утгаараа зөв. Манай дэлхий 108 эрдэнээс бүтсэн. Бурханы сүсэгтний барьдаг их гарын эрих 108 мөхлөгтэй байдаг. Гэвч Монголын хүн ам нэг живаа хүрээгүй байгаа үед нүсэрдэнэ. Нэг эрхэм түшээгийн ард 20-иод хооллогч хот, хөдөөд пологтож суудаг. Төр хэдий данхайна түмэн олны нуруу төдий нумарна. Ухна хэдий олширвол ямаа төдий сувайрдагийг мартах ёсгүй.

-Ерөнхийлөгчийг хэдэн удаа сонговол Монголын төрд хожоотой вэ?

-Айлын тулганы эвээс мултарвал дээр нь байсан тогоотой сүү гал руугаа асгарч, айлд үнсэн буу бургилдаг. Гэр улсын жишээг төр улс дээр авч тооцвол төр, засаг, УИХ гурав бол тусгаар тогтнолын тулгын гурван чулуу. Төрийн тэргүүнийг нэг удаагийн тариур болгох санаа маш аюултай. Тогоон төмөр хаан Дайду хотоос шившигтэйгээр хөөгдсөнөөс хойш 16-хан жилд 12 хаан солигдсон. Монголын доройтол эндээс эхэлснийг бүү март. Хэрвээ Ардчилсан Монгол Улсад ялалт авчирч чадах нь танигдсан төрийн тэргүүн байвал гурван удаа сонгож ч болно. Үндсэн хуульд үүнийг тусгах болтугай. Ард түмэн, эх орондоо хайртай (аман дээрээ адсагатай) өвгөний сэтгэлийн өчилд авах гээхийн ухаанаар хандаарай.

Төр засаг улам улам
Төвшин бат болтугай.
Түмний элч нар улам улам
Төгс төгөлдөр болтугай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zunug 2019-08-12 166.252.126.194

My gej haana tovchilson yum.bi l sanahgui yum. Mongol uls gej tovchlohgui butneeree l bichigddeggui yumuu…

Avatar

Зочин 2019-08-12 150.129.142.106

ta bolio hezee umhii arilsan wm

Avatar

zochin 2019-08-12 202.179.26.191

ih medegch GALSAN iluu haragch galsan doldoi galsan,doromj galsan gallagch galsan galzuu gaya.

Avatar

Bat 2019-08-12 103.26.193.15

Hvrelsvh saidiig demjij bna umnuh said bsn hvmvvst handaj helehed ajiliig ingej hiideg ym shvv hvrelsvh said shig.ta nar idehee l chadsandaa harin hvrelsvh said ajilaa utgaar n hiij bgaa.ulam sn hiigeerei ok

Avatar

Зочин 41 минутын өмнө 101.235.52.61

Ajiliig yaj hiisiim end tend tuuz haichilsnaas uuruur ern yu hiin giiguulev ! Chi ern neg end iim ajil buren hiigeed duusgarsan bn geed neg heleedehdee omhii MAH-garaa !?

Avatar

Ouyn 2019-08-12 103.229.121.208

Galsan gua mash xviten xaritsaatai aimaar ux zantai xvniig xvn gej bododgvi xvn muutai xvn dee.

Avatar

Зочин 2019-08-12 139.5.217.66

ДЭЭД ТУШААЛД ОЧСОН БОЛГОНД ТУХАЙ БҮР ДОЛГОНЦОЖ ХУУРАЙ МАГТААЛ УРСГАДАГ ЭНЭ ӨВГӨНД СЭНЖТЭЙ ТЭМДЭГӨӨРТӨӨ ЯАВАЛ НЭМЭХ ВЭ ГЭСЭН САНААРХЛАА НУУДАГГҮЙ НЬ САЙХАН. ХҮСЛИЙГ НЬ ХАНГААД БААТАРЫН ТЭМДЭГ ЗҮҮГЭЭД ӨГӨӨ ХӨӨРХИЙ СҮНС НЬ ХОРГОООД ЯВЖ ӨГӨХГҮЙ ЯРШИГ. ДОЛДОЙ ДОЛДОЙ ГЭХЭД ҮҮНЭЭС ӨӨРӨӨР ЯАЖ Ч ДОЛДОЙТОХСОН БИЛЭЭДЭЭ. НЭГ ХЭСЭГ МАХН НАМАЙГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ГЭЭД Л УЛИГЛААД БАЙДАГ БХЙСНАА ОДОО МАГТААД Л ХА ХА. ИЧИХ НҮҮРЭНДЭЭ ЭЛЭГ НААСАН ТУУЧИЙ

Avatar

Зочин 2019-08-12 211.36.159.251

Estoi neg baliar muuhai ptaldaga zantai huuramch ovgon . Ern neg iimerhuu togtsognuud horvoogoos tonilj baij Mongol ulsad UNEN gedeg yum irne . Helj yrihn hiij buteesneesee tes zoruutei iim togtsognuud AH-iin hiij buteesniig harsanch haraagui dur esgen haraaj zuhne . Odoo ene Hurelsuhiig magtah uraldaand ene neg gachin ulaan hamartai ovgon oroltsoh dutuu baij gene ! Ug bureesn omhii dokigonuur zan hanhalsan iim togtsog zailaa chi !

Avatar

Ksa 2019-08-12 202.126.89.23

Энэ өвгөн, хүнийг муулж байсныг нь мэдэхгүй юм. Бас шийтгээд хөдөө цөлж байсан намаа муулдаггүй гэх юм билээ.

Avatar

Зочин 2019-08-12 211.36.159.251

Ern tegeed Mongold neg tiim ug baidagdaa ! Nohoi zassan hundee ynagaa gej ! Ene pyaldaga ovgon neeg ih helnegdsen gej ireedl yrih . Tegeedch neeg ih hun tooj helmegduuleed baihaar surhiich hun yvsan bish ! Ardchilliin jiluuded anh sotsiin ued helmegdsen hun bolj jaal jujigleh gesen yaaj helmegdsiin gesen huduu temee hariulsaan gesen !? Tegeed ter ueiin malchid tegeed bugdl helmegdsen humuus baijildee ! Bichsen ymiign jaal unshtal oi gutaad orhiv ! Nyl nyl gesen ugiig daanchig haramgui ursgaj

Avatar

Зочин 2019-08-12 150.129.140.10

Галсан гуай та андуураад байна. Хүрэлсүх хотын өмхий арилгаж эхэллээ гэв үү. Ёстой үлшэрийн далай одоо ч үнэртэж байна. Бүх ч их. Та Баттулга Хүрэлсүх нарыг хий хоосон магтан дуулаад байвал их үнэ хүндтэй хүн болно гэж бодож байна уу. Зүгээр л байгаагаараа л бай. Зөв өтөл за

Avatar

зочин 2019-08-12 202.9.42.110

Зусар бялдууч хэрүүлч нэр хөөцөлдөгч амаараа хий тавигч муйхарлан мэдэмхийрэгч гэх мэт муухай үглэ

Avatar

зочин 2019-08-12 202.9.42.206

сэн амьтан.

Avatar

Зочин 2019-08-12 103.229.121.46

Зөнөг тэнэг юу хуцаваа.

Avatar

Зочин 2019-08-12 202.21.126.30

Аймаг болгоны нам ч гэх шиг дэмий юм ярьж байх юм

Avatar

33 2019-08-12 180.149.93.98

ЯРИЛЦЛАГА ЕРӨНХИЙДӨӨ АЯТАЙХАН Л САНАГДЛАА ДААНЧ ДАМБА ОЧИРЫГ ТУЛХТАЙ ГЭХЭД НЬ ГАЙХЛАА ЗАМЫГ ТАМ БОЛГОЖ ТЕНДЭР АВДАГ МОЛИГО ОЧИР ХОЧТОЙ ОЮУ ТОЛГОЙН ДҮГНЭЛТИЙГ АВААЧИЖ ӨГДӨГ НӨХӨР МӨН БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2019-08-12 103.10.22.16

erdev gej bn

Avatar

Зочин 2019-08-12 66.181.179.101

гуус буцдаггуй юм …

Avatar

Зураач 2019-08-12 90.207.144.17

АМУ гэж нэрлэвэл МУ гэснээс дээр. харин ҮХ гэдэг муухай тийм ээ, Галсан гуай? Үүнийг Эх Хууль буюу ЭХ гэж товчловол, уншигдах нь АМУ-ын ЭХ болно. Яамр бол?

Avatar

Зочин 2019-08-12 211.36.159.251

Anh ardchilal garch irehed ooriigoo baragl Choinom guai shig surhii shulegch bsan uchiraas helmegdej yvsan kooon bi geedel garch irsen ! Ereed ereed tegej surhii helmegdchiheer hurts tod shuleg oldoogui ! Heden jil temeechin bolsnoo tsollogt yvaad irsiim shigl shaasan . Bichsen heden shulegn yg ene Hurelsuhiig magtsan shig boon dali dali … gesen pyldaga shulegentser ! Ernl Mongolchuud niiteeree neg ene tugtsug shig doligonuur deedest pyldaga dooshoo orsondn tom duugarsan uwaigui erchuud baidag

Avatar

Зочин 2019-08-12 66.181.179.101

Зоног дээр хоног ( нэр тор хооцолдох!) нэмэгдэхээр нэгэн торлийн БЭРД ( оорийнх нь хэлснээр !) торно … Уг нь шалихгуй , жаахан хэруулч удмын хун ! Мундаг ( Ренчин гуай мэт !) болох гэж насаараа – хогийн хонгоо болтлоо этгээд ( чамин ч гэх уу ) уг цуглуулсан , даанч огогдол нь бага юм болохоор юм болгож ( унэндээ ганц ч оодтэй зохиол бичээгуй хун ш дээ !) чадаагуй амьтан ш дээ … Энэ ярилцлага гэгчийг нь хар : галзуу хуний одрийн тэмдэглэл л ийм байдаг байх !! Томилолтоо биелуулээгуй ад

Avatar

Зочин 2019-08-12 122.201.31.227

Зөнөгболсноо бүрэн нотоллоо. Оновчтой зөв хэлсэн нэг ч өгүүлбэр алга

Avatar

Gantulga 2019-08-12 174.232.131.61

Yree azraga joroo baidsig orond ni mordson bandaashkaa omsood garsan shyy galsaan

Avatar

Зочин 2019-08-12 66.181.177.105

Үндсэн хуулийг зөрчиж завхруулсанаас биш хуучин гээд байгаа Үндсэн хуульд буруу байхгүй. Тэнд хулгай хий гэсэн үг үсэг байхгүй хахууль ав гэсэн үг үсэг байхгүй, гадаадынханв урва гэсэн үг үэсэг эрээд ч олдохгүй… тэгээд бодоод үз дээ.

Avatar

Зочин 2019-08-12 202.126.88.227

Одоог

Avatar

Иргэн 2019-08-12 66.181.180.159

Тухайн үеийн хуулиар Галсантангууд үнэндээ эсэргүүн л байхгүй юу. Цаг эргэх мөч дор нээх "ардчилагч", "хэлмэгдэгч" болж … гавьяа шагнал энэ тэр. Худлаа гар шүү. Хаана далдганахаа мэднэ. Нэг л үнэнийг хэлжээ. Тэр нь ҮНДСЭН ХУУЛЬ БУРУУГҮЙ!

Avatar

Зочин 2019-08-12 66.181.183.207

300 жилийн өмнө өвөг дээдэс Монгол нам гэгчийг байгуулсан гэнэ ээ? Гөхшин төгцөг болчихлоор Тангадын хүү ингэж ш****г байхнээ. Гэцүү цаг иржээ

Avatar

Байкон-ор 2019-08-12 66.181.183.207

МАХН-ын дарангуйн үед нам гадаг үгийг "нам нийлж сэм хуйвалдах" гэх утгатай үгнээс гаралтай гэж шааж тайлбарладаг байсан юм.Т. галсан гуай одоо түүнийг давтаж байна.Та өөрөө ёстой ичмээр зохиолч байна даа. Даахгүй нохоо булуу хураана гэж. Та хураасан булуугаа дахин хэмлэж байх шив. Нам гэдэг үгний II утгыг та интернет тольд үз. Нам гэдэг үгийг аймаглал, бүлэг төрөл гэх утгаар тайлбарласан байгаа. Жишээнд нь мийн нам, сонгинын нам гэж авсан байгаа. ГАлсан өвгөн та бас толь моль умшидаггүй хүн би

Avatar

Зочин 2019-08-12 103.26.193.164

ГАЛСААН ОЧИЖ ОЧИЖ ГАДААД ЭЛЧИНД ТАГНУУЛ ХИЙДЭГ,ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ ХУУЛИЙН САЛБАРЫГ ИЙМ БОЛГОЧИХСОН ТЭМҮҮЖИН ГЭХ ЭТГЭЭДИЙГ НЭРЛЭХДЭЭ ЯАХАВ ДЭЭ. САНАА ЧИНЬ ЗОВОХГҮЙ БАЙНА УУ.

Avatar

Зочин 2019-08-12 202.21.96.212

Ардчилсан Монгол Улс – Democratic Republic of Mongolia буюу DRM гэж товчлох нь. Африкт Конго-Зайр дайн болоод түүний дараа Конго нь Democratic Republic of Congo гэж нэрээ өөрчилсөн байдаг билүү? Галсан гуай арай хэтэрхий улс төржөөд байна уу даа? Одоогийн ерөнхий сайдын улаан фен шив дээ. Дэмий дээ ингэж өтөл буурал насандаа улс төржих. Б.Лхагвасүрэн талийгч бас нэг хэсэг ингээд улс төржөөд хадуураад байдаг байсан, дэмий л юм байна лээ.

Avatar

Зочин 2019-08-12 202.55.191.130

Ардчилсан Монгол Улс- үнэхээр мундаг ухаантай буурал юмдаа

Avatar

Зочин 2019-08-12 139.5.217.199

Овген эрдэмтэн онож хэлээд байна шуу. Ухаантай нь ухаж ойлгоод аваад хэрэгжуулмээр сайхан уг байна даа. \nМенч энэ Тер гээч угийг хуртэл сайн тайлбарлаж элдэв хууль муулиндаа зевеер оноож хэрэглэх хэрэгтэй юм бишуу. Тер Тер бичихэд Тур Тур гэсэн агшин зуурын гэсэн утга гаоапд байх юм.

Avatar

Зочин 2019-08-12 202.21.107.87

Улсын бага хурлынхан айхтар сайн хууль хийгээд монгол улсыг сайн сайхан болгож байгаа гээд баахан бай шагнал авцгаасан биз дээ.Олон намын сисем ок болгоно гээд байсан одоо нэг хүнд захирагдая гэж байгаа юмуу.Манайхан чинь нэг л үймэрсэн улс шиг болжээ дээ.

Avatar

НЯМАА 2019-08-12 66.181.178.231

Энэ зөнөг өвгөн Н.Энхбаярыг дагаж их далчихнасан даа. Одоо хөдөлмөрийн баатар горилоод их том дуугарч байна аа. Ганц ч олигтой роман бичээгүй хүн дээ. Дээр үед тэмээ гээд л их хочлуулж байсан даа. Зөнөг ТЭМЭЭ, Зөнөг тэмээний хүүхэд

Avatar

Зочин 2019-08-12 139.5.217.199

Чам шиг малууд роман шорманы тухай л бодохоос еереер толгой олгой чинь даанч хол бизээ. Яасан илуу угтэй чалчаа чаралба вэ???\n Чамтай эн тэн зэрэгцэххун биш байх шуу илжигэн тэнэг малаа.

Avatar

Unen 2019-08-12 106.132.81.45

Odoo Enkhbayar l baina da

Avatar

Зочин 2019-08-12 150.129.142.179

Chi salaavchIig ni husee yu

Avatar

ХУУЛЬЧ 2019-08-12 192.82.64.190

ХУУЧИН НИЙГӨМД ӨСӨЖ ХҮМҮҮЖСЭН ХҮНИЙ СЭТГЭЭЛГЭЭ ГЭЖ ЭНЭ ДЭЭ ,,,,,ГЭНЭН БОДОЛ ,ТУХАЙН ҮЕИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ?Р ДҮН ГЭХҮҮ ДЭЭ ,,,,,???,,,, ГАНЦ ҮНЭН ҮГ НЬ ТӨРИЙН ТҮШЭЭД НАМЫН НӨХӨДЫН ХИЙСЭН АЛДАА ЗАВХАРЛАА УЛСЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮДЭЭС БОЛВСРУУЛЖ,, 480 АРДЫН ИХ ХУРЛЫН, ДЕПУТАТ БАТАЛСАН ӨНӨӨГИЙН /1992 ОНЫ / ҮНДСЭН ХУУЛЬД ЧИХЭЖ БОЛООХГҮЙ ДЭЭ,,,

Avatar

Зочин 2019-08-12 139.5.217.199

Хувхай гуйлгачид л Хуульч мердегч байцаагч болдог юм шуудээ. Бэлэн хоол хувцас хэдэрээд зев шударгыг тунхаглаж Авилгал Хээл идэх донтой пизнуудаас илжирсэрсэн умхий уг л гарнадаа. Чам шиг шаарууд удахгуй ажилгуйчуудын эгнээнд шууд л шилжинэ дээ.

Avatar

Зочин 2019-08-12 103.229.123.208

ХҮНИЙГ АДУУ МАЛТАЙ ЗҮЙРЭЛЛЭЭ . ХҮН ЮМ БОЛ БОДОХ Л ЗҮЙРЛЭЛ .

Avatar

Зочин 2019-08-12 202.126.88.175

Зөнөг

Avatar

Зочин 2019-08-12 139.5.217.199

Муу чаралба чи энэ евгений насыг зооглож чадахгуй чад хийнэ дээ. Малнууд даанч их болоод байгаа юм , таарсан тахалууд устах биздээ. Тархигуй ногоонууд еерсдийгее юу гээд бодсон юм болоо!!! Хухай э****з хурлийзуудийн Хувхай цагаан зэвхийнууд галзуурч байна уу юу вэ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж