Үндэсний үйлдвэрлэгчдийн тэнгэрт хадсан үнэтэй дүрэмт хувцас | News.MN

Үндэсний үйлдвэрлэгчдийн тэнгэрт хадсан үнэтэй дүрэмт хувцас

Үндэсний үйлдвэрлэгчдийн тэнгэрт хадсан үнэтэй дүрэмт хувцас

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, орон нутгаас Улаанбаатарыг зорих иргэдийн урсгал нэмэгджээ. Зах худалдааны төвүүд хөл хөдөлгөөнд орж, эцэг эхчүүд  хүүхэд багачуудынхаа хичээлийн хэрэгсэл, цүнх, гутал шинэ дүрэмт хувцсыг бэлдэх томоохон ажилтай нүүр тулж байна. Энэ жил сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл ямар үнэтэй байгааг сурвалжлахаар “Нарантуул” зах, Дүнжингарав худалдааны төвийг зорилоо.


Олон хүн бужигнахаас өмнө хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхээр амралтын өдрөөр “Нарантуул” захыг зорих хүн цөөнгүй. Тор дүүрэн дэвтэр, хичээлийн хэрэгсэл, шинэ дүрэмт хувцас барьсан эцэг эхийнхээ гараас хөтөлсөн зургаан настан шинэхэн цүнхээ үүрсээр зөрж өнгөрөв. Тус худалдааны төвийн үүдээр ороход л хүүхдээ дагуулсаар дүрэмт хувцсыг нь сонирхож, хичээлийн хэрэгслийг нь цуглуулж буй эцэг эхчүүд олон.

УРД ХӨРШИД ҮЙЛДВЭРЛЭСЭН  ДҮРЭМТ ХУВЦАС ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙНХЭЭС ХЯМД

“Нарантуул” худалдааны төвд тав алхаад л дүрэмт хувцасны цамц төрөл төрлөөрөө байхтай таарна. Үнийн хувьд силк, сайн чанарынхаас хамаарч 10-15 мянган төгрөгийн үнэтэй.  Эрээн болон Гуанжу хотоос авчирч борлуулж буйг наймаачид хэлж байв. Цөөн лангуунд дүрэмт хувцасны төрөлжсөн худалдаа байх агаад мөн л урд хөршийнх аж. Үндэсний үйлдвэрлэлээс хэд дахин хямд буюу 30-80 мянган төгрөгийн үнэтэй борлуулж байв.

 Эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ аль болох нэг, хоёр  удаа өмсөөд бөөсөрдөггүй, даавуун, чанартай бас боломжийн үнэтэй дүрэмт хувцасны эрэлд гарчээ. Гэвч чанартай гэсэн дүрэмт хувцас нь үнэтэй байгааг ч дурдсан.

Энэ жил есдүгээр ангид суралцах охиндоо дүрэмт хувцас авахаар үнэ ханшийг нь сонирхож буй иргэн Н.Хандрагчаа “Урдаас оруулж ирсэн дүрэмт хувцасны өнгө нь тийм ч таалагдсангүй. Загварын хувьд “Батзүү” ХХК-тай төстэй боловч гаднах пиджакийг нь өмсөхийг сургуулиас нь хориглодог. Уг нь цамц, юбка, пиджак хосоороо 60-80 мянган төгрөгөөр худалдаалж буй нь боломжийн үнэтэй санагдаж байна. Гэхдээ нэгэнт л шинийг худалдан авч байгаа учраас чанартай нь илүү. Хямд үнэтэй цамц авахаар жил ч хүрэхгүй бөөсөрдөг. Ойролцоогоор гурван удаа цамцыг нь солих шаардлага гардаг. Гэхдээ зарим урдаас оруулж ирсэн цамц чанартай. Ер нь бол “Батзүү” ХХК-ийн дүрэмт хувцасны өнгө, материал их сайн, чанартай санагддаг ч үнэтэй байна. Нэг хүүхдэд хичээлийн хэрэгслийг нь бэлдэхэд дор хаяж 300 мянган төгрөг зарцуулж байна шүү дээ” гэлээ.

Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж буй иргэн Н.Пүрэвдэмбэрэл: "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж "Батзүү" ХХК, "Өүлэн менч" ХХК-ийн дүрэмт хувцсыг сонирхлоо. Материалын чанар сайн боловч үнэтэй байна. Би дунд ангийн хүүхдэдээ дүрэмт хувцасыг нь авахаар Дүнжингарав худалдааны төв ороод Нарантуул зах дээр ирж байгаа нь энэ. Уг нь материал сайн, боломжийн үнэтэй дүрэмт хувцас аваад өгчихмөөр байна. Яах вэ, урд хөршид үйлдвэрлэсэн дүрэмт хувцасны зарим нь бөөсөрдөггүй, бас хямд үнэтэй учраас боломжийн л санагддаг" гэлээ.

Худалдаачдын хувьд урд хөршөөс оруулж ирж буй дүрэмт хувцас нь үндэсний үйлдвэрлэлийнхтэй харьцуулахад материал нь нимгэн, халууцуулахгүй, бөөсрөхгүй гэх тайлбарыг хэлж байсан юм.  Урд хөршид үйлдвэрлэсэн дүрэмт хувцас бага ангийнх 30 мянган төгрөг бол дунд, ахлах анги 60-80 мянган төгрөгийн үнэтэй байв.

Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 хоног хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед “Бүтээлч үйлс” ХХ болон “Торгон хийц” ХХК, “Төмөр трейд” ХХК, “Батзүү” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Шилмэл загвар" ХХК зэрэг компани сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэн худалдаалж эхлээд буй. Үнийн хувьд 46-150 мянган төгрөгийн ханштай байна.  БСШУСЯ-наас загвар, стандартыг тодорхойлж өгсөн учраас дүрэмт хувцсыг ижил үнээр борлуулах ёстой гэж заасан. Гэвч аж ахуйн нэгжүүд үндсэн материалуудаа Япон, Солонгосоос оруулж ирсэн хэмээн бүтээгдэхүүнийхээ үнийг өөр өөр тогтоодог байна.

НЭГ ХҮҮХДЭД 200-300 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХ НЬ

Дараа нь “Дүнжингарав” худалдааны төвөөр орлоо. Тус худалдааны төвд “Батзүү” ХХК-ийн дүрэмт хувцас худалдаалж байв.

Бага ангийн сарафан, цамц, зангиа 49 мянга, эрэгтэй хүрэм, дотортой өмд, зангиа 69.900, дунд анги эмэгтэй хүрэм, юбка, цамц, зангиа 84 мянга, эрэгтэй хослол 86 мянга, ахлах ангийн эмэгтэй дүрэмт хувцасны хослол 106.000, эрэгтэй дүрэмт хувцас 108 мянган төгрөгийн үнээр тус тус худалдаалах аж.

Зарим эцэг эхчдүүдийн хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна. Зарим нь дээрх үнийг сонсоод л үнэтэй санагдсан уу өөр дүрэмт хувцас үзэхээр буцаж байв. Цөөн хэсэг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа харагдсан. Зээ охиндоо дүрэмт хувцасыг нь авч буй иргэн Ц.Нарангэрэлтэй цөөн хором ярилцав. Тэрбээр “Хөл хөдөлгөөн ихсэхээс өмнө зээ нарынхаа хичээлийн хэрэгслийг нь бэлдэж явна. Гадуур зах, худалдааны төвүүдээр дүрэмт хувцас сонирхлоо. Энэ жил “Батзүү” ХХК-ийн дүрэмт хувцас авахаар болж байна. Бөөсрөхгүй байх гэж бодож байна” гэлээ. Мөн иргэн П.Хулан “Үндэсний үйлдвэрлэлийн дүрэмт хувцас нь илүү чанартай гэж боддог. Чийг татдаггүй материалтай учраас хүүхдийн биед нь эвтэйхэн. Урд хөршөөс оруулж ирдэг цамц, дүрэмт хувцас чанарын шаардлага хангадаггүй. Цамц нь жил хүрэхгүй хугацаанд л бөөсөрч, хуучирдаг.  Үнийн хувьд өмнөх жилээс нэмэгдээгүй тогтмол ханштай байна” гэв.

“Батзүү” ХХК-ийн дүрэмт хувцас худалдаалж буй лангуунаас хэдхэн алхамын зайд хүүхдийн дүрэмт хувцасны цамц борлуулж байв. Урд хөршийн Гуанжу хотоос оруулж ирсэн, сайн чанарын цамц бүгд 17 мянган төгрөг гэх, бөөсөрдөггүй гэнэ.

Энэ жилийн тухайд эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг эрт базааж эхэлснийг наймаачид хэлж байна. Өдийд наймдугаар сарын 10-ны үед зах худалдааны төв ачаалал багатай, хичээлийн хэрэгсэл бэлдэх хүн цөөн байдаг бол энэ жил эцэг эхчүүд эртнээс бэлдэж эхэлсэн аж. Хэдийгээр жил бүрийн наймдугаар сарын 20-ны үеэс иргэдийн хөл хөдөлгөөн ихэсч, хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа гардаг ч  хичээлийн хэрэгсэл одоогийнхоос үнэд орж, олон хүн бужигнахаас өмнө амжиж хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг нь бэлдэх гэсэн эцэг эх олон байна. Тэд ч бас энэ тухай санал нэг байсан юм.

ДЭВТЭР, БАЛ, ЦҮНХНИЙ ҮНЭ ЭРС НЭМЭГДЖЭЭ

Дүрэмт хувцаснаас гадна хичээлийн дэвтэр, бал, цүнхний үнэ энэ жил нэмэгджээ. Дэвтэр, үзгэн бал 50-300 төгрөгөөр нэмэгдсэн бол цүнх 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж худалдаачид хэлж байна. Нарантуул захад үйлдвэрийн үнээр худалдаалж байгаа бол Дүнжингарав худалдааны төв дээр тодорхой үнийн нэмэгдэлтэй зарж байлаа. Харин Дүнжингаравын худалдаачдын зүгээс юанийн ханш өссөнтэй холбоотойгоор барааны үнэ нэмэгдсэн гэдгийг хэлж байлаа. Тухайлбал, Улаанбаатар дэвтэр 12 хуудастай нь 200 төгрөгөөс эхлээд 96 хуудастай дэвтэр 1500 төгрөгийн үнэтэй байгаа бол польш дэвтэр 350-1000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа юм. Дүнжингарав худалдааны төвд цүнхийг хамгийн хямд нь 35 мянгаас үнэтэй нь 110 мянган төгрөгөөр тус тус борлуулж байв. Харин “Нарантуул” захад 25-50 мянган төгрөгийн үнэтэй.

Энэ мэтчилэн нэг хүүхдэд хичээлийн хэрэгслийг нь бэлдэхэд хамгийн багадаа 200-300 мянган төгрөг зарцуулж буйг эцэг эхчүүд хэлж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-08-12 122.201.31.65

Tengert hadsan uneteiune barij baisnaas bolomjiin une bariad ** boloh olnor zarah bodlogo barich, humuus munge muutai yaduu bolohoor baahan hyatas huvtsas huuhduuddee avna daa.
Neg aild 2-oos huuhed surguulid yavaj baigaa shuu. Yasan naimaanii taktik surdaaggyu humuus be, surguuli ehleh ued todorhoi hugatsaagaar hyamdral zarlasanch bolno, tegeed ali boloh hyamd zaraachee

Avatar

Зочин 2019-08-12 202.9.42.176

Turuus huvtsas avah huuhduuded demjleg uzuuleh talaar huuhdiin baiguullaguud yarih heregtei baih

Avatar

БНМАУ 2019-08-12 64.119.23.74

Үндэсний үйлдвэрүүд л гэнэ.Алийн болгон чанаргүй бөөсөрдөг материалаар хийсэн хэт их үнэтэй хувцас шахаж ард түмнийг хулхидна.Ноднин анх удаа Сандайгаас хятад форм авсан хямдхан бас чанартай юм билээ.Манайхаан бие биенээ хулхидахаа больё

Avatar

Зочин 2019-08-12 59.153.114.178

manaihan bas ih tsamaan ard tumen dee.Jil bur l huuhdiinhee tsunh devter uzeg bal penal gutal huvtsas geed buh yumiig ni l shineer avj uguh geed uursdiigee tuilduulchihnaa.bi lav 1r angid ni l neg tsunh avch ugsun odoo boltol terenteuigee 5dugaar angidaa yavj l baina bolood l bna .Ungursun jil heregleed duusgaagui devter uzeg bal harandaa balluur bugdiig ni hadgalj baigaad l daraagiin hicheeliin jild ni heregleed bolood l bna.

Avatar

Зочин 2019-08-12 64.119.16.209

Сүүлийн жилүүдэд хүүхэддээ форм авахад материалын чанар эрс муудаж дөнгөнж л нэг жил өмсүүлсэн, анхны хувцасны материал чанартай 2 жил өмсүүлсэн. Батзүүгийн материал бол синтетик ихтэй индүүдэхээр л гялайгаал байдагш дээ. Эднийхийг урд хийлгэдэг гэж сонссондоо. Гайгүй чанартай нь захиалж хийлгэвэл шилмэл загвар, массын үйлдвэрлэлээс авбал өүлэн менч санагдсан шүү. Материалаа япон солонгос л гэж байсан гэхдээ тааруу л байна лээ. Нэг дэвтэр 200₮ байхад дүрэмт хувцсыг үнэтэй гээд яахавдээ.

Avatar

отгоо 2019-08-12 202.9.43.43

улсаас өгч байгаа хүүхдийн мөнгөөр нь чанартай форм хичээлийн хэрэглэл аваад өгөхөд юу нь болохгүй байхавдээ

Avatar

Зочин 2019-08-12 64.119.23.74

авилгалд хэдийг өгдөг бол бас сурах бичиг хугацаандаа хэвлэлтээс гардаггүй бас л далдын юм байх шиг.Шалгадаг хариуцдаг газар байна уу та минь ээ

Avatar

Бигэр 2019-08-12 202.9.43.165

Үндэсний үйлдвэрлэл гэхээр хүүхдийн форм биш л дээ. Монголчуудын худалдан чадвар муу. Мөн бүтээгдхүүний үнэ чанар 2 урвуу хамааралтай байдаг ш дээ. Мөнгөө төлсөн бол чанрыг нэхэж л таарна даа.

Avatar

Зочин 2019-08-12 103.212.117.134

Үндэсний үйлдвэрлэгчид гэж өндөр үнэтэй чанаргүй бүтээгдэхүүн хийдэг хүмүүс дээ.

Avatar

Ekheris 2019-08-12 182.160.0.151

Buh yumaa urdaas oruulj ireh ni hyamd biz.Undesnii uildverlelee demjih geheer davardag baihgui yu muusain yumnuud.

Avatar

Зочин 2019-08-12 43.250.125.252

Хүүхдийн дүрэмт хувцаснууд маш муу материалтай муу эсгүүртэй, худалдаж аваад заавал хувцас засварт өгч цахилгаан товч хийлгэх шаардлагатай. Биеэнд хэцүү хатуу яагаад ийм муу юм хийгээд бдгийн бэ

Avatar

зочин 2019-08-12 202.55.188.81

үндэсний үйлдвэрээ дэмжих гэхээр сурагчийн хувцас үнэтэй дээр нь улирлаа дуусгахгүй бѳѳсдѳѳд байдаг юм байна лээ ыи хүүддээ нэгдүгээр ангид нь 110.000 тѳгрѳгѳѳр формыг нь авч ѳгсѳн боловч бѳѳсдѳѳд хэрэггүй байсан 2 дугаар ангид нь эрээнээс 80 юаниар форм авч ѳгсѳн бѳѳсдѳѳгүй жилээ даасан энэ жил дахиад эрээнээс авч ѳгнѳ гэж бодож байгаа

Avatar

Зочин 2019-08-12 66.181.186.192

Үнэтэй ч байсан үндэснийхээ юмыг авъя.

Avatar

Зочин 2019-08-12 64.119.17.124

Тэглээ гээд оёдолчид биш эзэд нь баяжина шүү дээ

Avatar

Зочин 2019-08-12 64.119.23.74

Дээр нь авилгалд хагас нь

Avatar

Зочин 2019-08-12 122.201.31.210

Хүүхдэдээ мөнгө заралгүй яахав. Манайхан болжил өгвөл үнэгүй юм хэрэглэчих гээд байх юмаа. Тийм хямд чанартай хувцастай болъе гэвэл энэ олон жижиг үйлдвэрүүдийг болиод бүх хувцасыг 1 үйлдвэрт хийх хэрэгтэй. Монголчууд чаддагүймаа гэхэд хужаад том захиалгыг дуртай авад чанартай материалаар хямд гаргаад өгнө

Avatar

Зочин 2019-08-12 202.21.109.53

Монгол хүүхдүүд цэвэр ноос ноолууран материалаар хийсэн чанартай форм өмсөх ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж