Манзушир хийд рүү засмал зам тавиагүйгээс жуулчдын тоо багасчээ | News.MN

Манзушир хийд рүү засмал зам тавиагүйгээс жуулчдын тоо багасчээ

Манзушир хийд рүү засмал зам тавиагүйгээс жуулчдын тоо багасчээ

Модны холтос, үртэс, боргоцойгоор буга согоо, хүрэн баавгай, хандгай, янгир, аргалыг үзэсгэлэнт байгальтай нь өнгө хослуулан бүтээжээ. Мөн модны навч, байгалийн чулуу, хөвд ашиглан нүүдлийн шувууд, өхөөрдөм янзагыг уран зургаар илэрхийлсэн нь олны нүдэнд соньхон. Энэ мэт дахин давтагдашгүй, ховор, содон үзмэрүүдийг дэлгэсэн Манзушир хийдийн байгалийн музейгээс энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.


“БАЙГАЛИЙН МУЗЕЙГ ҮЗЭХЭЭСЭЭ ИЛҮҮ АМРАХ ГЭЖ ИРДЭГ”

Уг музейн тасалбар нь том хүн 1000, хүүхэд 500 төгрөгийн үнэтэй. Монгол Улсын хамгийн хямд төлбөртэй музей гэдгийг тайлбарлагч бүсгүй яриандаа онцолж байв. Энэ музейг үүсгэн байгуулагчдын нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэн агсны урласан байгалийн  төрөл бүрийн зүйл ашиглаж хийсэн ховор бүтээлүүдээс гадна чихмэлийн мастер Л.Цэвэл гуайн хийсэн Төв аймгийн нутагт дэвсгэрт амьдардаг ховор ан амьтдын чихмэлүүд байгалийн музейн сан хөмрөгийг бүрдүүлдэг аж.

Аялал жуулчлалын улиралд энэ музейгээр 1000 орчим хүн үйлчлүүлдэг. Энэ нь Монгол Улсад ирж буй гадаадын жуулчдын тоотой харьцуулахад маш бага тоо. Манзуширын хийд бол гадаадын жуулчдын зорин очдог байгалийн цогцолбор газруудын нэг. Тэр ч утгаараа зуны улиралд өдөрт дор хаяж гурван автобус жуулчин хүлээж авдаг гэдгийг ажилчид хэлж байв. Харамсалтай нь эдгээр жуулчин болон дотоодын амрагчид байгалийн музейг сонирхон танилцдаггүй байна.

Тавдугаар сараас хойш уг музейгээр том хүн гэхэд 4550, хүүхэд 4118 бол гадаадын 777 жуулчин л үйлчлүүлээд байгаа гэнэ.

“Анх 1969 онд Ю.Цэдэнбал дарга Манзушир хийд орчмын энэ газрыг хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх соёл амралтын газар байгуулах үүрэг даалгаврыг өгсний дагуу 1973 онд нэг давхар чулуун байгалийн музейн барилгыг ашиглалтад оруулсан түүхтэй.

Манзушир хийдийг зорин ирсэн хүмүүсийн ихэнх нь байгальд амардаг. Тэдний дөрөвний нэг нь л манай музейгээр үйлчлүүлдэг. Гадаадын жуулчдын хувьд ч зуны улиралд олноор ирдэг мөртлөө музейг ер үзэж сонирхдоггүй. Энэ нь манай Монголын аялал жуулчлалын компаниудтай л холбоотой байх” хэмээн тус музейн улирлын тайлбарлагч Э.Оюун ярьсан юм.

Энэ үеэр нэгэн эмэгтэй музей сонирхохоор иржээ. Тэрбээр үүдэнд хадсан “Том хүн 1000, хүүхэд 500 төгрөг” гэсэн бичгийг уншаад, “Би мөнгөгүй гараад ирсэн байна. Иргэдэд төлбөртэй үзүүлдэг юм уу” гэж асуугаад буцав.

Түүний араас гэр бүлээрээ музейг үзэхээр хэсэг хүмүүс тасалбар худалдан авав. Ач, зээ нартаа үзмэр тайлбарлаж буй Х.Бүдхүү гуай хэлэхдээ “Миний хувьд хүүхдүүдтэйгээ амарч, зугаалж явна. Өмнө нь Манзуширийн хийдэд ирж байсан ч байгалийн музейг нь сонирхон харж байгаагүй юм байна. Энэ байгалийн түүхийн музейд тун сонирхолтой сайхан байгалийн ховор сонин үзмэрүүдийг дэлгэжээ. Үнэндээ Манзуширын хийд гээд үзэх юм байхгүй шүү дээ. Тиймээс ч хүмүүсийн ихэнх нь байгальд нь амарч, зугаалах гэж ирдэг байх. Миний бодлоор энэ байгалийн музейгээ сайн сурталчилж, ач холбогдлыг нь илүү таниулах хэрэгтэй юм шиг санагдлаа. Тэгвэл хүмүүс илүү их мэдээлэлтэй болж, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах байх гэж бодож байна” гэв.

Байгалийн музейн үзмэр дэх ан амьтдын чихмэл, байгалийн бүтээлүүдийг 1970, 1980-аад онд хийсэн бөгөөд одоо хадгалалт хамгаалалтаас гадна үзмэрээ шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарч байгааг мэргэжилтнүүд учирлаж байлаа.

ЗАСМАЛ ЗАМ ТАВИАГҮЙГЭЭС ЖУУЛЧДЫН ТОО БАГАСЧ БАЙНА

Төв аймгийн Зуунмод хотоос зүүн хойш найман километр, Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газарт далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд Манзуширийн хийдийн туурь оршино. Уг хийд нь Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших ажээ. Байгалийн дархан цаазат энэ газар руу нэвтрэхэд том хүн 300 төгрөг үүдний харуулд тушаав.

Энэ зуны усархаг борооны улмаас Манзушир хийд хүртэлх шороон зам нэлээд эвдэрч, машин явахад хүндрэлтэй болжээ. Хад асгатай, шавар, устай бэрх замыг туулж, Манзушир хийдэд ирэхэд хашаан гаднах шороон талбай суудлын машин, автобусаар дүүрчээ. Зарим нь бүр дураараа ногоон зүлгэн дээр машинаа байрлуулсан байв. Гадна, дотны жуулчдын хөлд дарагдсан энэ байгалийн цогцолбор газарт энд тэндгүй машин сүлжилдэн, модон дундуур зам гаргасан харагдана. Гэр бүл, найз нөхөд, ах дүүгээрээ амарч зугаалж буй дотоодын аялагчид ихэнх хувийг эзэлж байлаа. Ганц нэг гадаадын жуулчин хэлмэрчийн хамт явж байхтай тааралдав. Тэдний зарим нь хийдийн үүдэнд худалдаалж байсан шашины эд зүйл сонирхон худалдан авч байсан юм.

Аймгийн удирдлагууд жил бүр л Манзушир хийд хүртэлх найман километр засмал зам барих ажлыг ярьдаг ч ажил болгон хэрэгжүүлэхгүй байсаар өдийг хүрчээ. Засмал замын ажлыг эхлүүлэх талаар иргэд удаа дараа холбогдох газруудад нь хүсэлтээ хүргүүлсэн боловч ямар ч үр дүн гараагүй байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР 2018 ОНД СЭРГЭЭН ЗАСВАРЛАХААР БОЛЖЭЭ, ГЭВЧ…

Манзушир хийдийг түүхэн дурсгалт, соёл, шашин аялал жуулчлалын төв болгох зураг төслийг 2018 онд боловсруулжээ. Гэвч өнөөдөр сэргээн засварлалтын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.

Уг хийдийн шашны музей буюу Манзушир хутагтын сэрүүн лавринг зорин очиход цөөн хэдэн хүн музейг сонирхож байв. Музейн хуучны фото зураг болон сэргээн засварлахаар батлагдсан шинэ зураг төслийг нь харьцуулан тавьснаас өөр үзмэр байсангүй.

Шашны музейн манаачаар 26 жил ажиллаж буй П.Дэмбэрэлмолом “Манзушир хийдийн хуучны туурийг 2018 онд Засгийн газрын тогтоолоор шашин, соёл, аялал жуулчлалын төв болгохоор сэргээн засварлах зураг төслийг гарчихсан байгаа. Гэвч өдийг хүртэл хөрөнгө санхүүжилт нь шийдэгдэж өгөхгүй байна. Өнгөрөгч 2018 оны аравдугаар сард Түүх, архелогийн хүрээлэнгээс авран хамгаалах малтлагыг бас хийсэн. Шинээр сэргээн засварлах зураг төслийн дагуу бүтээн байгуулбал гадны олон жуулчинг татсан аялал жуулчлалын цэг болох боломж бий. Одоогийн үйл ажиллагаа явуулж буй шашины музейн байрны хадгалалт хамгаалалт, хаалганы бэхэлгээ муу учраас үнэт үзмэрийг дэлгэн тавих боломжгүй” гэдгийг хэлж байв.

Халхын тамгатай долоон хутагтын тэргүүн Манзушир хутагтын хийдийг 1733 онд Монголын анхны хувилгаан Агваанлувсанжамбалданзан Богд уулын энгэр Ачит Дүйнхэр булгийн эхэнд шав тавьж, сүсэгтэн олны өргөл 800 лан мөнгөөр сүм бариулсан нь энэ хийдийн эхлэл байжээ. Энэ хийдэд 350 гаруй лам нар ном хурдаг байсан бөгөөд 14-17 сүм дуган байсан гэдэг. Манзушир хийдэд 1907 онд дархан Намжилдагвын 1460 лан алт мөнгөөр бүтээсэн дэлхийд хосгүй ганцхан Сандуйжүд, Доржсодво судрууд залагдаж байсан түүхтэй. Хожим 1937 онд сүүлчийн зургадугаар хутагт Цэрэндоржийг хэлмэгдүүлж цаазалсны дараа уг хийдийн 50 гаруй лам нарыг мөн шийтгэж, хийдийг нураасан байна.

Бурхан шашны 200 гаруй жилийн түүхтэй хийдийн Манзушир хутагтын зуны сэрүүн лаврины суурин дээр нь дахин 1992 онд байгуулж, шашны холбогдолтой музей болгожээ.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

naagi 2019-08-12 122.201.23.84

Төв аймаг өөрсдөө эхлээд Манзшур хийдээ, музейгээ сэтгэл гаргаад гадаад дотоодын жуулчид очоод нүд баясгахаар болгочихдоо. Мөнгө аваад л байдаг мөртлөө тэр мөнгөө юунд зарцуулдаг юм бэ

Avatar

Зочин 2019-08-12 150.129.140.234

Хөгжиж өгдөггүй ганцхан аймаг нь Төв. Улаантны талын коммунист аймаг шүү дээ. Уг нь Улаанбаатар хотын дагуул хот гээд хөгжүүлбэл амархан. Даанч болохгүй юм даа. Их л муухай энерги нөлөөлдөг байх. Энхболд чинь энэ аймгийн баастай бурхан. Гэвч тэр муриад зогсохгүй хамаг өнгөтэй өөдтэй бүхнийг нь самарчихсан.

Avatar

2019-08-12 202.9.43.3

Наад музей чинь дандаа хаалттай байдаг.
Нэгэнт тэнд очсон юм чинь бүгдээрээ л үзэхийг хүсдэг.
Даанч дандаа хаалттай байдаг.

Avatar

Зочин 2019-08-12 62.232.167.210

Би наад Манзуширийн хийд дээр чинь хэдэн жилийн өмнө очоод урам хугарсан. Гадаадын жуулчдад ийм юм ч үзүүлэх гэж дээ. Тэнд байх орон нутгийн музэй нь гэж нурж унах гэж байгаа маш болхи байшинтай,, үзмэрүүд нь дэндүү ядмаг. Ийм холоос ирж юм үзэх гэсэн хүн бол нурсан хэдэн балгасыг л харсан болоод өнгөрч байгаа юм. Дахиж хүн энд ирэхгүй ээ, би ч очихгүй.

Avatar

Элбэгдоржоо нусаа нийж сурдаа 2019-08-12 23.129.64.158

НУС.МН Нусаа нийж сурдаа

Avatar

Зочин 2019-08-12 122.201.24.122

Nusaa bol gudamj talbaid saihan niij baigaasdee. Busdad zaaj ugch bolohuu

Avatar

төмөраө 2019-08-12 66.181.160.119

зам тавилаа ч үзэж харах юм байхгүй шүү дээ шал дэмий баахан мөнгө үрнэ

Avatar

Ard 2019-08-12 24.46.98.145

Televiz,interneteer surtalchilj,handivaar sergeej b.o

Avatar

zochin 2019-08-12 64.119.26.20

Tsedenbalaa bas magtax aa martsangui yu… kkkk

Avatar

Зочин 2019-08-12 99.241.37.76

gulug min ci ter buurain buyand uheegui amid baij baigaagaa medej aav zulbasag min.

Avatar

Зочин 2019-08-12 64.119.21.206

Sh aana biz tsedenbal sta mongolyg orosyn muj bolgoh orgodol chireed gvij bsnyg yu gehew. Baga daldaigaarai g*** min

Avatar

халх 2019-08-12 66.181.179.108

комнист багтай урвагчууд мөн ч их сүйтэгсэн дээ.

Avatar

Зочин 2019-08-12 175.38.157.122

Төв Аймаг хамгийн боломжтой аймаг байж зам аа тавиач ээ

Avatar

zochin 2019-08-12 202.179.26.9

uls oron baitugaa ,torson nutgaa ood n tatchaa mededggui M.Enchbold odoo buch chorongo ulsad too esoor n tuschaa. Chi bol unen zovoor er baijaagui, barag l zugeer suuj baigaad daaj davschgui ulsiin chorongiig zusalsan ,odoo schorond uldsen nasaa ongoruul

Avatar

Иргэн 2019-08-12 45.56.104.137

Өнгөрсөн амралтын өдөр тийшээ явсан, зам гэж там байна лээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт багтдаг гэж мөнгө хураагч нь хэлж байна лээ. Ядаж л сайжруулсан зам тавьж болно доо, үнэхээр сэтгэлгүй. Тэгсэн хэрнээ ичих ч үгүй мөнгө нэхэхдээ сайн. Ой модонд нь цэвэрлэгээ хийх болчихсон байна лээ, ер нь л ямар ч сэтгэлгүй нь юм юмнаас харагдаж байсныг хэлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-08-12 66.181.161.119

Зам тавих хэрэггүй ээ бардакны газар болоод удлаа энхболдуудын суганы үс хүрэлбаатар гэгч ждүчин хэдэн шавар гэр бариад энэ амны эзэн болоод удаж байна. Ариун дагшин газрыг бузрын архины орон болгосон энхболдууд хүрэлбаатар/ерөнхий аудиторын суудлыг худалдаж аваад ждү нь илэрч огцорсон/ нар улсын төсвөөр зам тавиад өөрсдөө хувьчилж авах санаатай худлаа юм бичүүлж байна

Avatar

сдөг 2019-08-12 192.82.65.181

тэр ч хэнд хэрэггүй зүүнбаяны зам гэснээс гол жуулчны газар руу зам тавих ухаан байхгүй тэнэг

Avatar

төрийн мөнгө нэхсэн хүмүүс 2019-08-12 91.250.242.12

болж үз юууч хийхгүй байж мөнгө нэхсэн хүмүүс ядаж хир буртагнаасаа салмаар байна

Avatar

Зочин 2019-08-12 103.229.123.208

МАЛЧИД ТА НАР МИНЬ МАЛАА САЙН МАЛАЛДАГ . ТА НАРЫГ МААНЬ ХАРИН ЭНХБОЛДУУД ЧИНЬ ДУТАХГҮЙ САЙН МАЛАЛДАГ ШҮҮ .

Avatar

Иргэн 2019-08-12 64.119.21.114

ХЭДЭН ЭНХБОЛДТОНГУУД МӨН Ч ОЛОН УДАА НУТГААСАА УИХ-д СУУЛАА. АЙМАГИЙН 2 ДАРГА Ч МӨН АДИЛ ДАХИН ДАХИН ДАРГА БОЛНО. ТЭГЭЭД ЮУ Ч ХИЙХГҮЙ. ОЛОН ЖИЛ КАЛЁНДАРЬ СУДАР ТАРААХААС ӨӨР ЮМ ХИЙСЭНГҮЙ. БАС ӨШӨӨ ХОРСОЛ НЬ ТАЙЛАГДАДГҮЙ. ИЙМ Л ХҮМҮҮС ДЭЭ. ХАМГИЙН ХАЧИРХАЛТАЙ НЬ ТӨВ АЙМАГЧУУД ДАХИН ДАХИН СОНГООД Л БАЙДАГ. ӨӨРСДӨӨ ИЙМ СОНГОЛТ ХИЙЧЭЭД ГОНГИНООД ЯАХАВ ДЭЭЭЭЭ !!!!!! КККККККККККККККККК

Avatar

zochin 2019-08-12 122.201.23.84

Төв аймгийнхан Манзшур хийдээ сэргээхээр тохижуулалт, очоод хүн үйлчлүүлэх нэг ч юм хийгээгүй байж юун засмал зам. Тэгэхэд Пүрэвбат ламын байгуулсан аглаг бүтээлийн хийд дэргэд нь хамаагүй аятайхан үйлчилгээ, тохижилттой

Avatar

Зочин 2019-08-12 122.201.24.122

Ha ha ene unen shuu . MANZUSHIR hiid geed huduu gadaaguibaasan tiim l gaxa daa

Avatar

Зочин 2019-08-12 203.169.49.124

Ядаж кофе шоп, боловсон 00 байдаг юм уу?

Avatar

Зочин 2019-08-12 66.181.180.88

Төв аймгийнхныг шанага нь 5, шавхруу нь 2 гдг үнэн шүү ороод очиход аяганы амсар зуулгадаггүй айлууд нилээнтэй таарч бсн. Энэ гоё газраа жоохон тохижуулахад яанаа арчаагүй

Avatar

Зочин 2019-08-12 122.201.24.122

Shanaga ni 5,shavhruu ni 3, chi tsergiin huu baina utas zuugee nemeed ugchihuuch gesen gejuugaamdaa

Avatar

Зочин 2019-08-12 122.201.24.122

…bas tuul goloor garaagui tugaliig ni saagaagui uneegiin saasiim shanaga ni tav shavhruu gurav, tsergiin huu baina utas zuugee nemeed uguurei gesen gedeg shuu

Avatar

Зочин 2019-08-12 49.0.165.5

Төв аймгийнхан арай дэндүү шүү та нар. Орой 10 өнгөрч ороод цай хоол ололгүй хэд тойроод буцсан даа. Холын гийчинд аяганы амсар зуулгахгүй хэвтэж элэнцэгний чинь засмал

Avatar

zam tavi 2019-08-12 202.21.112.37

Enkold ahdaa heleechee
Sukhbat avargada heleechee

Avatar

иргэн 2019-08-12 103.80.210.107

Энэ зун зорьж очсон музей нь хаалттай байсан. Ер нь үйлчилгээ юу ч байхгүй. Хаана юу байгаа ямар замаар яаж очиж үзэх зэрэг нь ойлгомжгүй байсан. Танилцуулга самбар нь бүр бүдгэрээд бараг уншигдахааргүй болсон байна лээ.

Avatar

Зочин 2019-08-12 202.55.188.43

ochhoor haalttai bdag,bas boroo ihte uete taarj ochhod haalttai boroo d norood zolig,gants haluun tsai coffee ni gazar neeldee

Avatar

Зочин 2019-08-12 182.160.33.205

төв аймгийн нөхдийн сэтгэл дутаж байна. миеэгийн гар хөлнүүд зайгаа тавиач ээ.

Avatar

Зочин 2019-08-12 122.201.24.122

Hogiin aimag yum bishuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж