Долоо хоногийн өрнийн зурхай 2019.VIII.12-2019.VIII.18

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.VIII.12-2019.VIII.18

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.VIII.12-2019.VIII.18

News агентлаг энэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.


ХОНЬ

Мөнгө, санхүүгийн өөрчлөлт гарна. Аливааг сайтар судалж, мэдсэний дараа шийдвэрээ гаргаарай. Өнгөрсөн үйл хэрэгт харамсаж гуних хэрэггүй. Үүний оронд ирээдүйгээ бодож, хичээх хэрэгтэй.  Хүнд хэцүү асуудалтай тулгарвал бусдаас тусламж хүсэх хэрэгтэй. Эргэн тойрны хэн ч байсан танд өгөөмөр хандах болно. Хосууд хамтдаа илүү их зүйлийг бүтээж чадна.

ҮХЭР

Зөн совин, сэрэл мэдрэмжээ үл ойшоох хэрэггүй. Энэ нь болзошгүй таагүй үйл явдлаас сэргийлж чадна. Эдгээр өдрүүдэд та өөртөө аз тохионо гэж найдах хэрэггүй. Амьдрал танаас тэсвэр, хатуужлыг шаардаж байна. Өдөр бүрийн ажил хэргээ чамбай гүйцэтгэж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Санхүүгийн байдал тогтвортой байна.

ХАМТАТГАХ

Эрч хүчтэй, өөдрөг өдрүүд хүлээж байна. Зочин хүлээж авах эсвэл тэмдэглэлт баяр тохиох бололтой. Энэ долоо хоногт та ажил төрөл гэхээсээ илүү гэр орны үйл хэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрт тулгарсан асуудлыг бие даан шийдэх хэрэгтэй. Заримдаа бусдын зөвлөгөө буруу байх нь бий. Алдсан байлаа ч өөртөө хэт шүүмжлэлтэй хандаж, сэтгэл санаагаар унах хэрэггүй.

МЭЛХИЙ

Ирж буй долоо хоногт та анхаарлын төвд байх болно. Ажлын санал, уулзалт, ярилцлага ар араасаа цуварч, санхүүгийн хувьд ч хэд хэдэн ашигтай хөрөнгө оруулалт хийж чадна. Төсөл хөтөлбөр эхлүүлж, шинэ ажилд анкет бөглөөрэй. Дотоод чанар, нууцлаг байдал давамгайлсан өдрүүд таныг хүлээж байна. Шалтгаангүйгээр догдолж, сэтгэл санаа туйлын эмзэг байх бололтой.

АРСЛАН

Танд шийдвэрлэх ёстой олон асуудал тулгарна. Асуудлаас зугтахын оронд шийдвэрлэх арга замыг хайх хэрэгтэй. Ажил, бизнест өөрийн хүч чадлыг хэтрүүлэн үнэлснээс алдагдал хүлээж болзошгүй. Хэт ачаалалтай ажиллах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Ялангуяа оюуны ядаргаа болон сэтгэл гутралд автах магадлалтай.  Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал эрс сайжирна. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.

ОХИН

Том зүйл худалдан авах, өндөр өртөгтэй гэрээ хэлцэл байгуулахад тохиромжгүй. Зээл авахаар хөөцөлдөж буй бол эргэн төлөх чадвараа сайтар магадлаарай. Амьдралын туршид холбоотой байх хэн нэгэнтэй танилцах эсвэл эргэн холбогдож магадгүй. Гадны орнуудын соёл, ёс заншилд нэлээд татагдаж, судлах бололтой.

ЖИНЛҮҮР

Шинэ сонирхолтой адал явдал таныг хүлээж байна. Бусдад сул талаа харуулах, нууцаа алдахаас сэрэмжлээрэй. Өөрийгөө гутаах, нэр хүндээ алдахаас болгоомжлоорой. Эрч хүч, амьдралын идэвх өндөр байхыг ашиглаж, хийх ёстой ч хойш тавьсан ажлаа цэгцлэхэд гэмгүй. Өөрийн хийх ёстой зүйлээ бусдад найдах хэрэггүй.

ХИЛЭНЦЭТ

Бүтээлч салбарт ажилладаг хүмүүсийн хувьд туйлын таатай долоо хоног байх болно. Удаан хугацааны хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, багагүй мөнгө олох бололтой. Санхүүгийн тал дээр од эрхэс таныг ивээх болно. Ажлын талбарт зарим нэг төсөл төлөвлөгөө саатаж, таныг бухимдуулж болзошгүй. Тохиромжтой цаг ирэхийг хүлээх нь зүйтэй. Гэр бүлийн амьдрал тайван, элдэв асуудалгүй байх болно.

НУМ

Сэтгэлийн хөдөлгөөн, өөрчлөлт мэдрэгдэнэ. Танд амжилт, мөнгийг өөртөө татах хэд хэдэн завшаан ирэх болно. Зорилгодоо хүрэхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Сайн удирдах чадвар аз хоёр хосолсны ачаар та амжилтад хүрэх болно. Онцгой ажлын боломж гэнэт гарч ирнэ. Олон нийтийн арга хэмжээ хэн нэгэн онцгой хүнтэй учрах боломж олгоно.

МАТАР

Таны нийгмийн идэвх сэргэх бөгөөд олон нийтийн ажилд оролцож, цагийг маш зугаатай өнгөрүүлэх болно. Та маш их урилга хүлээж авах бөгөөд энэ олон арга хэмжээний алинд нь орохоо шийдэх гэж нэлээд бодох бололтой. Ямар ч сонголт хийсэн сэтгэл хангалуун байх болно. Таны бүтээлч байдал нэмэгдсэнээр амжилтад хүрнэ. Та өнөөдөр ямар ч ажил хийсэн гайхалтай эрч хүчтэй байж чадна. Романтик учрал таныг хүлээж байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хосоо хайж олохыг хичээ.

ХУМХ

Долоо хоногийн эхээр зарим хүмүүс хайр дурлалын асуудал дээр хайртыгаа хуурч магадгүй. Маш их ажлын ачаалал гарч ирэх бололтой. Аль болох туршлагатай хүмүүстэй ярилцан тэдгээрийн санхүүгийн мэдлэгийн ашиг тусыг ашиглах хэрэгтэй. Хэрвээ таны бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдвал ямар ч асуудал гарахгүй. Төгс байдлыг эрхэмлэгч тул ямар ч жижиг асуудлыг анхаарахгүй өнгөрнө гэж байдаггүй. Энэ байдал чинь ажилдаа амжилт гаргахад тусална.

ЗАГАС

Долоо хоногийн эхээр хурц асуудлууд ба хямралтай нөхцөл байдлаа сайжруулахад таатай байна. Ойр дотны хүмүүс эсвэл ажлын хамт олны хэн нэг нь таны урмыг хугалж болзошгүй. Долоо хоногийн дундуур хэтэрхий их энерги, эрч хүчээ зохицуулах хэрэгтэй. Мэргэжлийн үйл ажиллагаанд санхүүгийн том алдагдал хүлээх бололтой. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн алдагдлаас сэргийлэн бичиг баримт бүрдүүлэх, арилжаа наймаа хийхдээ их анхааралтай байх хэрэгтэй. Аливаа сөргөлдөөн, зөрчлөөс зайлсхийгээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж