Аваргуудын эзгүйд Б.Амарзаяа начин түрүүлж, 10 саятан болов

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Аваргуудын эзгүйд Б.Амарзаяа начин түрүүлж, 10 саятан болов

Аваргуудын эзгүйд Б.Амарзаяа начин түрүүлж, 10 саятан болов

Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд Хүй долоон худагийн Монгол наадам цогцорборт болж, наадмын дайтай наадам боллоо. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба, Э.Оюунболд, Улсын арслан П.Бүрэнтөгс тэргүүтэй 128 бөх барилдаж, наадамчин олноо баясгалаа. Барилдаанд Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Улсын начин Б.Амарзаяа түрүүлж, Л.Лха-Очир үзүүрлэжээ. Барилдааны их шөвөгт Улсын заан М.Өсөхбаяр, М.Бямбадорж нар үлдсэн байна.

Улсын аваргууд хүрэлцэн ирж барилдсан барилдааны үзэгч ч олон байв. Харамсалтай нь энэ барилдааныг аваргууд эрт дуусгасан. Ч.Санжаадамба аваргыг хоёрын даваанд сумын заан н.Хишигбаатар давсан бол Э.Оюунболд аварга хоёр давсан ч хувийн шалтгаанаар өчигдөр наадмын талбайд очсонгүй. Наадмын допингийн асуудалтай зэрэгцэн авто замын наадмын барилдаан ч олны анхааралд байлаа.

Түүхт ойгоо тэмдэглэж буй авто замынхан түрүү бөхийг 10 сая, үзүүрлэсэн бөхийг таван сая төгрөгөөр урамшуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж