Индонезийн Жакарта хотод энэ амралтын өдрүүдэд болсон рагбигийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй баг шагналт дөрөвдүгээр байрыг эзэллээ.
Дасгалжуулагч Г.Дашдэндэвийн удирдлага дор 12 тамирчин оролцож, нэгэн түүхэн амжилтын эзэн болсон байна.
Манай баг хэсэгтээ Узбекистаныг 19:0, талбайн эзэн Индонезийн багийг 19:12-оор хожиж, хэсгийн нэгдүгээр байраар шалгарчээ. Улмаар хагас шигшээд Тайландын багтай тоглож, 26:0 онооны харьцаагаар хожигдон дөрөвдүгээр байр эзлэв.
Монголын рагбийн шигшээ баг 2010, 2011 онуудад болсон Азийн спортын наадам, Шанхайн Рагби-7 цувралуудад оролцож байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа Азийн цомын тэмцээнд хоёр хожил шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарлаа.