Тагнуулын ерөнхий газар иргэд, ААН-ээс мэдээлэл байнга хүлээн авч байна | News.MN

Тагнуулын ерөнхий газар иргэд, ААН-ээс мэдээлэл байнга хүлээн авч байна

Тагнуулын ерөнхий газар иргэд, ААН-ээс мэдээлэл байнга хүлээн авч байна

Тагнуулын ерөнхий газар иргэд, ААН-ээс мэдээлэл байнга хүлээн авч байна

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргаж болно” гэж заажээ.

Түүнийг үндэслэн Тагнуулын ерөнхий газар иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, гомдол, мэдээлэл хүлээн авах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор 2006 оноос тусгай дугаар 1800-1280 /энгийн утасны тарифтай/-аар үйлчилгээ үзүүлж буй юм.

Энэ оны наймдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тагнуулын байгууллагын харьяалан шалгах гэмт хэргийн талаар иргэд, аж ахуйн нэгжээс мэдээлэл авч, хамтран ажиллах тусгай дугаар “106” /үнэ төлбөргүй/ үйлчилгээ нэвтрүүлжээ. Иймд иргэн бүхэн тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, хүсэлт гаргах, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллээ 1800-1280, 106 дугаарын утсанд өгч болох юм байна.

Эх сурвалж: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-08-11 64.119.23.154

Зөвөө зөв Тагнуул төрийн байгууллага биз дээ.

Avatar

цфуж 2019-08-11 45.51.191.129

Монголчууд социализмын үеэс МАТААСЧИН болцгоосон, буцааж сэргээх нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж