Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргаж болно” гэж заажээ.
Түүнийг үндэслэн Тагнуулын ерөнхий газар иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, гомдол, мэдээлэл хүлээн авах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор 2006 оноос тусгай дугаар 1800-1280 /энгийн утасны тарифтай/-аар үйлчилгээ үзүүлж буй юм.
Энэ оны наймдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тагнуулын байгууллагын харьяалан шалгах гэмт хэргийн талаар иргэд, аж ахуйн нэгжээс мэдээлэл авч, хамтран ажиллах тусгай дугаар “106” /үнэ төлбөргүй/ үйлчилгээ нэвтрүүлжээ. Иймд иргэн бүхэн тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, хүсэлт гаргах, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллээ 1800-1280, 106 дугаарын утсанд өгч болох юм байна.
Эх сурвалж: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР