Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно | News.MN

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно

Улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.

Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм.

Уг хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 12-ныг хүртэл хойшлуулж, шүүх бүрэлдэхүүнийг томилох эсэх хурал болсон. Гэвч шүүгдэгчийн уг хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзсан билээ.

Маргааш буюу наймдугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцохоор болжээ. Өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан билээ. Энэ дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн, ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нар шүүх хуралд оролцох аж.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-08-11 66.181.181.30

Нямдорж Батзандан нарын МАНАН-ын попуудын дэглэсэн жүжиг сонирхолтой болох бизээ

Avatar

Зочин 2019-08-11 139.5.219.86

Ардчиллын удирдагч Зориг агсныг яргалж жигшvvртэйгээр алсан алуурчдыг илрvvлсэн дэлхийн шилдэг тагнуулч Хурц болон бусад тагнуулчид, хуулийн байгууллагын ажилтнуудыг Зоригийг алсан захиалга егсен Увс мафийн бvлэглэлийн толгойлогч Нямка сайдын хvcлээр шvvнэ гэдэг байж болшгvй асуудал! Нямкаг хурдан барьж хорьж Зоригийн аллагын захиалагч хэргээр нь ялыг нь егехийг шаардаж байна! Нямдорж евее еерее энэ хуралд сууж шvvxийг дарамталж еерийн талд шийдвэр гаргуулна гэлvv xятадын тагнуулч Нямка гуай.

Avatar

иргэн 2019-08-11 202.179.24.143

Хурцын Шүүх хурлыг Иргэд олон нийт маш их Анхааралтай ажиглана ш дээ , Шүүхийнхээ Битгий л Ард олноо Доромжилсон Хөөн хэлэлцэх хугацаа дууссан энэ тэр гээрэй дээ,

Avatar

Зочин 2019-08-11 180.150.80.211

SHUDARGA L SHUUGEEREIDEE….ERHEM SHUUGCHDEE……AVILGALAASAA SALNASHUU…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж