ОХУ-ын хойд хэсгийн Северодвинск болон Архангелск хоёр хотын оршин суугчид их хэмжээгээр иод нөөцлөх болжээ. Энэ нь ойролцоох цэргийн баазад нууцлаг дэлбэрэлт болж, цацраг идэвхт бодис алдагдсан байж болзошгүй аюулаас сэрэмжлэх арга хэмжээ аж.
Иод нь цацраг идэвхт бодисын үйлчлэлийг саармагжуулдаг байна. Хотын эмийн сангийн ажилтнуудын мэдээлснээр хүмүүс их хэмжээгээр иод худалдан авах болжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр пуужингийн хөдөлгүүр дэлбэрсний улмаас хоёр хүн амь үрэгдэж, зургаан хүн гэмтэж бэртсэн байна. Дэлбэрэлт болсон газарт пуужингийн хөдөлгүүрт шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэдэг аж.
Цацрагийн хэмжээ Северодвинск хотын орчим хэвийн хэмжээнээс 20 дахин, Нёнокса орчим 30 дахин их байгааг “Greenpeace” байгууллагаас мэдээлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ