Хэнгэрэг нь хүний гадна чихнээс 2-2,4 см дотогш байрладаг, цааснаас нимгэн ч тэр бүр хурдан хагардаггүй, эрүүл байвал гялтганаад, сувдан өнгөтэй харагддаг байна. Ээжүүд бага насны хүүхдийнхээ хулхийг хөвөнгөөр зөөлөн эргүүлээд, маш болгоомжтой, хэнгэргийг гэмтээхгүйгээр цэвэрлэх ёстойг эмч мэргэжилтнүүд зөвлөжээ. Мөн аль болох янз бүрийн төмөр, модоор ухахгүй байхыг анхааруулж буй юм.
Хүн байгалиас хуурай, нойтон гэсэн хулхитай төрдөг. Нойтон хулхи нь удамшлын шалтгаантай бол хуурай хулхиуд нь зуурамтгай чанартай. Арван хүүхэд төрөхөд 8 нь хуурай хулхи, 2 нь нойтон хулхитай байдаг аж. Чихний хөндийд үсний хүүдий, мэдрэлийн судсууд байдаг учир чих цэвэрлэж байгаад сувгийг нь шархлуулж гэмтээх тохиолдол их гардаг байна. Бидний хүрээлэн буй гадаад орчин нян, бактер элбэг учир гадна чихний үрэвсэл үүсгэх аюултай аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ