Д.Анар харцагыг суурь хонь, 20 сая төгрөгөөр мялаажээ

Хуучирсан мэдээ: 2019.08.11-нд нийтлэгдсэн

Д.Анар харцагыг суурь хонь, 20 сая төгрөгөөр мялаажээ

Д.Анар харцагыг суурь хонь, 20 сая төгрөгөөр мялаажээ

Тулгар төрийн 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд зургаа давж, Монгол Улсын харцага цол хүртсэн Д.Анарын цолны мялаалга наадам энэ сарын 9-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд болжээ.

Тус наадмын хүчит бөхийн барилдаанд улсын начин Б.Серик түрүүлж, аймгийн арслан Д.Мөнхбат үзүүрлэсэн байна. Төрөлх нутгийнхан нь шинэхэн харцагаа нэг суурь хонь, 20 сая төгрөгөөр мялаажээ.

Д.Анар 2011 оноос үндэсний бөхөөр идэвхтэй хичээллэж, 2012 онд аймгийн начин, 2014 онд аймгийн арслан тус тус хүртсэн байна. 2015 онд дөрвийн даваанд Улсын аварга Г.Эрхэмбаярыг давж, тавын даваанд улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон. 2016 онд дөрвийн даваанд улсын начин Б.Сугаржаргалыг давж, тавын даваанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай тунаж барилдан давж Монгол Улсын Начин цол хүртсэн юм.

Энэ жил төрийн их баяр наадмын тавын даваанд Улсын начин Д.Амарсайханыг, зургаагийн даваанд Улсын харцага Б.Бат-Өлзийг давж Улсын харцага цол хүртсэн билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж