Читад “Халхын голын ахан дүүс” хамтарсан үзэсгэлэн дэлгэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.08.11-нд нийтлэгдсэн

Читад “Халхын голын ахан дүүс” хамтарсан үзэсгэлэн дэлгэгджээ

Читад “Халхын голын ахан дүүс” хамтарсан үзэсгэлэн дэлгэгджээ

Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" музейн захирал Л.Мягмарсүрэнгийн санаачилгаар "Халхын голын ахан дүүс" хамтарсан үзэсгэлэнг Чита хотод дэлгэгдсэн байна.

Халх голын дайны сэдэвтэй хоёр орны хамтарсан анхны үзэсгэлэнгийн нээлтэд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Халхгол сумын "Ялалт" музейн захирал Л.Мягмарсүрэн, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Соёлын яамны орлогч сайд А.В.Бочкарников, А.К.Кузнецовын нэрэмжит музейн захирал В.К.Колосов болон холбогдох албаны төлөөлөл, Чита хотын иргэд оролцжээ.

Тус үзэсгэлэн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын А.К.Кузнецовын нэрэмжит Өвөрбайгалийн хязгаарын "Хязгаар судлалын музей”-д 60 хоногийн турш үргэлжлэн гарах ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж