Японы автомашин үйлдвэрлэгч Honda компани 4.5 сая автомашинаа аюулгүйн дэрийг нь буруу хийсэн гэдэг шалтгаанаар эргүүлэн татсан байна. Honda үйлдвэрлэсэн автомашиныхаа дэрийг Takata компаниас худалдан авдаг юм. Сүүлийн жил гаруй хугацаанд Takata компани хэд хэдэн удаа үйлдвэрлэлийн ноцтой алдаа гаргаж, хэд хэдэн хамтран ажилладаг компаниудынхаа итгэлийг хөсөрдүүлээд байгаа юм. Takata 2008 оноос хойш дэлхий даяар хэдэн сая автомашины аюулгүйн дэрийг нийлүүлэгч болж, олон үйлдвэрлэгчийн хамтран ажиллах дуртай компани болоод байв. Гэвч ихэнхдээ АНУ-д нийлүүлдэг автомашинуудад суурилуулсан аюулгүйн дэрийг эргүүлэн татаж байгаа нь зөвхөн Honda ч биш, Nissa, General Motors, BMW зэрэг дэлхийд танигдсан брэндүүдийн ослын дэрийг нийлүүлдэг. Хамгийн сүүлд Takata компанийн үйлдвэрлэсэн ослын дэр ажиллаагүй улмаас Honda маркийн автомашины ослоор 8 хүн амиа алдсан байна. Японы гурав дахь том үйлдвэрлэгч Honda компани уг шалтгааны улмаас өнгөрсөн хугацаанд 24.5 сая автомашинаа дэлхийн зах зээлээс буцааж татсан билээ.